Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нийлүүлэлтийн хэлхээн дэх виртуал байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх адавтив загвар



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.10 Нано-технологи
Улсын дугаар : 4673
Хамгаалсан он : 2017
Түлхүүр үг : Виртуал байгууллага; Нийлүүлэлтийн хэлхээн дэх ажайл систем; Нөөцөд суурилсан үзэл; Өндөр түвшний хүчин зүйлийн шинжилгээ; Бүтэцчилэгдсэн тэгшитгэлийн загвар; Кластер ангилал;

Аннотаци

Энэхүү бүтээл нь нийлүүлэлтийн хэлхээн дэх виртуал байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх адавтив загварыг санал болгохын тухайн сэдвийн өнөөгийн судлагдсан байдлыг өргөн хүрээнд судалж үзсэний үндсэн дээр судалгааны үндэслэлээ гаргаж судалгааны зорилгыг тодорхойлсон. Судалгааны ажлын зорилгыг “Нийлүүлэлтийн хэлхээн дэх байгууллагуудын түргэн шуурхай чадварыг үр ашигтайгаар ашиглан бизнесийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэхүйц адавтив виртуал байгууллагыг хөгжүүлэх судалгааг” хийх зайлшгүй шаардлагатай байна гэж тодорхойлсон. Энэ зорилгын хүрээнд дараах хэд хэдэн зорилтыг тавьж, судалгааны ажлаар хангасан. Үүнд:
- Нийлүүлэлтийн хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээн дэх хамтын ажиллагаа, тэр дундаа виртуал байгууллага гэж юу болох, түүнийг онолын болон практикийн хувьд хэрхэн зохион байгуулж болохыг судалж үзсэн. Энэ зорилтыг хангахын тулд онолын болон арга зүйн судалгаа хийсэн. Дээрх судалгаануудад үндэслэн судалгааны ажлын цоорхойг илрүүлэн цаашид тухайн цоорхойг нөхөхөд ямар арга зүй илүү тохиромжтойг онолын хүрээнд судалсан.
- Нийлүүлэлтийн хэлхээний сүлжээн дэх хамтын ажиллагааны загварыг судалж, тухайн загваруудыг ашиглаж, хөгжүүлэхэд тулгарч буй асуудлуудыг илрүүлж, тухайн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаарх онол, практикийн судалгаа хийсэн.
- Бүтэцчилэгдсэн асуулгын аргаар анкет боловсруулан нийт 400 анкетыг бизнесийн байгууллагууд руу илгээж 233 хариулт авснаас шаардлага хангасан 205 анкетийг эмперик судалгаанд ашигласан. Эмперик судалгааг 2 шатлалтай хийсэн. Үүнд:
o Виртуал байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг онолын хүрээнд судалж, тэдгээрийн нөлөөллийн концепцийн загварыг гаргаж, олон хүчин зүйлсийн Structural equation model- загвараар тестэлж, шууд нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлж, нөлөөллийн хүчийг тооцсон.
o Тодорхойлогдсон хүчин зүйлсээр байгууллагуудыг Expectation maximization аргын тусламжтай 4 кластерт хуваан үзсэн.
Онолын болон эмперик судалгаанд үндэслэн адавтив загвараа боловсруулан, тайлбарлаж, махны нийлүүлэлтийн хэлхээнд оролцогч байгууллагуудын мэдээллийн тусламжтай симуляцийн аргаар загвараа баталсан. Эцэст нь төгсөлтийн ажлын хүрээнд авч үзсэн асуудлуудаа дүгнэхээс гадна цаашид хийж болох ажлуудыг тодорхойлсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 75
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :