Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Мал, амьтны гепатит е вирусийн молекул эпидемиологийн судалгаа, ийлдэс судлалын оношлуур боловсруулж туршсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.3 Мал эмнэлэг судлал
Улсын дугаар : 4798
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : Гепатит Е вирус, гахай, хонь, зооноз, ФХЭБУ, цомог, эрсдэлт хүчин зүйлс

Аннотаци

Гепатит Е нь гахай, зэрлэг гахай, үхэр, буга, туулай, тэмээ, хүнд Паслахепевирусаар үүсгэгддэг вируст халдварт өвчин юм. Сүүлийн үед бог мал зэрэг олон төрлийн амьтдад илрээд байна. Монголчуудын амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөр гахайн махны хэрэглээ өсч улмаар зарим гахайн өвчинүүд гарсаар байна. Тэдгээрийн дотор гепатит Е гэдэг зооноз халдварт өвчний халдварлалтын хувь өндөр байгаа тул анхаарах шаардлагатай байна. Гахайн ГЕВ-ийн асуудал бол халдвартай гахай эмнэлзүйн шинж тэмдэггүйгээр вирусыг гадагшлуулж, хүрээлэн буй орчинд тараадаг.
Нэгдүгээр бүлэгт ГЕВ-ийн молекул эпидемиологийн судалгаанд гахай, хонины элэг, хорголын сорьц цуглуулан шинжилжээ. Нэгдүгээр бүлгийн зорилго нь ГЕВ-ийн халдварыг мал, амьтдад илрүүлэх, халдварлалтын хувийг тодорхойлох байсан. Улаанбаатар хот орчмын фермийн гахай, гахайн фермийн ойролцоо бэлчдэг хониноос зооноз 3, 4-р генотип илэрсэн нь хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндтэй холбоотой эрсдэл байгаа гэж дүгнэсэн байна. Хоёрдугаар бүлэгт ГЕВ-ийн эсрэгтөрөгч бэлтгэн шууд бус ФХЭБУ-ын оношлуур боловсруулсан байна. Энэ судалгааг хийхэд ийлдсийн шинжилгээнд нийт 439 ийлдсийн сорьц Төв, Дорноговь, Сэлэнгэ аймгаас цуглуулан ашиглажээ. Бэлтгэсэн цомог нь
91.3% -ийн мэдрэг чанар, 99% өвөрмөц чанартай, нийцэл нь 95% байгаа нь худалдааны цомгийг орлуулах боломжтой гэж дүгнэсэн байна. Гуравдугаар бүлэгт судалгааны зорилго нь ГЕВ-ийн зооноз 3, 4-р генотипуудаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулсан. Асуумж судалгаа авч статистик боловсруулалт хийж эрсдлийг үнэлжээ. Эрсдэл хүчин зүйлийг шинжлэх ухааны үндэслэлтэй статистик боловсруулалтаар үнэлэлт өгсний үндсэн дээр мал, амьтны Гепатит Е вирусээс сэргийлэх, тэмцэх заавар болон зөвлөмжийг гахайн аж ахуй эрхлэгч байгууллага, иргэдэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад зориулан боловсруулсанаар онол практикийн өндөр ач холбогдолтой ажил болсон байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 12

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 13
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :