Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тамирчдын түгшүүрийг хянах сэтгэл зүйн бэлтгэл хөтөлбөрийн туршилт судалгаа ( Таеквондогийн шигшээ багийн тамирчдын жишээн дээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.1 Сэтгэл судлал
Улсын дугаар : 4744
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг :

Аннотаци

Тамирчид хурд хүчтэй, бие бялдрын хувьд авьяастай байсан ч хүссэн амжилтандаа хүрч чаддаггүй, учир нь сэтгэл хөдлөлийн байдал нь тэмцээний үеийн гүйцэтгэлд нөлөөлж, өрсөлдөөний үеийн түгшүүрт оруулдаг. Тулааны спортын тамирчдын тэмцээний үеийн оновчтой гүйцэтгэлд саад учруулж буй сэтгэл зүйн сөрөг хүчин зүйл бол өрсөлдөөний үеийн түгшүүрийн хэт өндөр түвшин юм. Таеквондогийн тэмцээн нь халз тулааны ширүүн өрсөлдөөнийг даван туулж байж амжилтанд хүрдэг. Таеквондогийн албан ёсны тэмцээнүүд (наймд шалгарах, хагас шигшээ, шигшээ тоглолтууд) нэг өдөр болдог. Энэ нь тамирчдаас өрсөлдөөний дарамтыг даван туулахын зэрэгцээ бие бялдрын хамгийн дээд төлөв байдлыг удаан хугацаанд хадгалахыг шаарддаг бөгөөд тэмцээнд оролцохын өмнөх өрсөлдөөний үеийн түгшүүрийг хянах шаардлагатай болдог. Гэвч спортын салбарт ширүүн өрсөлдөөн өрнөж, техник технологийн түвшин тамирчдын амжилтыг хэмжих цорын ганц шалгуур байхаа больж, сэтгэл зүйн чадварын бэлтгэл нь ялалтын гол хүчин зүйл болж байна. Иймд таеквондогийн тамирчдыг судалгаанд оролцуулж тэмцээний өмнөх өрсөлдөөний үеийн түгшүүр үүсэх шалтгаан, хүчин зүйлд дүн шинжилгээ хийж, хяналтын зохих стратеги боловсруулах, оновчтой сургалт явуулах нь тамирчдын өрсөлдөөний үеийн түгшүүрээс урьдчилан сэргийлэх, түвшинг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Тамирчдын өрсөлдөөний үеийн түгшүүрийн өөрчлөгдөж буй байдлыг тодорхойлж хянаж сурах нь тэмцээн дээр гүйцэтгэлийг сайжруулах чухал стратеги болдог бөгөөд тамирчин тус бүрд тохирсон сэтгэл зүйн чадварыг сайжруулах бэлтгэл хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай (Williams,1993). Спортын сэтгэл судлаачдын хийж байгаа сэтгэл зүйн чадварын бэлтгэл нь тамирчдын сэтгэл зүйд төдийгүй тэдний тэмцээний үеийн гүйцэтгэлийн амжилтад ихээхэн нөлөөлдөг болохыг нотолсон олон судалгаа байдаг. Спортын сэтгэл судлаачид тамирчдын гүйцэтгэлийг сайжруулахад сэтгэл зүйн чадварын бэлтгэлийн хөтөлбөрийн үр дүн онцгой нөлөөлж байгааг дүгнэсээр байна. Вейнберг, Вильямс нарын хийсэн сэтгэл зүйн чадварын бэлтгэлийн хөтөлбөрийн 45 судалгаанаас харахад 84% нь тамирчдын гүйцэтгэлд эерэг нөлөө үзүүлсэн байна. Эдгээр судалгаанд гольф, каратэ, цанаар гулгах, бокс, сагсан бөмбөг, волейбол, гимнастик, бейсбол, теннис, уран гулгалт зэрэг спортын төрөл багтсан. Судалгааны олонх нь сэтгэл зүйн бэлтгэлийн янз бүрийн арга техникийг ашигласан байдаг. (Weinberg, Williams, 2006)
Манай улсад хамгийн олон хүүхэд залуучууд хичээллэдэг, олимпид оролцож байгаа спортын топ 5 төрлийн нэг бол таеквондогийн спорт юм. Тиймээс сэдэв сонгосон үндэслэл нь Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчдын жишээн дээр тулгуурлан тамирчдын өрсөлдөөний үеийн түгшүүр үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлд дүн шинжилгээ хийж, түүнд тохирсон сэтгэл зүйн чадварын бэлтгэл хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх үүднээс судалгааг эхлүүлсэн.
Тэмцээнд оролцох гэж буй шигшээ багийн тамирчид сэтгэл зүйн асар их ачаалалтай тулгардаг. Тиймээс таеквондогийн тамирчид бие бялдрын хангалттай хүчтэй байсан ч сэтгэл зүйн чадвар, түгшүүрийг зохицуулах бэлтгэл сургалтыг байнга хийж байх нь амжилт гаргахад нөлөөтэй. Манай улсад таеквондогийн тамирчдын өрсөлдөөний үеийн түгшүүр, спортын өөртөө итгэх итгэл ба спортын сэтгэл зүйн чадварын хоорондын хамаарлыг олж илрүүлсэн судалгаа одоогоор хийгдээгүй байна. Иймд таеквондогийн тамирчдын түгшүүр, спортын сэтгэл зүйн чадварт судалгаа хийж, түүнийг хэмжих хэмжүүрийг туршиж нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр тамирчдын түгшүүрийг бууруулж сэтгэл зүйн чадварын бэлтгэлээр дамжуулан гүйцэтгэлийг нэмэгдүүлэх арга замыг илүү цогцоор нь ойлгоход хүргэнэ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 64
Сүүлийн сард 19
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :