Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зэсийн зах зээлийг тоглоомын онол ашиглан загварчлах нь



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.2 Эдийн засаг, Бизнес
Улсын дугаар : 4785
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : тогтоомын онол, зэсийн зах зээл, экспорт

Аннотаци

Хятадын зэсийн баяжмалын импортын зах зээл дээрх гол тоглогчид болох Чили, Перу, Австрали, Монгол, Индонез улс дахь 12 уурхайн дунд өрнөж буй өрсөлдөөнийг тоглоомын онол ашиглан загварчлав. Ингэхдээ 2016-2018 онуудын өгөгдлийг ашигласан бөгөөд Ерөнхийлсөн Нэшийн Тэнцвэрийн Загвар-ын аргачлалд суурилсан. Загвараар тооцоолсон үр дүн нь бодит өгөгдөлтэй ижил байсан. Эрдэс баялгийн салбарт бодлогын судалгаа хийхэд Тоглоомын онолд суурилсан загварчлал тохиромжтой гэдгийг БНХАУ дахь зэсийн баяжмалын импортын зах зээлийн жишээн дээр харуулав. Тус загвар нь Монгол Улсын зэсийн салбарын бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Дэлхий нийтийн зэсийн эрэлт тогтмол өссөөр байгаа нь манай улсын хувьд том боломж юм. Зэсийн салбар нь нийт экспортын 40 орчим хувь, төсвийн орлогын 20 орчим хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 орчим хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байна. Манай үндсэн худалдан авагч БНХАУ нь дэлхийн зэсийн импортын 50 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг. Зэс хайлуулах үйлдвэрүүдийнх нь хүчин чадал нь есөн сая тонн боловч, тус улсын зэсийн уурхайнууд ба баяжуулах үйлдвэрүүдийнх нь нийт суурилагдсан хүчин чадал нь хоёр сая тонн орчим байсан. Энэ нь зэсийн баяжмалын хувьд импортоос ихээхэн хараат байна гэдгийг харуулж байна. Түүнчлэн тус улсын импортын 75 орчим хувийг Чили, Перу, Монгол, Австрали зэрэг цөөхөн улс бүрдүүлж байна. Херфиндал-Хершманы индексээр тооцож үзвэл хятадын импортын зах зээл нь өндөр төвлөрөл бүхий буюу нийлүүлэгчийн олигопол хэв шинжтэй тул ахисан түвшний микро эдийн засаг, ялангуяа тоглоомын онолыг ашиглах нь тохиромжтой гэж үзжээ.
Монгол Улсын экспортлогчдын урт хугацааны стратеги нь хүчин чадлаа нэмэгдүүлэх, харин богино хугацаанд зардлаа бууруулах шаардлагатай. Манай экспортлогчдын өртөг өндөр байгаа нь өрсөлдөх чадварыг бууруулж байна. Ашигт малтмал ашигласны нөөц боддог суурь хэт том байгаа нь өрсөлдөгч бусад улсуудтай харьцуулахад сул тал болж байна. Ирээдүйд хөрш улсын далайн боомтыг ашиглах замаар бусад зах зээлд хүрэх нь экспортын хувьд нэг худалдан авагчаас хэт хамааралтай байгаа өнөөдрийн эрсдэлийг бууруулах боломжтой.
Цаашид, аж үйлдвэрийн эдийн засгийн хүрээнд тоглоомын онолд суурилсан загварчлалын чиглэлээр эдийн засагчид, математикчид хамтран ажиллах; Өвөр Монгол дахь аж үйлдвэржилтийн чиглэлээр хятад судлаачидтай хавсарсан судалгааны чадавх бүрдүүлэх; төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран зэсийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үүнд, тээвэр ба эрчим хүчний зардлыг бууруулах чиглэлээр хамтарсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг санал болгосон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 10

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 30
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :