Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

АНУ-аас Монгол Улсад явуулж буй боловсролын дипломат ажиллагаа: В.Фулбрайт болон Х.Хамфрийн нэрэмжит хөтөлбөрийн жишээн дээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4793
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : харилцаа, зөөлөн хүч, боловсрол

Аннотаци

Уг судалгааны ажил нь Удиртгал, 3 бүлэг 14 дэд зүйл, бүлэг бүрийн дүгнэлт, Ерөнхий дүгнэлт, Хавсралт, Ном зүй гэсэн бүтэцтэй. Удиртгал хэсэгт уг судалгааны ажлын үндэслэл, зорилго, зорилт, сэдвийн судлагдсан байдал, судалгааны онол, арга зүй, сэдвийн онол, практикийн ач холбогдол, хамрах хүрээ, судалгааны ажлын шинэлэг тал, шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр зэргийг тодорхойлж бичсэн болно. Судалгааны арга зүй, загварыг нийгмийн ухааны салбарт түгээмэл хэрэглэгддэг чанарын судалгаанд үндэслэн боловсруулж, судалгааны өгөгдлийг хэрхэн цуглуулсан хийгээд боловсруулсан арга, арга аргачлалын талаар танилцуулж хөтөлбөрт хамрагсдаас авсан нүүр тулсан ярилцлага, түүвэр судалгааг хэрхэн төлөвлөж гүйцэтгэсэн, судалгааны өгөгдөл цуглуулах болох дүн шинжилгээ хийх явцад гарсан сорилт, бэрхшээл тэдгээрийг хэрхэн даван туулсан зэрэг судалгааны арга зүй, загварын төлөвлөлт, үйл явц, үр дүнг дэлгэрэнгүй тайлбарласан болно.
Нэгдүгээр бүлэгт олон улсын харилцааны Либерал онолын суурь ойлголт, түүний томоохон урсгал Либерал интернационализмын үүсэл, хөгжил түүний үзэл санаа нь хэрхэн зөөлөн хүчний үзэл баримтлалтай холбогдож улмаар ОНДА ялангуяа түүний орчин үеийн нэг төрөл болох Боловсролын дипломат ажиллагааны хүрээнд хүн хоорондын харилцан ойлголцлыг боловсролын хөтөлбөрүүдээр дамжуулан бэхжүүлж болохыг тайлбарлана.
Хоёрдугаар бүлэгт АНУ-ын Боловсролын дипломат ажиллагааны түүхэн хөгжлийг судлан ялангуяа тус улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх нэг арга хэрэгслийн хувьд өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж ирсэн Фулбрайт, Хамфрийн нэрэмжит хөтөлбөрүүд нь пост-коммунист орнуудад хэрхэн хэрэгжиж ирснийг судлах зорилгоор төлөөлөл болгон БНУУ, БНПУ, БНБУ-ыг сонгон авч судлаачдын бүтээлүүдэд үндэслэн тайлбарласан болно. Ялангуяа АНУ-ын Төрийн департаментаас хэрэгжүүлж ирсэн боловсрол, солилцооны хөтөлбөрүүдийн хэрэгжих болсон түүхэн урьдач нөхцөл, зорилго, шалтгаан, хэрэгжүүлэх явцад тулгарсан сорилт, боломжуудыг судлаачид хэрхэн тодорхойлсныг задлан шинжлэв. Бүлгийн төгсгөлд дээрх сонгосон орнуудад хэрэгжиж буй АНУ-ын боловсролын 2 томоохон хөтөлбөрийн ижил болон ялгаатай онцлог талуудыг харьцуулсан тайлбар хийв.
Төгсгөлийн бүлэгт АНУ-аас Монгол Улсад хэрэгжиж буй Боловсролын дипломат ажиллагааны томоохон хөтөлбөр болох Фулбрайт, Хамфрийн нэрэмжит хөтөлбөрийн хэрэгжилт, түүнийг тойрсон бодлогын болон академик зорилго, үзэл санааг чанарын судалгааны түгээмэл арга зүй Кейс судалгааны загвараар судлав. Ингэхдээ 1994 оноос тасралтгүй хэрэгжиж ирсэн дээрх 2 хөтөлбөрт холбогдох хоёр талын гэрээ хэлэлцээр, албаны бусад баримт бичигт дүн шинжилгээ хийхийн сацуу хөтөлбөрт оролцогсдоос нүүр тулсан ярилцлага, түүвэр судалгаа авах зэргээр доороос дээш чиглэсэн судалгааны арга зүй (bottom-up research)-г ашиглан өгөгдлөө цуглуулан SPSS24 программ ашиглан сэдэвчилсэн дүн шинжилгээ (thematic analysis) хийсэн болно. Судалгааны ажлын төгсгөлд нэгдсэн дүгнэлт гаргав.
Хавсралтад нүүр тулсан ярилцлагын болон түүвэр судалгааны жишиг асуулт, ярилцлагад оролцогчдоос авсан Итгэмжлэх хуудасны эх материал зэргийг хавсаргасан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 25

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 66
Сүүлийн сард 28
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :