Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нийгэмд цахим мэдээллийн үзүүлэх сөрөг нөлөө, түүнийг бууруулах арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4784
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : аюулгүй байдал, цахим мэдээлэл, дижитал, нийгмийн тогтвортой байдал, эв нэгдлийг хангах

Аннотаци

XXI зуун хүн төрөлхтний бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлж, дэвшилтэт техник, технологийн хүртээмжийг өргөжүүлэх бололцоог нээсэн цахим хувьслын зуун билээ. Цахим хувьсал нь нийгмийн хөгжлийг цахим орон зайн харилцаа болох системчлэл, виртуал болон баяжуулсан бодит байдал, хиймэл оюун ухаан, үүлэн тооцоолол, машин сургалт, их өгөгдөлтэй нягт уялдуулан ажиллах дижитал шилжилтийн үйл явц юм.
Орчин үеийн мэдээллийн нийгэмд аюулгүй байдлын онол, практикт цоо шинэ хүчин зүйлс (кибер дайн, кибер халдлага, мэдээллийн дайн, өнгөт хувьсгал, троллинг, астротурфинг, хуурамч мэдээ, мэдээлэл гэх мэт)-ийн сөрөг нөлөө ихээр нэмэгдэж, түүнийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх, хохирол багатай даван туулах арга замыг тодорхойлох нь улс, үндэстний нийгмийн аюулгүй байдлын амин чухал асуудлын нэг болсон.
Нийгмийн эд материалын болон оюун санааны үнэт зүйлс, хууль ёс журмыг сахин хамгаалж, нийгмийн шударга ёсны зарчмын үндсэн дээр нийгмийн тогтвортой байдлыг хангах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх асуудал нийгмийн аюулгүй байдлыг хангах үндэс болдог.
Нийгмийн аюулгүй байдал нь нийгмийн шударга ёс, хууль эрх зүйн хэм хэмжээ, иргэдийн нийгэм-эдийн засгийн сайн сайхан байдал, ардчилсан олон ургалч үзлээр тодорхойлогдоно.
Нийгмийн аюулгүй байдал нь аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийгмийн аюулт үзэгдэл: будлиан самуун, бослого, үймээн, дайн, гал түймэр, гоц халдварт өвчний тархалт, техник-технологийн аюул, осол зэрэг онцгой байдлаас нийгэм, хувь хүн, тэдгээрийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдсан байдал юм.
Өнөөдөр хүн төрөлхтний амьдралд орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр хүртэх, ашиглах боломжтой цахим орон зайн үйлчилгээнүүд цоо шинээр нэвтэрч байна. Энэхүү үйлчилгээнүүдийн нийгмийн аюулгүй байдалд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах арга замыг төрийн нэгдсэн бодлогоор, хуулийн хүрээнд хяналтыг сайжруулж хэрэгжүүлэх арга зам нь:
- Цахим харилцаанд зохистой хэрэглээг хэвшүүлэх (нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх),
- Цахим мэдээлэлд тавих хяналтыг сайжруулах (улс орны цахим орон зайн харилцааны хууль эрх зүйн орчинг бэхжүүлэх) асуудлууд юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 16
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :