Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тоон технологийн үеийн хүүхдийн уран зохиолын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4686
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : орчин үе, технологи, хувьсал өөрчлөлт, z үе, альфа үе, хүүхэд, контент, судалгаа

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь тоон технологийн үеийн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийг тодруулж, тэдний танин мэдэхүйн хэрэгцээнд нийцсэн хүүхдийн уран зохиолын шинэлэг төрөл зүйлүүдийн онцлогийг нээн илрүүлж, үүрэг нөлөөллийг тодорхойлон, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар дүгнэлт гаргахад оршино.
Нэгдүгээр бүлэг: Тоон технологийн үеийн хүүхдийн уран зохиол түүний онцлог
1.1. Тоон технологийн үеийн хүүхдийн уран зохиолын хөгжлийн тойм бүлэгт:
Орчин үеийн хүүхдүүд ялангуяа яг одоо урлаг, уран зохиолын хичээлийг судалж буй энэ эрин үеийнхний дийлэнх нь техник хэрэгслийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгоод буй учир түүгээр дамжуулан хүмүүжил төлөвшилд нь нөлөөлөх нь чухал байна. Энэ утгаараа хүүхдийн уран зохиол болон хүүхдэд зориулсан бүтээл дэх шинэ зүйлийг судлах хэрэгцээ үүсээд байгаа юм. Тоон технологийн үед өсөн торниж буй хүүхэд багачууд мэдээллийн олон талт эх сурвалжуудыг ашиглаж, аливаа зүйлийг бүтээн туурвих хүлээж авахдаа өргөн цар хүрээ бүхий боломжоор хангагдсан соёлын орчинд амьдарч байна. Технологийн энэхүү дэвшлийг ашиглан соёлын өв уламжлалыг өртөөчлөн нэвтрүүлэх тэрчлэн мэдээлэл дамжуулах нэг гол арга хэрэгсэл гэсэн үг. Тиймээс тоон технологийн эрин үеийн хүүхдийн уран зохиолд шинэ төрлүүдийг хамруулан судлах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд:
1.Нийгмийн шилжилтийн үеийн хүүхдийн уран зохиол /социалист реализмаас чөлөөт сэтгэлгээ рүү шилжсэн үеийн хүүхдийн уран зохиол, 1990 оноос хойш/

2.Чөлөөт сэтгэлгээний үеийн хүүхдийн уран зохиол /2000 оноос хойш/

3. Тоон технологийн үеийн хүүхдийн уран зохиол /2010 хойш/ хэмээн зааглан үзсэн.
Тоон технологийн үеийн хүүхдийн уран зохиолын үед буюу 2010 оноос хойших үед хүүхдийн уран зохиолд цоо шинэ төрлүүд бий болсон. Тухайлбал: Видео контентын төрөл, Хэвлэмэл контент буюу комикс, Анимейшн контентын төрлүүд үүссэн байна. 2010 оноос хойших хүүхдийн уран зохиолд тоон технологийн шинэчлэл түрэн орж ирсэн нь харагддаг. Энэ цаг үед төрж өсөж буй шинэ эринийхэн минут секундээр өөрчлөгдөн шинэчлэгдэж буй ертөнцөд амьдарч байгаа билээ. Мэдээллийн нийгэм, цахим технологийн зуун, интернэт виртуаль орчин, тоон хувьсал гэх мэтээр нэрлэх хэдий ч энэ бүхэн орчин үеийн иргэншлийн соёлын орон зайд шинэ өнгө төрх, хэв маягийг бий болгоод байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 75
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :