Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нарны цахилгаан станцын параметрийн судалгаа ба температурын коэффициентийг тодорхойлох аргачлал боловсруулах



Салбар : Инженерийн ухаан, технологи , 2.2 Цахилгааны инженерчлэл, Электроникийн инженерчлэл, Мэдээллийн инженерчлэл
Улсын дугаар : 4753
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : НАРНЫ ЦАХИЛГААН ДЭЛГЭЦ, НАЛУУГИЙН ӨНЦӨГ, ТЕМПЕРАТУРЫН КОЭФФИЦИЕНТ, ЦЭНЭГЛЭХ, ЦЭНЭГ АЛДАХ ГҮЙДЭЛ

Аннотаци

Монгол орны нутаг дэвсгэрт хамаарах өргөрөгийн өнцөг бүрт жилд хамгийн их эрчим хүч үйлдвэрлэх НЦД-ийн налуугийн өнцөгийг тодорхойлох аргачлалын симуляци боловсруулсан. Нарны цахилгаан үүсгүүр дээр үүсэх электроны урсгал нь зөвхөн цэнэглэх шинж чанартай байх бөгөөд үүсгүүрт цахилгаан хэрэглэгч холбогдсон эсэхээс үл хамаарах энэхүү цэнэглэх гүйдэл нь хэрэглэгчээр гүйх цэнэг алдах гүйдлээс огт өөр шинж чанартай гэсэн санааг дэвшүүлсэн. Цэнэглэх гүйдэл буюу цэнэглэх үйлдэл нь тухайн хэлхээнд хэрэглэгч байгаа эсэхээс үл хамаарна. Нарны цахилгаан станцад 1 кВтц/м2 нарны тусгалтай байх тохиолдолд орчны температурын янз бүрийн утганд (–40°С ÷ 40°С) үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг орчны температураас хамааруулан тодорхойлох. Нарны цахилгаан станцын PV дэлгэц дээр цасан бүрхүүл тогтсон тохиолдолд эрчим хүч үйлдвэрлэлийн бодит хэмжээг тогтоож хэдэн хувиар буурч байгааг тооцож гаргасан. НЦС-уудын температурын коэффициентийг орчны дундаж температурын утгаар нарийвчлан тодорхойлох аргачлал анх удаа боловсруулсан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 72
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :