Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

X-XVII Зууны Монгол булш, оршуулгын судалгаа (Монгол улсад малтсан хэрэглэгдэхүүнээр)



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.1 Түүх, археологи
Улсын дугаар : 4717
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : монгол булш, хадны оршуулга, оршуулгын зан үйл, хойлго, нөгөө ертөнц, олдвор хэрэглэгдэхүүн, X-XVII зуун,

Аннотаци

Монгол хэл дээр: Евразийн дундад зууны түүхэнд гүнзгий мөрөө үлдээсэн монголчуудын тухай, ялангуяа тэдний уугуул нутагтаа үлдээсэн өв соёлыг судлан шинжлэх нь тэдний нийгмийн зохион байгуулалт, эрхлэх аж ахуй, шашин шүтлэгийн уламжлал, хөгжлийн үйл явцаар дамжуулан тухайн үеийн үндэстэн, овог аймгийн дотоод потенциал, хүчирхэгжилтийн шалтгааныг тодруулах чухал ач холбогдолтой билээ. Манай орны нутагт малтан судалсан нийт булшны мэдээллийг нэгтгэн боловсруулах, мэдээллийн сан үүсгэж Монголын үед хамаарах чулуун дарааст булш болон хадны оршуулгын дүн шинжилгээгээр тухайн дурсгалын тархалтын хүрээ хязгаарыг тогтоон, гадаад, дотоод бүтцийн ангилалыг дахин авч үзэн, оршуулгын дурсгалын онцлог, оршуулгын зан үйл хэрхэн уламжлагдсан болон сүсэг бишрэл, нөгөө ертөнцийн талаарх ойлголт төсөөлөл зэргийг тусгасан байна. Монголчуудын үлдээсэн булш, оршуулгын хэрэглэгдэхүүнээс үзэхэд Х зууны эхэн үед Монгол угсаатны нийтлэг хэдийнээ бүрэлдэн тогтсон байсан. Энэ нь тухайн үед оршин тогтнож байсан олон овог аймаг нэг шашин шүтлэг, нэг ёс заншилтай байсан төдийгүй аймаг хоорондын нийгэм, соёлын харилцаа өргөн хүрээнд явагдаж ирсэн байна. Энэ нь хожим XIII зууны эхэнд Их Монгол улсыг байгуулахад улам бэхжиж ХVII зуун хүртэлх хугацаанд том өөрчлөлт гаралгүй уламжлагдсан байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 134
Сүүлийн сард 19
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :