Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлагыг судалсан нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4700
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : хүний нөөц, удирдлага, тасралтгүй сургал

Аннотаци

Дэлхийн улс орнуудад болон манай Монгол улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах , эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах; анхан болон лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх Эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн хангалт, түүнийг ашиглах чадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг бүс нутгийн хүрээнд судлан шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байгаа нь энэхүү сэдвийг сонгох үндэслэл болсон.
Судалгааны ажлын зорилго: Судалгааны ажлын зорилго нь говийн бүсийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын жишээн дээр салбарын хүний нөөцийн удирдлагыг судлаж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход оршино.
Судалгааны ажлын зорилт:
• Хүний нөөцийн удирдлагын онол, арга зүйн чиглэлээр эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг судлах,
• Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлагын агуулга, онцлог, орчин үеийн хөгжлийн хандлагыг тодорхойлох,
• Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн талаархи төрийн бодлого, шийдвэр, эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийх;
• Говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн удирдлагын өнөөгийн байдлыг судалж үнэлэлт дүгнэлт өгөх;
• Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй сургалтын нөхцөл боломжийг судлах, тулгамдсан асуудуудыг тодорхойлох;
• Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сэтгэл ханамжийн хүчин зүйлийн шинжилгээ хийх, ажиллах орчин нөхцлийг үнэлж дүгнэх;
• Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлагыг боловсронгуй болгох арга замуудыг тодорхойлох;
Судалгааны ажлын бүтэц:
Нэгдүгээр бүлэгт хүний нөөцийн удирдлагын онолын үндэслэл, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлагын агуулга, онцлог болон Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага, эрх зүйн орчны хөгжлийн хандлагыг авч үзсэн болно.
Хоёрдугаар бүлэгт эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого нь бүс нутгийн анхан шатны байгууллагуудын удирдлага, үйл ажиллагаанд хэрхэн яаж хэрэгжиж буйг судлаж эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй сургалтын өнөөгийн байдал, сэтгэл ханамжийн судалгаа, үр дүнг тусгасан.
Гуравдугаар бүлэгт эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн удирдлагыг сайжруулах үзэл баримтлал, онолын үндэслэлийг боловсруулах чиглэлийг тодорхойлж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг авч үзэж санал, зөвлөмжийг тусгасан болно.
Дүгнэлт:
- Хүний нөөцийн удирдлагын онолын хөгжил нь нийгмийн хөгжилд хүний байр суурь, үүрэг хариуцлага хэрхэн нэмэгдэж, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй холбоогдож буйг илэрхийлж байна
- Эрүүл мэндийн салбарын онцлог, эрүүл мэндийн үйлчилгээг улс орон, бүс нутгийн хөгжлийн түвшин, орчин нөхцөлөөс үл хамааран жигд, хүртээмжтэй хүргэх хэрэгцээ шаардлага нь тухайн салбарын хүний нөөцийн удирдлагын агуулга, чиг үүрэг, зорилгыг тодорхойлж байна.
- Бодлогын баримт бичгүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад чиглэсэн заалтуудыг тусгасан боловч хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх, төлөвлөлт, зохион байгуулалт, сургалт, нийгмийн баталгааг хангах талаар бодлого, шийдвэрт хангалтгүй байгаа нь судалгааны дүнгээс харагдлаа.
- Монгол улсын говийн бүсийн аймгуудын эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын хүний нөөцийн хангалт 87,9 - 93,9 хувьтай, 10000 хүн амд ногдох эрүүл мэндийн ажилчдын тоогоор Дорноговь аймаг хамгийн өндөр буюу 158, Өмнөговь аймаг хамгийн бага буюу 141,7 байна.
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тасралтгүй сургалтад хамрагдсан байдал дундажаар 87,3 хувьтай байна. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй сургалтад хамрагдахад сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс нь ажлын өндөр ачаалал, цалин хөлс, санхүүгийн боломж хязгаарлагдмал зэрэг байна.
- Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын байрын орчин нөхцөлийг сайжруулах, байгууллагын соёлыг бий болгох нь тэдний тогтвор суурьшилтай ажиллахад нөлөөлдөг болохыг харуулж байна.
- Эцэст нь бүс нутгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлагыг сайжруулах нь төрийн бодлого, шийдвэрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх, алслагдсан сум орон нутгын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, Монгол улсын Засгийн газраас баталсан Эрүүл мэндийн салбарын урт болон дунд хугацааны хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж дүгнэж байна.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 44
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :