Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хараа голын сав газрын цахиурт замгийн бүлгэмдэл



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.6 Биологийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4752
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : цахиур замаг, экологи, газар ашиглалт, Хараа гол,

Аннотаци

Бентос цахиурт замгийн бүлгэмдлийн бүтцийг биологийн зүйл, гильдээр тодорхойлж голын экосистемийн үнэлгээнд өргөн хэрэглэдэг. Манай орны хувьд мал аж ахуй, газар тариалан, хот суурин, уул уурхай, мод бэлтгэл зэрэг газар ашиглалтын харьцангуй олон хэлбэрт өртсөн Хараа голын сав газрыг сонгож бентос цахиурт замгийн бүлгэмдлийн бүтцийн орон зай, цаг хугацааны гетероген байдал абиотик ямар хүчин зүйлүүдээр тодорхойлогдож байгааг дэд сав газар, тодорхой цэгүүдэд илрүүлэх зорилгоор үндсэн болон цутгал голуудын 20 цэгээс цуглуулсан 140 дээжид анализ хийсэн. Дээжид 78 төрөлд хамаарах 317 зүйл цахиурт замаг илэрсэн бүлгэмдлийн бүтцийг орчны хувьсагчуудаар тайлбарлахыг зорьж ойролцоо хэмжээний сав газарт ойролцоо тооны сайтаас дээж авсан бусад судалгаатай харьцуулахад зүйлийн баялаг өндөр байгаа нь тус сав газарт амьдрах орчны олон янз байдал өндөр байгааг илтгэнэ. Сав газрын эхэн хэсэгт цахиурт замгийн бүлгэмдлийн бүтэц, үйл ажиллагаа налуужилт, голын сүлжээний нягтшил, өндөршил, ойн талбай, голын өргөн зэрэг дам хувьсагчуудаар тодорхойлогдож байхад голын дунд болон адаг хэсэгт газар ашиглалтын олон хэлбэрүүдээс үүдэлтэй усны цахилгаан дамжуулах чадвар, pH, шим бодисуудын агууламжаар тодорхойлогдож байна. Голын адаг руу хөдөлгөөнт гильдийн арви ихсэж зарим цэгт 86% хүрч байгаа хөрсний эргийн эвдрэлээс үүдэлтэй хурдас хуримтлал нэмэгдсэн өмнөх судалгааны үр дүнг дэмжиж байна. Зүйлийн баялаг хүчилтөрөгчийн хангамж, нитритын агууламж зэрэг шууд хүчин зүйлүүдээр тодорхойлогдож байхад олон янз байдлын индексүүд ойн талбай, температур, урсац зэрэг зүйлийн бүрэлдэхүүн, тохиолдцыг урт хугацаанд тодорхойлж байдаг дам хүчин зүйлүүдээс хамааралтай байна. Гильдүүдийн арви шууд хүчин зүйлүүдээр тодорхойлогдож байгаа тул цаашид голын экосистемийн төлөв байдлын үнэлгээ, мониторингийг үйл ажиллагааны бүлгийн түвшинд хийх боломжтой юм.
Хараа голын сав газарт эргийн болон хөрсний элэгдлээс үүдэлтэй хурдас хуримтлал эрчимтэй явагдаж байгаа тул голын эргийн бүсэд мод, сөөг ургамал тарьж хамгаалалтын зурвас байгуулах, бэлчээрийн талбайг нөхөн сэргээх зэргээр нөөцийн ашиглалтын менежментийг сайжруулах шаардлагатай.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 26
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :