Танин мэдэхүй-зан үйлийн сэтгэл засалд суурилсан уур бухимдлаа зохицуулах хөтөлбөрийг өсвөр насныхны дунд туршин, үр нөлөөг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааны ажлыг хэрэгжүүлсэн ба хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн уур бухимдлаа зохицуулах чадвар дээшилж, сөрөг үзүүлэлтүүд буурна гэсэн таамаглал дэвшүүлсэн. Thomas M. Brunner, Charles D. Spielberger нарын боловсруулсан State-Trait Anger Expression Inventory-2 Child and Adolescent (STAXI-2 C/A) аргаар 981 хүүхдийг судалж, уур бухимдлын үзүүлэлтүүд дундаас дээш болон өндөр байсан 40 хүүхдийг сонгон авч, туршилтын болон хяналтын бүлэгт хуваасан. Туршилтын бүлгийн 20 хүүхдийг 1-р бүлэг (12-13 нас), 2-р бүлэг (14-16 нас) гэж дахин хуваагаад, бүлэг тус бүрт 8, нийт 16 удаагийн танин мэдэхүй-зан үйлийн сэтгэл засалд суурилсан өсвөр насны хүүхдийн уур бухимдлаа зохицуулах арга барилыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх сэтгэл заслын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэхүү үйл ажиллагаа эхлэхийн өмнө, дараа нь, хэрэгжиж дууссанаас 1 сарын дараа дагах судалгааг туршилтын болон хяналтын бүлгийн хүүхдүүд, эцэг эх, багш нарын дунд зохион байгуулж, үр дүнг тооцсон. Туршилтын болон хяналтын бүлгийн оролцогчдын уур бухимдлын үзүүлэлтийн дундаж оноо өмнө, дараа, мөн 1 сарын дараах үеүдэд буурсан, харин уураа хянах чадварын оноо дээшилсэн үзүүлэлттэй байсан. Түүнчлэн туршилтын бүлгийн хүүхдүүдийн уур бухимдлын үзүүлэлтийн дийлэнхи нь статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0