Энэхүү диссертацийн ажилд Монголын энх тайван буюу Pax Mongolica-гийн үед олон улсын худалдаа ихэд хөгжсөн явдалд монголчуудын татвар, худалдааны бодлого эерэг нөлөө үзүүлсэн болохыг харууллаа. Ил хаант улсын ортог нөхөрлөл нь өндөр зохион байгуулалттай, дундад зууны арилжааны нөхөрлөлийн нэгэн хэлбэр болж хөгжжээ. Мөн татварын алба ацаглах үйл ажиллагаа ч Ил хаант улсад түгээмэл ашиглагдаж байсан бөгөөд сангийн орлого 90 гаруй хувийг бүрдүүлж байв. Ил хаант улсын монголчууд ортог нөхөрлөлийн үйл ажиллагааг уян хатан болгоод зогсохгүй худалдааны замыг хамгаалах, өндөр сорьцтой зоосон мөнгө гүйлгээнд гаргах, аян дайн, алба гувчуураар их хэмжээний хөрөнгө хураах, дундад зууны бусад нөхөрлөлөөс хавьгүй өндөр ашиг худалдаачинд олгох байдлаар дамжуулан худалдаа, арилжааг дэмжиж байв. XIII сүүлийн хагаст цөөн тооны монопсон татвар хураагчидтай том дүнтэй гэрээг байгуулах нь олширсон. Газан ханы үед Ил хаант улсын татварын алба ацаглан авагч батлан даагчтай болж, барьцаа гаргадаг болов. Үүний дээр татварын алба ацаглан авагч нь олон тооны татвар хураагчтай туслан
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 9
Ишлэгдсэн тоо : 0