Монгол Улсын Их Сургуулийн докторант МУБИС-ийн багш Я.Мөнхсайхан нь академич Б.Жадамба, дэд профессор М.Дэлгэржав нараар удирдуулан, олон жилийн “Суралцагчдын сурлагын амжилт ба шинжлэх ухааны тухай мэдлэгийн хамаарал” сэдвээр Блумын таксономын психомотор айн хүрээнд физикийн лабораторийн хичээлд шинжлэх ухаанч арга барилыг алхам алхмаар төлөвшүүлэх аргазүйг их дээд сургуульд туршин, суурь боловсролын түвшинд шинжлэн судлах арга барил ба шинжлэх ухаанч тайлбарын төлөвшлийг туршилтын ажлын хуудсаар, психомотор дадлыг бичлэг хэрэглэн хэмжсэн. Судалгааны үр дүнд сурахад сурахын хүрээнд тодорхойлогдох шинжлэх ухааны тухай мэдлэгийн гишүүн бүрээр хамаарлын коэффициентыг тодорхойлж, психомотор дадал нь сурлагын амжилтад(
0.7) нөлөөлөхийг тогтоов. Хэрэглэсэн аргазүйгээр ажлын дэвтэр, туршилтын ажлын хуудас зааврууд, олон нийтэд нээлттэй туршилтын бичлэгүүд, ном зэрэг бүтээлүүд хийгдсэн. Судалгааны ажлыг олон жилийн туршид зөвлөн чиглүүлсэн МУИС-ийн зөвлөх профессор Б.Бурмаа агсан, Физик, байгалийн ухааны боловсролын төв, нийт физикийн багш нар, УФО-ын хороо, МУБИС, МУИС, ШУТИС, МҮИС, монголын физикийн нийгэмлэгт талархсанаа илэрхийлье.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0