Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гамшгаас хамгаалах улсын албадын харилцан ажиллагааг сайжруулах арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4695
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : аюул, бэлэн байдал, удирдлага, эрсдэл, цар тахал, төлөвлөгөө

Аннотаци

Гамшгаас хамгаалах Улсын албад нь бүх нийтийг хамарсан гамшиг, осол, сүйрлийн үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дангаараа гүйцэтгэх боломж хязгаарлагдмал тул, Улсын онцгой комисс, Онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах Улсын албад, төрийн захиргааны болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд, иргэдийн хамтын харилцан ажиллагааг сайжруулах шаардлага бий болгож байна.
Энэ судалгааны ажилдаа сэдвийнхээ агуулгын хүлээгдэж буй үр дүнг илэрхийлсэн “Харилцан ажиллагааны онол арга зүйн үндэс, гадаадын зарим орны туршлага, сургамжийг судалж, гамшгаас хамгаалах Улсын албадын харилцан ажиллагааны өнөөгийн байдалд шинжилгээ хийсний үндсэн дээр гамшгаас хамгаалах Улсын албадын харилцан ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох” зорилго тавьж, түүнийгээ хэрэгжүүлэх “Харилцан ажиллагааны арга зүйн үндэс, гадаадын зарим орны туршлага, сургамжийг судлах”; “Гамшгаас хамгаалах Улсын албадын харилцан ажиллагаанд шинжилгээ хийх”; “Гамшгаас хамгаалах Улсын албадын харилцан ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлох” гэсэн гурван зорилтууд дэвшүүлж, тэдгээртээ нийцсэн гурван бүлэг бүхий бүтцээр диссертацаа боловсруулсан юм.
Судалгааны обьект: Гамшгаас хамгаалах харилцан ажиллагаа
Судлах зүйл: Гамшгаас хамгаалах Улсын албадын харилцан ажиллагаа
Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхдээ, гамшгаас хамгаалах Улсын зарим албад /ЭМА, ХЖСА/-аас цар тахлын гамшгийн үеийн харилцан ажиллагаа /УОК, ОББ-аас удирдлага зохицуулалт/-ны жишээн дээр судалгааг явуулна. ГХУА-дын харилцан ажиллагааг судлахдаа түүний удирдлага зохицуулалтыг хангах үүрэгтэй УОК, ОББ-аас тусад нь авч үзэх боломжгүй тул судалгааны ажлын хязгаарлалтад оруулсан болно.
Мөн “Гамшгаас хамгаалах харилцан ажиллагааны арга зүйн үндэс, туршлага, сургамж” гэсэн нэгдүгээр бүлэгтээ аюулгүй байдал, харилцан ажиллагаа, гамшиг, гамшгаас хамгаалах, гамшгаас хамгаалах харилцан ажиллагаа гэсэн суурь ойлголтуудыг ерөнхийгөөс тусгай руу логик уялдаатайгаар гадаад, дотоодын судлаачдын бүтээлүүд болон холбогдох хууль, нэр томьёоны тайлбар толиудыг ашиглан тодруулсны зэрэгцээ гамшгаас хамгаалах харилцан ажиллагааны зүй тогтол, зарчим, тавигдах шаардлагуудыг тодорхой харьцуулсан үнэлэлт, дүгнэлттэйгээр авч үзсэн байна.
“Монгол Улсын гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагаанд хийсэн шинжилгээ “ хэмээх хоёрдугаар бүлэгтээ гамшгаас хамгаалах Улсын албадын түүхэн хөгжлийг “Иргэний хамгаалалтын албадыг байгуулах тухай” БНМАУ-ын СНЗ-ийн 1967 оны 42 дугаар тогтоолд үндэслэн Улсын анхны 11 албад байгуулагдснаас хойш өнөөгийн гамшгаас хамгаалах Улсын албад хүртлэх хөгжлийн түүхэн замнал, өөрчлөлт, шинэчлэлийн үйл явцыг тухайн үеийн шийдвэр, түүний хэрэгжилттэй холбон харилцан ажиллагааны үүднээс ажиллах дүрэм, журам, бодлого эрх зүйн зохицуулалтын хүрээнд Улсын албадын удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо, албадын зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүргээр нь харьцуулан шинжилсэн байна.
“Гамшгаас хамгаалах улсын албадын харилцан ажиллагааг сайжруулах боломж” хэмээх гуравдугаар бүлэгтээ улсын албадын харилцан ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох болон улсын албадын харилцан ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлсон байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 64
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :