Энэхүү нэг сэдэвт бүтээл нь үндсэн дөрвөн бүлгээс тогтох бөгөөд нэгдүгээр бүлэгт, судалгааны ажлын гол аргачлал болох НФО-ын талаар дэлгэрэнгүй авч үзэв. Мөн спинээрээ туйлширсан систем, олон хувьсагчийн функцийн дараалан дөхөх арга, энергийн түвшний задрал, Хаббардын загвар, Максвелл-Больцманы статистик, соронзон анизотроп энергийн талаар тусгав. Хоёрдугаар бүлэгт, шпинел бүтэцтэй сул iv соронзон материал болох никелээр (Ni) хольцолсон магнийн феррит (Mg1-xNixFe2O4) нэгдлийн кристалл бүтцийн тогтворжилт, спиний түгэлт, соронзон шинж чанар болон электрон бүтцийг судалж, түүнийг сайжруулах боломж болон туршлагаар гарган авсан үр дүнг тайлбарлав. Гуравдугаар бүлэгт, гексагонал бүтэцтэй хүчтэй болон сул соронзон хосолмол шинж чанар бүхий висмутээр (Bi) хольцолсон барийн феррит (BaFe12-xBixO19) нэгдлийн кристалл бүтцийн тогтворжилт, спиний түгэлт, ионы тархалт, соронзон шинж чанар болон электрон бүтцийг судлав. Дөрөвдүгээр бүлэгт, гексагонал бүтэцтэй хүчтэй соронзон материал болох төмрийн фосфид нэгдлийг (Fe2P) үелэх системийн 4d, 5d элементүүд болон p блокын элементүүдээр давхар хольцлон кристалл бүтцийн тогтворжилт, спиний түгэлт, соронзон шинж чанар болон электрон бүтцийг судалж, солилцлын харилцан үйлчлэл болон соронзон фазын шилжилтийн тооцооллуудыг хийж гүйцэтгэв. Мөн шинэ төрлийн тогтмол соронзон материалыг тооцоолон загварчилж, туршилтын физикчдэд санал болгов.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0