Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Овоот хурал хотгорын геологи, хурдас хуримтлалын орчин, нүүрсний чанарын судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4710
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : нүүрсжилт, сав газар, хурдас хуримтлал, гарал үүсэл, юра

Аннотаци

Овоот хурал хотгор нь дунд юрын цаг үед, уулс хоорондын форланд хотгорт үүссэн бие даасан сав газар болно.
Овоот хурал хотгорын нүүрс агуулагч хурдас нь эх газрын идэвхитэй зах, эх газрын арлан нумын нөхцөлд үүссэн хүчиллэг, дундлаг найрлагатай магмын чулуулгийн өгөршлөөр зөөгдөж хуримтлагдсан бөгөөд хурдас хуримтлал нь чийглэг, дулаан уур амьсгалтай орчинд явагдсан байна.
Овоот хурал хотгорын нүүрс нь нойтон ойн намаг давамгайлсан орчинд, эд хадгалалт сайтай, хур тунадасны усны тэжээгдэлтэй, хотгорын баруун хэсгийн ордуудад хүхрийн агуулга бага, төвийн хэсгийн ордуудад үнслэг бага, зүүн хэсгийн ордуудад дэгдэмхий бодисын гарц бага гэсэн онцлог бүхий чанарын ерөнхий зүй тогтолтой, эх газрын нөхцөлд дээд адаг садаргын бүсэд (fluvial-upper delta plain) хүлэр хуримтлал нь 2 үе шаттай явагдсан байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 26

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 116
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :