Монгол улсад герман хэл зааж ирсэн 50 гаруй жилийн туршид заах арга зүй, орон судлал, орчуулга, хэл шинжлэлийн салбарт цөөнгүй судалгаа хийгдэж, багагүй мэдлэг туршлага хуримтлагдаад байгаа боловч сонсож ойлгох чадварын талаарх судалгаа хомс байна. Харилцаа, чадвар, чадамжид суурилсан хэлний хэрэглээг чухалчлах болсон өнөө үед суралцагчдын гадаад хэл эзэмших зорилгын нэн тэргүүнд тухайн хэлээр аль болох хурдан хугацаанд бусдын хэлж ярьж буйг алдаа мадаггүй ойлгон, санаа бодлоо илэрхийлж сурах явдал байна гэдгийг олон орны эрдэмтдийн хийсэн судалгааны дүн харуулж байна. Суралцагчдын энэхүү шаардлагад үндэслэн тус ажлын хүрээнд манай улсын дээд боловсролын түвшинд герман хэлний сургалтад хэлэхүйн сонсож ойлгох чадвар, дадлыг эзэмшүүлэхэд баримталж буй шалгуур үзүүлэлтүүд, сургалт, хичээлийн хөтөлбөрийн агуулга, арга зүй, суралцагчдын эзэмшсэн байх мэдлэг чадвар, сургалтад ашиглаж буй ном, сурах бичиг зэргийг судлан, эдгээр нь олон улсын хэмжээнд герман хэлний сургалтад баримтлах үндсэн дүрэм, журам, шаардлагатай хэр нийцэж байгаа, сургалтад тулгарч буй бэрхшээл, алдаа дутагдал зэргийг илрүүлэн дүн шинжилгээ хийж сайжруулах арга зөвлөмж зэргийг тусгасан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 8
Ишлэгдсэн тоо : 0