Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сурах бичгийн агуулгын когерент чанарын судалгаа (VII-IX физикийн сурах бичгийн цахилгаан, соронзон сэдвийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4768
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : сурах бичиг судлал, сурах бичгийн агуулга, когерент чанарын шинжилгээ, агуулгын нийцэл, семантик сүлжээ

Аннотаци

Улс, үндэстний соёлын чухал бүтээгдэхүүн болох ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг нь тухайн үеийн боловсролын агуулга, арга зүй, үзэл баримтлалыг өөртөө шингээсэн, боловсрол судлал, сэтгэл судлалын судалгааны чухал объект юм. Боловсролын систем дэх аливаа өөрчлөлт, шинэчлэл нь шинэ санаа, шинэлэг арга зүйг сурах бичигт оруулснаар л хэрэгжих боломжтой болдог.
Сурах бичгийн суралцахуй ба багшлахуйн үйл ажиллагаа, сургалтын үйл явцад нөлөөлж буй байдал нь нийгмийн хөгжлийг даган хувьсан өөрчлөгдөж байна. Улмаар сурах бичиг зохиогч, сурах бичгийг үнэлэх мэргэжилтнүүд, үр дүнтэй сургалтыг зохион байгуулах үүрэгтэй багш, хүүхдийнхээ юу сурч байгаад санаа зовдог эцэг эхийн хувьд сайн сурах бичиг гэсэн ойлголт харилцан адилгүй ойлгогдож байна. Иймд сурах бичгийн судалгаа ялангуяа сурах бичгийн когерент чанарын судалгааг хийх шаардлагатай юм. Одоогийн байдлаар, Монгол улсад сурах бичгийн когерент чанарын судалгаа хомс хийгдсэн байна.
Бид энэхүү судалгааны ажилд “Сурах бичгийн агуулгын когерент чанарыг шинжлэх арга зүйн нэгэн хувилбар боловсруулж, түүнийгээ ашиглан физикийн сурах бичгийн агуулгад анализ хийх” зорилго тавьсан болно.
Судалгааны ажлын хүрээнд сурах бичгийн агуулгын дотоод когерент чанар буюу “ухагдахуун хоорондын холбоос”, “агуулгын зохион байгуулалт” болон гадаад когерент чанар буюу “суралцахуйн удирдамжтай нийцтэй байдал”-ыг тодорхойлох аргачлал боловсруулан физикийн 7-9 дүгээр ангийн сурах бичгийн цахилгаан соронзон сэдвийн агуулгад анализ хийсэн.
Арга зүйн хувилбарыг боловсруулахдаа сурах бичгийн агуулгын когерент чанарыг ямар хүрээнд үнэлэх, түүнийг ямар шалгуураар, ямар арга аргачлал ашиглан үнэлэхийг тодруулахыг зорьсон болно.
Судалгааны хэсэгт ЕБС-ийн 7-9 дүгээр ангийн физикийн сурах бичгийн цахилгаан, соронзон сэдвийн агуулгад шинжилгээ хийсэн үр дун нь цаашид сургалтын баримт бичгүүдийн когерент чанарыг шинжлэх онолын хүрээг тодорхойлох, бусад судлагдахууны сурах бичгийг шинжлэх арга зүй боловсруулахад практик ач холбогдолтой юм.
Энд үгийн орны шинжилгээ ба чанарын шинжилгээнд үндэслэн когерент чанарын загварыг боловсруулахын зэрэгцээ сурах бичгийн агуулгын шинжилгээнд эх хэлний боловсруулалт (NLP) болон семантик сүлжээний шинжилгээг ашигласан нь судалгааны ажлын шинэлэг тал юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 94
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :