Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дээд боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн судалгаа (их, дээд сургуулийн удирдах ажилтны жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4701
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : хэм хэмжээ, ёс зүй, системийн шинжилгээ, агуулгын шинжилгээ, ёс зүйн хороо

Аннотаци

Техник, технологийн эрчимтэй хөгжлийн өнөө үед ч ёс зүй, тэр дундаа мэргэжлийн ёс зүйн асуудлыг судлах хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээг судлаачдын хийсэн судалгаануудын үр дүн, дүгнэлт, саналд тулгуурлан их, дээд сургуулийн удирдах ажилтны баримтлах, ёс зүйн хэм хэмжээг тодорхой болгох, дээр дурьдсан зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх хэрэгцээ, шаардлага байгаа нь нь энэхүү судалгааг хийх нэгэн үндэслэл болж байна. Өдгөө мэргэжлийн ёс зүйн асуудлыг дэлхий дахинаа философи, боловсрол судлал, социологи, эдийн засаг, эрх зүй, удирдахуйн ухаан зэрэг олон салбарын судлаачид судалж байна. XX зууны дунд үеэс боловсролын удирдах ажилтны ёс зүйн асуудалд судлаачид ихээхэн анхаарал хандуулах болсон байдаг.
Судалгааны ажлын нэгдүгээр бүлэгт гадаад, дотоодын судлаач, эрдэмтдийн бүтээлүүдэд тулгуурлан судалгааны ажлын үндсэн ойлголт болох ёс зүйн хэм хэмжээний утга агуулгыг тайлбарлах, сэдвийн онол-арга зүйн үндэслэлийг судлах юм. Мэргэжлийн ёс зүйн үйлдлийн үндсэн шалгуур нь нийтийн сайн сайхны төлөө үйлдэх явдал бөгөөд хамгийн сайн удирдагч бол хамгийн олон хүнд аз жаргалтай амьдрах боломжийг олгох учиртай гэх утилитарист үзэл баримтлал, боловсролын харилцааг ардчилах хэрэгцээ шаардлага хийгээд удирдах ажилтан нь хувийн эрх ашгаас ангид байж нийгмийн сайн сайхны төлөө, улс орны төлөө, цаашлаад хүн төрөлхтний төлөө үйлддэг байх ёстой гэж үзсэн прагматист үзэл баримтлал, мөн үүрэг, хариуцлагын ёс зүйн утга холбогдлыг тодорхой тайлбарласан деонтологи үзэл баримтлал энэхүү судалгааны ажлын онол-арга зүйн үндэслэл болж байна.
Судалгааны ажлын хоёрдугаар бүлэгт их, дээд сургуулийн ёс зүйн дүрэмд удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг хэрхэн тусгасныг “Системийн шинжилгээ” болон “Агуулгын шинжилгээ” гэсэн хоёр төрлийн шинжилгээгээр тодруулав. Их, дээд сургуулийн удирдах ажилтантай холбоотой ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг тоон болон чанарын аргаар судалж, үр дүнг нэгтгэн боловсруулав. Мэргэжлийн ёс зүйн үзэл баримтлал, их, дээд сургуулийн ёс зүйн дүрэмд хийсэн шинжилгээ, тоон болон чанарын судалгааны үр дүнд тулгуурлан их, дээд сургуулийн ёс зүйн дүрэм болон түүний хэрэгжилтийг боловсронгуй болгох саналыг дэвшүүлэв.
Дүгнэлт. Энэхүү судалгааны ажлаар боловсролын байгууллагын мэргэжлийн ёс зүйн асуудал түүн дотроо их, дээд сургуулийн удирдах ажилтны ёс зүйн асуудлыг авч үзэв. Дотоодын их, дээд сургуулийн ёс зүйн дүрэмд системийн болон агуулгын шинжилгээг гүйцэтгэв. Судалгаанд хамрагдсан сургуулиудаар төлөөлүүлэн үзвэл системийн шинжилгээний дүнд их, дээд сургуулийн ёс зүйн дүрэм нь “орчны өөрчлөлтөд өртөмтгий, доголдолтой” системийг (Хүснэгт 6), (Зураг 14) бүрдүүлж байна. Дээрх дүнг их, дээд сургуулийн ёс зүйн дүрэмд хийсэн агуулгын шинжилгээгээр нягтлан (Хүснэгт 7-12) авч үзэв. Ёс зүйн хорооны үйл ажиллагаа нь тогтвортой байх тусмаа ёс зүйн дүрмийн хэрэгжих нөхцөлийг бүрдүүлдэг болох нь эмпирик судалгааны үр дүнгээр (Зураг 23, Хүснэгт 24, 25) тогтоодов. Харин ёс зүйн хорооны үйл ажиллагаа тогтвортой ажиллах үндэс нь удирдлагаас ангид бие даасан, төсөв хөрөнгөтэй, гишүүд нь мэргэшсэн байх нь ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд эерэг нөлөөлдөг гэдэг нь чанарын судалгааны дүнгээс (Хуудас 88-90) харагдав. Дээрх судалгааны дүнгүүдэд тулгуурлан их, дээд сургуулийн ёс зүйн дүрэм боловсруулах жишиг хоёр хувилбар (Зураг24, 25) ёс зүйн хорооны жишиг нэгэн хувилбар (Зураг26) боловсруулж, бодлогын хүрээнд анхаарах санал дэвшүүлэв.
Их, дээд сургуулийн ёс зүйн дүрэмд удирдах ажилтантай холбоотой ёс зүйн хэм хэмжээг зохицуулсан бүлэг заалт эрх зүйн шинжтэй, хэрэгжилтийг сайжруулах хэрэгцээ, шаардлага байгааг судалгааны дүнгээс (Хүснэгт 8,9,11,12, 19,20,21), (Зураг 14) харагдав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 63
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :