Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ажлын байран дахь асбестийн сөрөг нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.3 Эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4725
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : АСБЕСТ, АСБЕСТ АГУУЛСАН МАТЕРИАЛ, АСБЕСТТАЙ ХОЛБООТОЙ ӨВЧИН

Аннотаци

Бүх төрлийн асбестийн тоос нь хүнд уушгины хавдар, асбестоз, мезотелиома зэрэг өвчнийг үүсгэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Монгол улсад асбестийг дулааны цахилгаан станц(ДЦС), дулаан түгээх шугам хоолой, барилга, илчит тэрэг, авто засварын газар, химийн шинжилгээний лабораторид дулаан тусгаарлагч материалаар хэрэглэдэг.
Зорилго: Судалгааг Монгол улс дахь асбест агуулсан материал, бүтээгдэхүүний хэрэглээ, тэдгээрийн агууламж, ажилчдын өртөлтийн түвшин, асбесттай холбоотой өвчнөөр өвчлөх эрсдэлийг нь тодорхойлох зорилгоор хийв.
Судалгааны арга зүй: Агшин, дескриптив, тохиолдлын загварыг ашиглаж, баримт, асуумж, хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт, чанарын аргаар судалгаанд мэдээ баримт цуглуулав. Баримтын судалгаанд Гаалийн статистик бүртгэл, Химийн Хорт Болон Аюултай Бодисын Бодлого Зохицуулалтын Асуудал Эрхэлсэн Үндэсний Зөвлөлийн мэдээллийн сан, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Улаанбаатар төмөр замын Хяналтын Албаны хяналтын тайланг ашиглав. Мөн асбест хэрэглэдэг 9 байгууллага (ДЦС, Илчит тэрэгний засварын газар(ИТЗГ), Лаборатори, Барилгын материалын худалдааны цэг, Барилгын засварын газар)-уудын ажлын байрнаас агаарын сорьц (N=85), асбест агуулсан материалын дээж (N=12) цуглуулж, NIOSH 7400, 7402, EPA 600/R-93-116 стандарт аргуудаар шинжлэв. Мөн эдгээр байгууллагуудын асбесттай харьцдаг ажилчдаас (N=168) асуумж цуглуулж, асбестэд өртөх өртөлтийн талаарх нэмэлт мэдээлэл цуглуулав. Ажилчдын АХӨ-өөр өвчлөх эрсдэлийг математик загварчлал(I=I_o×(1+K_L×f×d_((t-10) ) )-аар тооцоолов.
Үр дүн: Монгол улсад 2%-иас их кризотил асбест агуулсан материал(ААМ)-ыг барилга, ДЦС, илчит тэрэг, автомашин, нисэх онгоцны засварын газар, химийн шинжилгээний лаборатори, үйлдвэрт дулаан тусгаарлагч, халалт, үрэлтэд тэсвэртэй материалаар хэрэглэдэг бөгөөд эдгээр байгууллагуудын асбесттай харьцдаг ажилчид ажлын байрандаа асбестанд өртөж байна. Монгол улс 1996-2013 оны хооронд нийт
39.9 мянган тонн асбест, ААМ импортолсон бөгөөд өнөөг хүртэл хэрэглэсээр байна. Ажлын байрнуудад хэмжигдсэн асбестийн өтгөрүүлгийн дундаж түвшин (
0.72 ш/см3) хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвшөөрөгдөх дээд хэмжээ(ЗДХ=
0.1 ш/см3)-нээс
7.2 дахин их байна(p=
0.001). ДЦС-ын дулаалга засварын ажлын байранд асбестийн эквивалент өтгөрүүлэг
0.96 /см3 хэмжигдсэн нь судалгаанд хамрагдсан ажлын байрнуудынхаас хамгийн их нь байлаа. Мөн ИТЗГ-ын асбесттай харьцдаг ажилчид ЗДХ-ээс хэтэрсэн асбестийн тоосонд (
0.36 ш/см3) өртөж байлаа. Харин Барилгын материалын худалдаа, Барилгын засвар, Химийн шинжилгээний ажлын байрны агаар дахь асбестэд өртөх өртөлтийн түвшин нь ЗДХ-ээс хэтрээгүй байна. Судалгаанд хамрагдсан ажилчдын АХӨ-өөр өвчлөх эрсдэл 100,000 хүнд дунджаар
97.1 тохиолдол байх тооцоо гарав. Ажилчдын асбестэд өртөж ажилласан хугацаа болон АХӨ-өөр өвчлөх эрсдэлийг Пауссаны регрессээр шинжихэд асбестэд өртсөн хугацаа нэг жилээр нэмэгдэхэд эрсдэл дунджаар
16.5%-иар ихсэх хандлагатай нь тогтоогдов(Нийт хавдар =
0.802e
0.2566 x Ажил.жил; R² =
0.724) (p=
0.001).
Хэлцэмж: Бидний судалгаанд хамрагдсан ажлын байрнуудад асбестэд өртөх өртөлтийн дундаж түвшин хөдөлмөрийн эрүүл ахуйн олон улсын стандарт(US NIOSH, ACIGH, US OSHA)-ад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс
7.2 дахин их байна. Япон улсад 1947-1996 онд хийсэн кохорт судалгаагаар асбест хэрэглэдэг усан онгоц, асбест агуулсан нэхмэл материалын үйлдвэр, цахилгаан станц, барилга, илчит тэрэгний засварын газрын ажилчдад уушгины хавдар, мезотелиомын өвчлөл ихээр тохиолдсоныг тогтоожээ. Жошуа.Э.М нарын судлаачид 1991 онд хэвлүүлсэн өгүүлэлдээ асбестийн тоосонд өртсөн ажилчдын мезотелиомаар өвчлөх эрсдэл асбестэд өртөөгүй хүмүүсийнхээс
82.9 дахин их байдаг талаар дурджээ. Эдгээр судалгаанууд нь ажлын байрандаа асбестэд өртдөг ажилчид уушгины хавдар, асбестоз, мезотелиома зэрэг АХӨ-өөр өвчлөх эрсдэлтэйг харуулж байна. И.Лерман нарын судлаачид цахилгаан станцад ажлын байранд үүссэн асбестийн тоос нь АХӨ-ий шалтгаан болдгийг судалгаагаар тогтоожээ. Манай улсын ДЦС-ын дулаалга засварын ажилчид ЗДХ-ээс
9.6 дахин их асбестэд өртөж байгаа нь тэднийг АХӨ-өөр өвчлөх эрсдэлтэйг харуулж байна. Япон улсад хийсэн судалгаагаар илчит тэрэгний засварын ажилчдын дунд тохиолдсон уушгины хавдар, мезотелиома, уушги тоосжих өвчин хяналтын бүлгийнхнээс илүү байжээ. Бидний судалгаагаар ИТЗГ-ын ажлын байрны агаарт ЗДХ-ээс
3.6 дахин их асбестийн бохирдол хэмжигдсэн нь эдгээр ажлын байранд ажиллагсад АХӨ-өөр өвчлөх эрсдэлтэйг илтгэж байна. ДЭМБ-ын тооцоолсноор
0.0005 ш/см3 асбестийн бохирдолтой орчинд ажилладаг 100,000 хүн амд уушгины хавдрын
0.1-1, мезотелиомын 1-10 тохиолдох бүртгэгдэх эрсдэлтэй байдаг. Бидний судалгаагаар барилгын засвар, барилгын материалын худалдааны цэг, химийн шинжилгээний лабораторийн ажлын байрнуудад асбестийн өтгөрүүлэг ЗДХ-ээс хэтрээгүй ч ДЭМБ-ын тооцооллын дагуу эдгээр ажлын байранд ажиллагсад АХӨ-өөр өвчлөх эрсдэлтэй байна. Асбестийн тоосонд өртөх өртөлтийг бууруулах, бүрмөсөн арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол бидний хийсэн эрсдэлийн тооцоогоор асбесттай харьцдаг 100,000 ажилчин тутамд дунджаар
97.1 АХӨ-ий тохиолдол бүртгэгдэх тооцоо гарч байгаа нь ажлын байран дахь асбестийн өртөлтийг нэн яаралтай бууруулах, эрүүл мэндийн тандалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Дүгнэлт: Монгол улсад криозотил асбест агуулсан дулаан тусгаарлагч, үрэлт, халалтад тэсвэртэй материалуудыг түгээмэл хэрэглэж байна. ДЦС, ИТЗГ-ын асбесттай харьцаж ажиллагсад ажилчид ажлын байрний ЗДХ-ээс хэтэрсэн асбестийн тоосонд өртөж байна. Түүнчлэн ДЦС, ИТЗГ-ын асбестэд өртдөг ажилчид АХӨ-өөр өвчлөх өндөр эрсдэлтэй байна. Цаашид олон улсын өнөөгийн практикийн дагуу асбестийн хэрэглээг бүрэн хориглох замаар асбестийн тоосонд өртөх ажилчдын эрсдэлийг арилгах шаардлагатай байгааг судалгааны үр дүн харуулж байна



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 64
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :