Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мэдээллийг уншиж ойлгох, хэрэглэх суралцагчийн чадварыг дэмжих туршилт (ЕБС-ийн 10 дугаар ангийн Нийгэм судлал хичээлийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4696
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : унших чадвар, PISA үнэлгээ, дэмжих, арга зүйн хувилбар

Аннотаци

Уншихуй нь танин мэдэхүйн болон хэл шинжлэлийн өргөн хүрээг хамардаг бөгөөд насан туршдаа суралцахуйн гол чадваруудын нэг юм. XXI зуун бол мэдлэгийн зуун түүнийг эзэмших, нийгмийн олон талт үйл ажиллагаанд оролцоход мэдээллийг унших чадвар чухал болж байгаа учраас олон улсын байгууллагууд унших чадварын үнэлгээг өргөн хүрээнд хийж байна. Түүний нэг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Суралцагчийн үнэлгээний олон улсын хөтөлбөрөөр унших чадварыг 3 жил тутамд үнэлдэг. Монгол Улс 2022 онд дээр дурдсан олон улсын үнэлгээнд анх удаа хамрагдсан бөгөөд багш суралцагчийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг дэлхийн улс орнуудтай харьцуулан дүгнэх боломж нээгдсэн юм. Иймээс олон улсын үнэлгээний арга, даалгаврын тавил, асуултын төрөл зэргийг судалж түүнд тулгуурлан суралцагчдын унших чадварын өнөөгийн байдлын судалж, унших чадварыг дэмжих туршилтын арга зүйг боловсруулан, үр дүнг хэмжих зорилгоор энэхүү диссертацийн ажлыг хийж гүйцэтгэв. Судалгааны суурь үзэл санаа нь когнитив онолд суурилж, ахлах ангийн суралцагчдын насны онцлог, суралцах хэв маягт тулгуурлан өөрийн удирдлагатай суралцахуйг дэмжиж, сургалтын үнэлгээнд ашигладаг танин мэдэхүйн таксономд тулгуурлахыг оновчтой гэж үзлээ.
Суралцагчийн үнэлгээний олон улсын хөтөлбөр дэх унших чадварын хүрээ дараах ур чадваруудыг багтааж байна. Мэдээллийг ойлгох, Мэдээллийг хэрэглэх, ашиглах, Мэдээллийг үнэлэх, Мэдээллийг эргэцүүлэн бодох, Мэдээлэлтэй харилцах гэсэн чадварууд юм. Мерриамын англи хэлний цахим толь бичигт ойлгох (understand)-оос ойлгохуй (comprehend) нь илүү хүчтэй, гүн гүнзгий, цогцоор мэдэх, ойлгох үйл хэмээн ялгаж тэмдэглэжээ. Ойлгох талаар судалсан эрдэмтэн Kинч -ийн үзсэнээр ойлгох (understanding) нь ердийн түвшний хэл найруулга, харилцаанд ихэвчлэн хэрэглэгддэг, ойлгохуйг тэмдэглэдэг хамгийн ерөнхий үг бөгөөд харин ойлгохуй (comprehension) нь уншиж буй зүйлийн утга агуулгыг бүрэн ухаж ойлгох олон талаас, бүрэн гүйцэд, цогцоор ойлгох (Kinch, 1998 p.7) гэж тайлбарласан байна. Иймээс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тодорхойлолт дахь уншсанаа эргэцүүлэх, хэрэглэх, өмнөх мэдлэгтэй холбон дүгнэх гэх мэт танин мэдэхүйн үйл нь судлаач Кинчийн тодорхойлж буй comprehension -д багтаж байгаад үндэслэн, ахлах ангийн суралцагчид уншсанаа ойлгох, түүнийг амьдрал үйл ажиллагаандаа хэрхэн хэрэглэж байгааг энэхүү судалгаагаар илрүүлэхийг зорив. Туршилтын үйл ажиллагааг төлөвлөхөд тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тулгуурлав. Суралцагчдын унших чадварыг үнэлэх даалгаврын шалгуурыг тогтоохдоо “Блумын таксоном”- ын дагуу боловсруулсан.

ХОЁРДУГААР БҮЛЭГ: УНШИХ ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА ҮР ДҮН
Энэхүү бүлэгт ахлах ангийн суралцагчдын унших чадварыг үнэлэх судалгааны дизайн, төлөвлөгөөг тодорхойлж, үнэлгээний даалгаврын хүндрэлийн зэргийг шинжлэх, тэдний унших чадварын байдал тогтоох судалгааг хийж үр дүнг боловсруулахад чиглэсэн. Унших чадварын өнөөгийн байдал тогтоох судалгаанд 21 аймгийн төвөөс нэг сургууль, тухайн аймгаас нэг сум, нийслэлийн дүүрэг тус бүрээс 2 сургууль сонгосон ба аймгийн төвөөс 750, сумын сургууль 521, нийслэлийн 724, нийт 1995 суралцагч хамрагдсан. Судалгааны үр дүнгээр график, хүснэгт, бичвэр мэдээлэл тус бүр дараах гүйцэтгэлтэй гарав.
-График мэдээдэл: Асуулт тус бүрийн гүйцэтгэлийг хувиар үзвэл сэргээн санах түвшний даалгаврын гүйцэтгэл
84.7% хамгийн сайн, ойлгох түвшин
23.5%, үнэлэх түвшин
29.5%, задлан шинжлэх түвшин
38.4% тус тус байв.
-Хүснэгтэн мэдээлэл: Асуулт тус бүрийн гүйцэтгэлийг хувиар үзвэл ойлгох түвшин
91.6%, үнэлэх түвшин
14.3%, хэрэглэх түвшин
89.1%, бүтээх түвшин
13.3% гарав.
-Бичвэр мэдээлэл: Асуулт тус бүрийн гүйцэтгэлийг танин мэдэхүйн түвшнээр үзвэл ойлгох түвшин 30%, хэрэглэх түвшин
37.6%, задлан шинжлэх түвшин
47.9%, үнэлэх түвшин
31.4% тус тус байна.
Цаашид сургалтаар дамжуулан график мэдээллээс зүй тогтлыг олох, хүснэгтэн мэдээллээс багана мөрийг ажиглах, мэдээллийг ойлгох, бичвэр мэдээллээс гол санааг ойлгох чадваруудыг хөгжүүлэхийн зэрэгцээ, даалгавар бүрийн хүрээнд асуудлыг олон талаас эргэцүүлэн бодох, өөрийн бодол санааг тайлбарлах, эзэмшсэн мэдлэгээ амьдралдаа хэрэглэх, чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ: УНШИХ ЧАДВАРЫГ ДЭМЖИХ ТУРШИЛТ
Суралцагчдын уншсанаа ойлгож, түүнийг амьдрал үйл ажиллагаандаа хэрэглэх чадварыг дэмжих “Асуулттай уншлагын арга”-ыг сонгон сургах зүйн туршилтаа зохион байгуулсан. Асуултуудыг туршилт эхлэх үе шатаас эхлэн явц, үнэлгээ зэрэг бүхий л үед хэрэглэсэн. Суралцагчид график, хүснэгт, бичвэр мэдээллийн хүрээнд кейс тохиолдол, дасгал даалгаврыг асуултын дагуу багаар, хосоор, бие даан шинжлэн унших юм.
Туршилт хичээлийг 2 үе шаттай зохион байгуулж, эхний буюу 2019-2020 оны хичээлийн жилийн I,II улиралд Нийгэм судлал хичээлийн “Нийгэм, нийгмийн харилцаа” болон “Соёл” бүлэг 32 цагийн 16 долоо хоног, 2-р үе шат 2021-2022 оны хичээлийн жилийн I-р улиралд “Олон улсын харилцаа” бүлгээр 8 цагийн 4 долоо хоног нийт 40 цаг, 20 долоо хоногийн туршилтыг зохион байгуулсан. Хичээлийн судалганы туршилт дараах үр дүнг үзүүлэв.
-График мэдээлэлд ойлгох түвшин нийгэм бүлэг
83.3%, соёл бүлэг
73.3%, хэрэглэх түвшин нийгэм бүлэг 90%, соёл бүлэг
93.3% болж өссөн. Задлан шинжлэх гараа 60%, нийгэм бүлэг
93.3%, соёл бүлэг
66.7% байна. Соёл бүлэгт гүйцэтгэл буурсан үр дүнг сэдвийн агуулга, асуултын тавилаас болсон гэж үзэж байна. Үнэлэх түвшин гараа 30%, нийгэм бүлэг
46.7% соёл бүлэг 60% болж өссөн.
-Хүснэгтэн мэдээлэлд ойлгох түвшин нийгэм бүлэг 70%, соёл бүлэг
93.3% бол хэрэглэх түвшин нийгэм бүлэг
53.3%, соёл бүлэг
63.3% бөгөөд доод түвшний даалгаврын гүйцэтгэл ойролцоо байх боловч “Нийгэм, нийгмийн харилцаа” бүлгийн гүйцэтгэл гарааны үнэлгээнээс буурсан. Харин “Соёл” бүлэгт өссөн байна. Үүнээс үзвэл суралцагчид доод түвшний даалгаврыг хийж дадсаныг харуулж байгаа юм. Харин хүснэгтэн мэдээллээс бэлэн өгөгдөл бус тоон утгуудыг ажиглан харж ялгах чадварыг цаашид хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Дээд түвшний буюу үнэлэх түвшин соёл 70%, бүтээх түвшин соёл
63.3%, задлан шинжлэх түвшин нийгэм 60%, соёл бүлэгт
63.3% болж өссөн байна.
-Бичвэр мэдээлэлд ойлгох түвшин соёл бүлэгт 80%, хэрэглэх түвшин соёл бүлэг 70% буюу доод түвшний даалгаврын гүйцэтгэл ахисан. Задлан шинжлэх түвшин нийгэм бүлэг 70%, соёл бүлэг 60%, үнэлэх түвшин нийгэм бүлэг 60%, бүтээх түвшин нийгэм бүлэг
66.7%, соёл бүлэгт
76.7% хувь болж гүйцэтгэл өссөн байна.
2021-2022 оны хичээлийн жилд дээрх хичээлийн судалгааны үр дүнг ахиулах зорилгоор Олон улсын харилцаа бүлэг сэдвийн хүрээнд гарааны үнэлгээ, туршилтын явцад хэрэглэх дасгал даалгаврыг танин мэдэхүйн түвшин асуулт даалгавар тус бүрт ижил байхаар төлөвлөн хэрэгжүүлж туршилтын хичээлийг дахин зохион байгуулахад дараах үр дүнг үзүүлэв.
-График мэдээлэл: Бүтээх түвшин
19.4%-
51.6%, үнэлэх түвшин
22.6%-
54.8% болж тус тус өссөн.
-Хүснэгтэн мэдээлэл: Задлан шинжлэх түвшин
22.6%-
77.4%, үнэлэх түвшин
9.7%-
83.9 хувь болж өссөн дүнг үзүүлэв.
-Бичвэр мэдээлэл: Задлан шинжлэх түвшин
32.3%-
61.3%, үнэлэх түвшин 29%-71%, бүтээх түвшин
25.8%-
61.8% болж тус тус өссөн.
Ахлах ангийн суралцагчдын унших чадварыг дэмжих туршилтыг хичээлийн судалгааны арга зүйгээр “Асуулттай уншлагын арга” ашиглан график, хүснэгт, бичвэр мэдээллийн хүрээнд, дасгал даалгаврыг асуултын дагуу багаар, хосоор, бие даан унших үйл ажиллагаагаар дамжуулан гүйцэтгэв. Суралцагчийн үнэлгээний олон улсын хөтөлбөрийн унших чадварын үнэлгээний аргад суурилсан бөгөөд мэдээллийн зүй тогтлыг олох, эргэцүүлэн бодох, өөрийн байр сууринаас асуудалд хандах, амьдрал үйл ажиллагаандаа хэрэглэх чадварыг голчлон үнэлэхэд чиглэдэг учраас “Асуулт”-ыг гол хэрэгсэл болгон хэрэглэв. Туршилтыг гарааны үнэлгээ, бүлэг бүрээр явцын үнэлгээ, үр дүнгийн үнэлгээ гэсэн загвараар хөтөлж үр дүнг боловсрууллаа. Суралцагчдын унших чадварыг хөгжүүлэхэд хэрэглэгдэхүүн, үнэлгээ, асуулттай уншлагын арга түүний асуултууд чухал байв. Ярилцлага, кейстэй ажиллах түүнийг асуултын дагуу шинжлэх, график, хүснэгт, бичвэр мэдээлэл ашиглахад гол үүрэгтэй нь харагдлаа. “Нийгэм судлал” хичээлээр олон төрлийн мэдээлэлтэй ажиллах арга ухаанд сурахад дэмжлэг болж өгсөн. Олон төрлийн мэдээллийг бодит байдалтай холбон үзэх байдлаар хэрэглээний түвшинг олж харах, хичээлээр үзсэн мэдлэг ойлголтоо бататгах, асуултын утгыг ойлгох, харьцуулсан бичвэрийн гол санааг тодорхойлох, өөрийн санааг дэвшүүлэх, бүтээлчээр ажиллах хандлагатай болсон нь туршилтын чухал үр дүн байв. Туршилтын явцад боловсруулсан арга зүйн хувилбар нь ахлах ангийн суралцагчдын унших чадварыг дэмжих, сургалтын чанарыг дээшлүүлэхэд эерэгээр нөлөөлөх боломжтой гэж үзлээ.
Энэхүү судалгааны хүрээнд хийгдсэн ахлах ангийн суралцагчдын унших чадварын өнөөгийн байдал тогтоох судалгааны үр дүн, унших чадвар дэмжих “Асуулттай уншлагын арга” арга зүйн нэгэн хувилбарыг багш, судлаачид сургалт судалгааны ажилдаа хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 106
Сүүлийн сард 19
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :