Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улс төрийн намын гишүүнчлэл: онол, практикийн тулгамдсан асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.6 Улс төр судлал
Улсын дугаар : 4761
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : улс төрийн нам, намын гишүүнчлэл, гишүүнлэлийн бодлого, хатуу ги

Аннотаци

Улс төрийн намууд төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэх анхдагч байгууллага юм. Нөгөө талаар ард түмний төрийн зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох бүгд найрамдах улсын үндсэн хэрэгсэл юм. Дээрх хоёр утгыг авч үзвэл улс төрийн намын гишүүнчлэлийн асуудал чухал байна. Энэхүү судалгааны ажлын хүрээнд дээрх санааг баталж, Монгол Улсад улс төрийн намын гишүүнчлэлийн хөгжил, хувьсал, чиг хандлага, улс төрийн намуудын хөгжилд тулгамдаж буй гишүүнчлэлийн асуудлыг боловсронгуй болгох судалгааг хийлээ.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь улс төрийн намын гишүүнчлэлийн мөн чанар, хувьсал хувьсал, Монголын улс төрийн намын гишүүнчлэлийн бодлогод Ү, З үеийнхний эзлэх байр суурь, оролцоог судалж, өөрсдийн санал, дүгнэлтийг гаргахад оршино. Одоо улс төрийн намууд хатуу гишүүнчлэлээсээ татгалзаж, олон нийтийн дэмжлэгийг авах зорилготой олон талт харилцааны үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий даяар технологийн хурдацтай хөгжил нь хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж, бүх талаар мэдээлэл авах боломжийг олгож эхэлсэн. Энэхүү хэрэгцээ шаардлагад үндэслэн дэлхийн улс төрийн намууд гишүүнчлэлийн механизмдаа шинэлэг зүйл нэвтрүүлж амжилтад хүрэхийг хичээж байна.
Намын хөгжил дэвшил, залуучуудын амьдралын хэв маяг, тэдэнд нөлөөлж буй нийгэм, технологийн өөрчлөлтүүд нь Ү, З үеийнхний улс төрийн байр суурь, хандлагад томоохон өөрчлөлтийг авчрах магадлалтай.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 11
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :