Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын түүхийн VII-X зууны үеийн БУХГ (ПҮГҮ) аймгийн түүх, археологийнэ судалгаа



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.1 Түүх, археологи
Улсын дугаар : 4727
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : түрэг, уйгур, хятан, бунхант булш, төмөрчин

Аннотаци

Энэ зэрэг горилсон ажлыг Монгол улсын Төв аймгийн Заамар сумаас илэрсэн Шороон Дов хэмээх дурсгалаас илэрсэн бичгийн сурвалжууд, археологийн малтлагаас илэрсэн зарим олдворуудад тулгуурлан бичлээ. Уг дурсгалыг малтан судалснаар Монголын дундад эртний түүхийг шинэ хэрэглэгдэхүүнээр нэхэн харах бололцоог олгосон юм. Уг дурсгалаас дэлхийн хаана ч, ямар ч түүхэнд тэмдэглэгдээгүй, түрэг болон хятад хэл бичгээрх сурвалж илэрсэн нь хятад хэлээр буй түүхэн мэдээнүүдэд томоохон үнэлэлт дүгнэлт өгөхүйц эх хэрэглэгдэхүүн болж өгсөн юм. Тухайлбал Түрүү Түрэгийн хаант улс мөхөж Хожуу Түрэгийн хаант улс ахин байгуулагдах хүртэлх завсрын үе буюу НТ 630-680 оны хооронд өнөөгийн Монгол нутагт болж өрнөсөн түүхэн үйл явдлуудыг нүүдэлчдийн өөрсдийнх нь үлдээсэн баримтад тулгуурлан өөрөөр харах бололцоо олгосон билээ.
Уг дурсгал илрэхээс өмнө судалгааны бүтээлүүдэд Түрэг, Уйгурын түүхэнд Бухуг (Пүгү) хэмээх аймаг тийм ч хүчирхэг аймаг бус теле-гийн есөн аймаг дунд нэр нь дурдагдах төдий явсаар өнөөг хүрсэн байдаг. Мөн энэ үеийн түүхэн газарзүйн баримжаа тэдний шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор хоорондоо нэлээд зөрүүтэй саналууд байсан билээ. Уг дурсгал илэрснээр тэдний түүхэн газарзүйн баримжаа тэдний шилжилт хөдөлгөөнтэй холбоотой болох нь тогтоогдсон юм.
Манай түүхийн судалгаанд түүхэн энэ үеийн теле-гийн Бухуг хэмээх аймгийн түүх нь бусад аймгуудын адил нэрийн гарал, газар нутгийн байршил төдийгөөр хязгаарлагдсан мэдээ баримтад тулгуурласан судалгаа хийгдсэн байв. Бухуг аймаг тухайн түүхэн үйл явц, нүүдэлчдийн улс төрд идэвхтэй оролцож дундад эрт үеийн улс төрийн тавцанд зарим үед тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсныг тодруулсан юм.
Бухуг нь Жужаны хаант улсын харьяат төмөрчин бүлэг байсан бололтой. Жужаны хаант улс мөхөх үетэй зэрэгцэн Алтайн умардаас нүүдэллэн Туул, Сэлэнгийн савд шилжин ирсэн бүлэг байна. Ялангуяа Туул голын хойд бүсэд буй тахилын онгон, хүн чулуу зэрэг нь Огуз-Теле нарын оршуулгын зан үйл, тахилын онгоны ялган судлах гол дурсгал болно хэмээн үзэж байна.
Бухуг аймгийн түүхээс үзэхэд тал нутагт худ худгуй буюу худ ураг барилдсан аймгууд шууд холбоотон болдог байсан уламжлал хүчтэй байсан нь харагддаг. Тус бүлэг нь Туул, Сэлэнгэ голын ай саваар нутаглан төмөрлөг боловсруулдаг бүлэг байсан нь Түрэг, Уйгур, Хятаны үед холбоотон болох гол тулгуур нь байжээ.
Бухуг аймаг нь VII-X зууны Түрэг-Уйгурын улс төрийн томоохон хүчин болж явсан бөгөөд алтан ургийн нагацын тал болон явж байсан нь тодорч харагдаж байна. Тус судалгаанаас харахад улс төрийн түүхэнд худын талынхан тэр бүр тэмдэглэгддэггүй дарагдан балархайтдаг байсны гэрч юм. Мөн Итү-гийн намтар бичээсийн судалгаанаас үзэхэд хятадын сурвалж бичигт гарч буй түүхэн үйл явдалтай зарим талаар зөрүүтэй тэр байтугай огт байхгүй мэдээ баримт байгаа нь хятадын түүхэн сурвалжууд бүрэн итгэмжит баримт бус тодорхой хэмжээний улс төрийн нөлөө ордог байсныг археологийн судалгаагаар илэрсэн баримтаар батлагдаж байна. Бухуг нь монголын түүхэнд хүчирхэг томоохон бүлэг байжээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 82
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :