"Орон нутгийн санхүүгийн бие даасан байдалд нөлөөлөгч хүчин зүйлсэд тулгуурлан түүнийг тодорхойлох үзүүлэлтүүдийн уялдаа холбоог хангасан үнэлгээний арга зүй"-г боловсруулахад оршино. Тус зорилгын хүрээнд орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг үнэлэх онол, арга зүйн чиг хандлагыг тоймлон судалж, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг үнэлэх арга үзүүлэлтүүдийг тодорхойлон, орон нутгийн санхүүгийн бие даасан байдалд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ хийж, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг үнэлэх загвар, индекс боловсруулж, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыгтодорхойлох үзүүлэлтүүдийг оновчлох загвар боловсрууллаа.
Монгол улсын 21 аймгийн төсөв, санхүүгийн үзүүлэлтүүдээс гадна орон нутгийн санхүүгийн бие даасан байдалд нөлөөлөх газар зүйн онцлог (нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ, ХАА-н газар, ойн сан бүхий газрын хэмжээ, ашигт малтмалын талбайн хэмжээ, гадаргын усны тоо), хүн ам зүйн байдал (хүн амын тоо, шилжин ирэгсэд, боловсролын түвшин, ажиллагсад, ажиллах хүчнээс гадуурх хүн ам), эдийн засгийн байдал (нэг хүнд ногдох ДНБ, ХАА-н, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ДНБ, инфляцын түвшин), санхүүгийн байдал (үйл ажиллагаа явуулж байгаа ААН байгууллагын тоо, улсын болон ОНТ-ийн хөрөнгө оруулалт, нэг хүнд ногдох хадгаламж, ААН-д ногдох зээлийн өрийн үлдэгдэл) зэрэг 2013-2022 оны Панел тоон өгөгдөл дээр эконометрикийн загварчлал, эдийн засгийн онол, математик статистик тоон шинжилгээ, зураглалын аргуудыг ашиглан үнэлгээ хийгдсэн.
"Орон нутгийн санхүүгийн бие даасан байдал"-ыг үнэлэх онол, арга зүйн асуудал 1950-иад оны дунд үеэс хөгжиж буй улс орны судлаачдын анхаарлыг татах болсноор шинэ сонгодог, норматив, ортодокс хандлагын төлөөлөгчид өөр өөрсдийн чиглэлээр цаг хугацааны тодорхой үеүдэд давамгайлах хандлагатай байсан бол 2000 оноос харилцан нэгдэж, төсвийн федерализмын онол, түүний загварчлалд төвлөрөх болсон байна. Манай орны хувьд төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжил, орон нутгийн санхүү, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлого, чиг хандлагын хүрээнд хийгдсэн эмпирик судалгаанууд "Төсвийн федерализм"-ын онолд зохих хэмжээнд тулгуурласан, суурь хандлага болж байгааг харуулж байна. Энэхүү онолын хөгжил нь зардлын төвлөрлийг сааруулахаас эхлээд орлого, зардлын аль алины төвлөрлийг сааруулах, улмаар улс төр болон институцийн засаглалыг сайжруулах чиглэлээр судлагдах болжээ. Үүнтэй зэрэгцэн өндөр хөгжилтэй улс орон нутгийн эдийн засаг, санхүүгийн бүтэц, зах зээлд тулгуурлан боловсруулсан онол, арга зүйн үзүүлэлтүүдээс оновчтойг сонгож, өөрийн орны онцлогийг нэмж тусгах, өөрийн орны тоон өгөгдөлд тулгуурлан орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыгтодорхойлох шаардлага тавигдаж байгаа юм. Орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг үнэлэхийн тулд орлого, зардал болон орлого (нийт орлого, татварын, татварын бус орлого, хөрөнгийн орлого), зардлын (нийт зардал, урсгал зардал, хөрөнгийн зардал, цэвэр зээл) бүтцийн үзүүлэлтүүдийг харьцуулан тодорхойлох хандлага түгээмэл болжээ. Ялангуяа орон нутгийн өөрийн орлогыг нийт орлогод харьцуулах орлогын бие даасан байдал, татварын болон татварын бус орлогыг нийт орлогод харьцуулах татварын болон татварын бус орлогын бие даасан байдал, тусламжийн орлогыг нийт зардалд харьцуулах зардлын бие даасан байдал буюу нөгөө талаас зардлын хараат байдал, нийт орлогыг нийт зардалд харьцуулах орон нутгийн санхүүгийн чадавх (үр ашигт байдлын харьцаа), хөрөнгийн зардлыг нийт зардалд харьцуулах хөрөнгийн зардлын харьцааг ашиглах жишиг тогтоод байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 6
Ишлэгдсэн тоо : 0