Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хоригдлыг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх ажил



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4681
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛЛАГАА

Аннотаци

Хорих ангид үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь аюулгүй байдлын болон нийгэмшүүлэх чиг үүргийн албадын хамтын ажиллагаа дутмаг, урьдчилан сэргийлэх арга, аргачлал тогтмолжоогүй байгаа нь практикт тулгамдсан асуудал болж байна.
Тийм учраас хорих ял эдлүүлэх ажиллагааны үед хоригдлын зүгээс үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг эрх зүй, криминологи, аюулгүй байдал, гүйцэтгэх ажил, нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээний хүрээнд цогц байдлаар судалж, урьдчилан сэргийлэх ажлыг хорих ялын зорилготой уялдуулан үр нөлөөтэй зохион байгуулах практик хэрэгцээ, шаардлага байгаа нь энэхүү сэдвийг сонгон судлах нэг үндэслэл болсон.
Дэлхийн ихэнх улсад хорих ял эдлүүлэх ажиллагааны үед үйлдэгдэж буй гэмт хэргийг криминологийн шинжлэх ухааны үүднээс бие даасан байдлаар (пенитенциар гэмт явдал) тодорхойлж, судлан шинжлэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг онол, арга зүйн хувьд гүнзгийрүүлэн судалж хөгжүүлэх нь тэргүүлэх чиглэл болон хөгжиж байгааг харж болно.
Харин манай орны хувьд эрдэмтэн, судлаачдын зүгээс хорих ял эдлүүлэх ажиллагааны үед үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар өөрсдийн бүтээлд хэсэгчилсэн байдлаар дурдсан. Энэ нь түүнийг бие даасан салбар судлалын хэмжээнд хөгжүүлэх шаардлага байсаар байгааг харуулж байна.
Хорих ял эдлүүлэх ажиллагааны үед үйлдэгдэж буй гэмт явдал буюу олон улсын хэллэгээр “Пенитенциар” гэмт явдал нь хорих ял эдлүүлэх ажиллагааны үед алба хаагч, иргэн, хоригдол, хоригдогсдын зүгээс үйлдсэн гэмт хэргийн цогц гэж үзэж байгаатай санал нэг байна.
Бид хорих ял шитгүүлсэн хүний зүгээс үйлдэж болзошгүй гэмт хэргийг пенитенциар криминологи, хууль зүйн шинжлэх ухааны уулзварт тусгайлан авч судлах зорилтыг өмнөө тавиад байна. Өөрөөр хэлбэл, хоригдол-гэмт хэрэгтэн бие хүнийг шинжлэх ухааны тусгай мэдлэг ашиглан судалж, гэмт хэргийн шалтаан, нөхцөл, нөлөөлөх хүчин зүйлийг тогтоож, цаашид хорих байгууллагад гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх бодлогыг боловсруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс Монгол Улсад пенитенциар криминологийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс бие даасан салбар судлал болгон гүнзгийрүүлэн хөгжүүлэх бодит шаардлага байгаа нь энэхүү сэдвийг сонгох бас нэгэн үндэслэл болж өгсөн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 106
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :