Тус судалгааны хүрээнд орчин цагийн боловсролын тогтолцоо үүсэж, хөгжсөн цагаас хойш буюу 1921 оноос 2024 оны хүртэл баталж гаргасан боловсролын хуулиуд, багшийн эрх зүйн байдлыг тогтоосон 75 захиргааны хэм хэмжээний актад шинжилгээ хийж багшийн мэргэжлийн эрхийг баталгаажуулж, хамгаалсан эсэхийг судлан тогтоож, үр дүнг үндэслэн ЕБС-ийн сургуулийн багшийн мэргэжлийн эрхийг хамгаалах шаардлага, арга замыг тодорхойлсон болно.
Эрхэд тулгуурлан хөгжих тухай орчин үеийн философи хандлагын дагуу багшийн хөгжил, боловсролын чанарт нөлөөлөх нэг гол хүчин зүйл нь “багшийг эрх мэдэлжүүлэх”, “багшид мэргэжлийн эрх, эрх чөлөө олгох”, өөрөөр хэлбэл, “Багшийн мэргэжлийн эрх”-ийг баталгаажуулж, хамгаалах тухай асуудал бөгөөд энэ асуудал Монгол Улсын төдийгүй дэлхийн олон орны хувьд тулгамдсанд тооцогдож байгаа билээ.
“Монгол улсын ЕБС-ийн багшийн мэргэжлийн эрхийн зохицуулалтад хийсэн судалгаа” сэдэвт бүтээл нь боловсролын удирдахуйн болоод хууль зүйн ухааны огтлолцол дээр “ЕБС-ийн багшийн мэргэжлийн эрхийн агуулга, багтаамжийг тодорхойлж, багшийн мэргэжлийн эрхийг хамгаалах арга замын талаар судалсан суурь судалгааны бүтээл юм. Тус бүтээл ЕБС-ийн багшийн талаар бодлого тодорхойлох, хууль эрх зүйн шинэчлэл хийх, багшид ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэхэд онол-арга зүйн үндэслэл болохын зэрэгцээ тус чиглэлийн судалгаа шинжилгээний ажилд чухал эх сурвалж болох юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0