Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Машины хараа технологи ашиглан механик эд ангийн хэмжилт болон үзлэг хяналт хийх судалгаа



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4674
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : ойрог илрүүлэлт, эллипс илрүүлэлт, сунадаг могой алгоритм, фаззи хайлт, тээврийн хэрэгслийн шингэний хоолой, тойрог дүрсийг торлог, хэрэглээний график боловсруулалтын төхөөрөмж

Аннотаци

Машин/Компьютерийн харааний технологийн дэвшилтэт аргуудыг ашиглан дүрсийн мэдээллээс хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж өгөгдсөн даалгаврыг шийдвэрлэдэг. Эдгээр даалгавар нь хэт амархан эсвэл хэт хүнд байх боломжтой боловч бодит нөхцөл байдал дээр дэвшилтэт аргуудыг ашиглах шаардлага гардаг. Ерөнхийдөө одоогийн байдлаар компьютерийн хараа технологийн боловсруулалтыг заавал хүний хяналтан дор ажилуулдаг. Өнөөгийн нөхцөлд хүний харааны механизмын ажиллагаа нь компьютерийн хараа технлогийн гүйцэтгэж байгаагаас хамаагүй илүү түвэгтэй байдаг. Хэдийгээр тийм боловч, дэвшилтэт компьютерийн хараа технологийн аргууд нь хүний харааны үйл ажиллагтай мөн ижил дүрсийн гэмтэлд мэдрэмтгий байдаг. Цаашилбал, дэвшилтэт алгоритм нь хүний өгч байгаа өгөгдлийн чанараас үл хамаарах шаардлага байдаг боловч ихэнх орчин үеийн тооцооллын алгормтууд хэрэглэгчийн өгөгдлийн чанараас хамаарсаар байна. Ихэвчлэн хэрэглэгч алгоритмд яг тохирох өгөгдөл тогтмол өгөхөд хүндрэлтэй байдаг.
Энэхүү судалгааны ажлаар хэрэглэгчээс үл хамааран бие даан ажиллах компьютерийн харааны дэвшилтэт алгоритм хөгжүүлэн боловсруулав. Зарим механик эд ангиудыг үйлдвэрлэлийн явцад нь шууд үзлэг хэмжилт хийх өөрсдийн хөгжүүлсэн хэрэглээний програмыг танилцуулна.
Эхний хэсэгт гэрэлтүүлгийн болон байрлуулалтын алдаанаас үл хамаарах жижиг тойргийн радиусыг маш үр дүнтэйгээр хэмжих шинэ алгоритм танилцуулна. Цаашлаад манай алгоритм нь энгийн тойрог дүрс илрүүлэлтийн алгоримтуудын тооцоолж үл чадах полигон гэх мэт олон талт ярвигтай дүрсийн төв цэгийн хэмжилт хийх боломжтой. Алгоритмд давталтат фаззи хайлтын аргыг ашиглан гэмтэлтэй ямарч битүү дүрсийн төвийг дурын эхлэл цэгээс байрлал болон төв хүртэлх зайгаар илэрхийлсэн фаззи парамертийн тусламжтайгаар хайлт хийж дүрсийн төв цэгийн тооцооллыг хялбар болгож мөн өндөр нарийвчлалтайгаар тогтоосон.
Санал болгож байгаа алгоритмыг бодит эд ангийн зураг болон зохиомол зураг ашиглан хөгжүүлэн, ажиллагааг магадласан бөгөөд гүйцэтгэлийг нь бусад тойрог олох дэвшилтэт алгоритмуудтай нарийвчлал болон үр дүнтэй байдлаар нь харьцуулан баталгаажуулсан. Харьцуулалтын үр дүнгээр санал болгож байгаа алгоритм нь тооцооллын цаг хугацааг багасгаж, өндөр нарийвчлал тооцоолол гүйцэтгэсэн гэдгийг дүгнэсэн.
Хоёр дахь хэсэгт торлогт тэмдэглэгээний жишээн дээр шинж алгоритм танилуулна. Сүүлийн жилүүдэд судлаачид график боловсруулалтын төхөөрөмж (GPU)-ийн параллель тооцооллын гайхамшигт чадварыг ашиглан алгоримт болосруулах чиглэлээр ажиллаж байна. Дүрсийн хүрээний мэдээллийг ашиглан хуудсан метал хэвлэлтэнд үүссэн хэлбэр шалгах зорилгоор хэрэглэдэг олон тооны эллипс дүрсийг нэгэн зэрэг тодорхойлох “өсдөг могой” цоо шинэ алгортмыг танилцуулж байна. 2 хэмжээст алслал бүхий дүрсээс эллипсийн бодит хэмжилтийг хийх тун түвэгтэй(уламжлалт аргуудаар бараг боломжгүй). Тиймээс, бид эллипс хэмжилтийн үр дүнг стерео харааны технологиор сайжруулна.
Хуудсан метал хэвлэлтийн үнэлгээг хэлбэржүүлэлтийн хязгаарын диаграммаар хийдэг. Судалгааны ажлын энэ хэсэгт тойрог хэлбэрийн торлог бүхий AZ31 маркийн хөнгөн цагааны хайлшыг хэлбэржүүлсэнийг жишээгээр авч үзнэ. Энэ төрлийн хуудсан металын үзүүлэлт, чанарт суурилж хэлбэржүүлэлтийн хязгаарын диаграм ашиглан туршилтын үр дүнг танилцуулна. Хэлбэржүүлэлтийн хязгаарын диагармыг “strain limit test” туршилтаар авсан болно.
Бидний хөгжүүлсэн шинэ алгоритм GPU ашиглан өндөр хурдтайгаар өндөр нарийвчлалтай үнэлгээ хийж чадсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 67
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :