Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Агаар мандалд агуулагдах нүүрсхүчлийн хийн агууламжийн орон зайн тархалтыг загварчлах нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4783
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : машин сургалтын загвар, алгоритм, нүүрсхүчлийн хий, хүлэмжийн хий, уур амьсгалын өөрчлөлт

Аннотаци

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн агууламж, тэр дундаа нүүрсхүчлийн хийн агууламжийн өсөлт нь хүн төрөлхтний өмнө олон тулгамдсан асуудлыг бий болгож байна. Нүүрсхүчлийн хийн агууламжийн өсөлтийн үндсэн эх үүсвэр нь хүний үйл ажиллагаатай холбоотойгоор ялгарсан малтмал түлшний шаталт, үйлдвэрлэлтийн процесстой холбоотой.
Хэдийгээр хүлэмжийн үндсэн хий болох нүүрсхүчлийн хийн мониторингийн болон хиймэл дагуулын ажиглалтын мэдээ байгаа хэдий ч цаг хугацаа, орон зайн тархалтыг гаргах хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахгүй байгаа билээ.
Энэхүү судалгааны ажлын зорилго нь олон эх сурвалжийн өгөгдлийг ашиглан машин сургалтын алгоритмаар агаар мандал дахь СО2 агууламжийн өндөр нарийвчлалтай, цаг хугацааны тасралтгүй өгөгдөл (16 өдөр,
0.1°x
0.1° орон зайн шийдтэй)-ийг Монгол улс болон БНХАУ-ыг хамарсан нутаг дэвсгэрээр гарган загварчлах юм.
Судалгааны ажлын үр дүнгээс авч үзвэл машин сургалтын 4 алгоритмаар загварчлахад бүх загварууд өндөр гүйцэтгэл (R2>
0.76, MAE<
2.82ppm, RMSE<1.68ppm)-ийг үзүүллээ. Эдгээрээс хамгийн өндөр гүйцэтгэлтэй нь функцийн градиент ашиглан алдааг багасгадаг ансамбль сургалтын алгоритмын XGB (R2>
0.95, cv>
0.55) загвар байсан.
Өндөр гүйцэтгэлтэй загварчилсан XGB загвар дээр тулгуурлан тооцсон ХСО2 орон зайн тархалтыг авч үзвэл судалгааны талбайн дундаж тархалт нь
402.3±1.14ppm байв. Хамгийн өндөр тархалт нь БНХАУ-ын зүүн эргийн бүс нутгаар байсан бол хамгийн бага тархалт нь Монголын болон Чинхай-Төвөдийн тэгш өндөрлөгийн нутгаар ажиглагдсан. Энэ нь хүний үйл ажиллагаатай холбоотойгоор БНХАУ-ын зүүн болон зүүн өмнөд бүсийн хүн ам, эдийн засаг төвлөрсөн бүс нутгуудаар нүүрсхүчлийн хийн ялгарлын эх үүсвэр их байдагтай холбоотой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 35
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :