Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол улс дахь адал явдалт аялал жуулчлалын байгалийн нөөцийн ашиглалтын асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4728
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : газрын нөөц, усны нөөц, агаар мандлын нөөц,

Аннотаци

Энэхүү диссертацийн ажлын зорилго нь “Аялал жуулчлал болон нөөцийн удирдлагын онол, арга зүйд тулгуурлан Монгол улсад адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх байгалийн боломжит нөөцийг судалж тогтоон, тэдгээрийг ашиглах боломж, арга замыг тодорхойлоход оршино”.
Судалгааны ажлын хүрээнд олон улсад адал явдалт аялал жуулчлал хөгжүүлэхэд байгалийн нөөцийг тодорхойлох онол, арга зүйн хүрээнд судалгаа хийж “газар”-ын нөөц (уул, хад, элсэн манхан, тал хээрийн бүс, ойн бүс), “ус”-ны нөөц (гол мөрөн, нуур), “агаар мандал”-ын нөөцийг илтгэх 3 бүлэг 8 элементийг тодорхойлсон. Экспертийн судалгаанд тулгуурлан харьцуулсан судалгаа хийж адал явдалт аялал жуулчлалын байгалийн нөөцийг тодорхойлж, үнэлэх аргачлалын 8 бүлэг 72 шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, үзүүлэлт бүрийн харгалзах түвшин тодорхойлсон. Монгол улсын нутаг дэвгэр дээр байх 1007 байгалийн нөөцийн элементүүдийг адал явдалт аялал жуулчлалын байгалийн нөөцийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж 238 нөөц нь адал явдалт аялал жуулчлал хөгжих боломжтойг тогтоосон байна. Тэдгээр нөөцүүдэд тулгуурлан хөгжүүлж болох 62 төрлийн адал явдалт аялал жуулчлалын төрлүүдийг тодорхойлсон. Адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ төр, төрийн захиргааны байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны байгууллага, аялал жуулчлалд оролцогч сонирхогч талуудын үйл ажиллагааг тодорхойлж, байгалийн нөөцүүдийг экологид сөрөг нөлөөгүй, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурлан ашиглах санал зөвлөмжүүдийг тусгажээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 28
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :