Гүргэм (Carthamus tinctorius L) нь уламжлалт анагаах ухаанд цусны эргэлтийг сайжруулах, цусны бүлэгнэлтийн эсрэг, судас тэлэх, даралт бууруулах, мэдрэлийг хамгаалах, дархлаа дарангуйлах, хавдрын эсрэг ашигладаг хамгийн чухал эмийн ургамлын нэг юм. Cartamus tinctorius L ургамлын цэцгийг зүрх судас, тархины судас, эмэгтэйчүүдийн өвчний хүндрэлд хэрэглэдэг уламжлалтай. Усан ханд нь меланиний нийлэгжилтийг дарангуйлдаг ба цусны бүлэгнэлтийн эсрэг, судас тэлэх, даралт бууруулах, исэлдэлтийн эсрэг, мэдрэлийг хамгаалах, дархлаа дарангуйлах, хавдрын эсрэг үйлдэлтэй болох нь тогтоогдсон. Мөн уламжлалт анагаах ухаанд юм Гүргэм ургамлыг уусны дараа цусны эргэлт сайжрах гол хөшүүрэг болдгоороо Terminalia chebula ургамлын жимсний дараа ордог ургамал юм. Цаашилбал, (Cartamus tinctorius L) ургамал нь нейротроп, зүрх судасны зэрэг бусад өвчинд хэрэглэдэг байна. Гүргэм нь флавоноид, тосны хүчил, полиацетилен зэрэг химийн найрлагатай. Cartamus tinctorius L ургамлаас гидроксисафлор А, 6-гидроксикемпферол 3,6-диглюкозид, гидроксикемпферол 3,6,7-триглюкозид, 6-гидроксикемпферол 3-рутинозид-глюкозид, кемпферол 3-O-глюкозид, кемпферол 3-O-рутинозид, изокверцетин, хлороген хүчил, сурингин, р-кумарин хүчил, протокатеховын хүчил, 8Z-декане-4,6-дене-1-О-β-D-гликоруганозид (bidenoside C) зэрэг нийт 12 бодисыг химийн цэврээр ялгаж бүтэц байгууламжийг протоны соронзон резонанс (1Н NMR), цөмийн соронзон резонанс (13С NMR) болон өндөр мэдрэмжит шингэний хроматографын (HPLC-DAD, HPLC–MS) зэрэг аргуудаар тодорхойлж, биологийн идэвхийг тогтоосон. Эдгээр цэврээр ялгасан 12 нэгдэлд антиоксидант идэвхийг 2,2 дифенил-1-пикрилгидразил чөлөөт радикал (DPPH)-ийн аргаар тодорхойлоход изокверцетин, хлорогенийн хүчил, сурингин, р-кумарины хүчилүүд нь антиоксидант идэвх бусад нэгдлүүдээс өндөр байсан. Гүргэм (Carthamus tinctorius L.) ургамалыг хулганы амаар уулган цусны сийвэнд өндөр мэдрэмжит шингэний масс спектор (UPLC-MS/MS)-ын аргаар тодорхойлоход гидроксисафлор А, 6-гидроксикемпферол 3,6-диглюкозид, гидроксикемпферол, хлорогений хүчил, р-кумариний хүчил, 8Z-декане-4,6-дене-1-О-β-D-гликоруганозид (виденозид) эдгээр 5 нэгдэл цусанд орж тухайн өвчинд зэрэг нөлөөлж байгааг (Tmax=
0.1 hr) фармакокинетикийн судалгаагаар тодорхойлсон. Мөн тухайн ургамлаас ялгасан гидроксисафлор А, 6-гидроксикемпферол 3,6-диглюкозид, гидроксикемпферол, хлорогений хүчил, р-кумариний хүчил, 8Z-декане-4,6-дене-1-О-β-D-гликоруганозид гэсэн 5 бодис бие махбодын дотор харилцан үйлчлэл үзүүлж байгааг тодорхойлсон. Эдгээр нэгдлүүдээс хамгийн их үр дүнтэй эсийн дотор эмнэл зүйн чухал үйлчлэл үзүүлж байгаа байгаа нэгдэл нь 8Z-декане-4,6-дене-1-О-β-D-гликоруганозид (виденозид С) AUC 0-t (
2177.796 ng • h/L) болон гидроксисафлор А AUC 0-t (
1564.1 ng • h/L) болохыг харуулсан. Бидний судалгааны ажлын гол ач холбогдол нь фармакокинетик судалгаа хийснээр биологийн идэвхийг нарийвчлан тодорхойлж 8Z-декане-4,6-дене-1-О-β-D-гликоруганозид (виднозид) нэгдэл нь биологийн өндөр идэхтэй болохыг нарийвчлан тогтоосонд оршино.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0