Сүүлийн хэдэн арван жилийн туршид лазерын технологитой холбоотой хийгдсэн судалгааны үр дүнд тасралтгүй лазераас шууд богино пульс үүсгэх боломжтой болсон. 1990 - ээд оноос эхлэн квант электроник, шугаман бус оптикийн салбарт ахиц, дэвшил гарснаар титан-сапфирын кристаллд үндэслэсэн, фемтосекундийн хугацаанд үргэлжлэх тогтвортой лазерын пульсыг үүсгэж байна. Маш өргөн цацаргалтын спектртэй идэвхтэй орчин болох титан-сапфирын кристалл ашиглах болсон нь гэрлийн долгионы хэдхэн үед харгалзах хэт богино лазерын импульс гаргахад шинэ алхам болсон юм. Идэвхтэй орчны цацаргалтын спектрт орших олон тооны моодын фазын когерент байдлыг бий болгох моод түгжих техникийн гол зорилго нь тасралтгүй үргэлжилсэн лазерын ажиллагааг импульсийн лазерын горимд шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Моод түгжсэн титан-сапфирын импульсийн лазерын тогтвортой ажиллагаа нь далайцын өөрийн модуляц, фазын өөрийн модуляц, ханах шингээлт, өөрөө фокуслах зэрэг орон зай, хугацааны шугаман бус эффектийг тэнцвэртэй байлгахаас хамаарна. Энэхүү судалгааны хүрээнд титан-сапфирын кристаллд суурилсан 800 нм төв долгионы урттай тасралтгүй үргэлжилсэн лазерын осцилляторыг угсран, шугаман бус Керрийн линзээр моод түгжих техникийг хэрэгжүүлэн 750 нм төв долгионы урттай, 136 МГц давталтын хурд, 1.5 нЖ энергитэй, ~18 фс богино пульсыг амжилттай гарган авсан.
Үүсгэсэн пульсын үзүүлэлтийг хэмжих давтамжаар ялгах оптик спектроскопийн (FROG) аргачлалыг хэрэгжүүлэн “спектрээр хязгаарлагдсан пульс” үүссэн болохыг тодорхойлсон. Бидний угсарсан импульсийн лазер энгийн бүтэцтэй, 1,5 нЖ бага энергитэй, 136 МГц өндөр давталтын хурдтай гэдгээрээ онцлогтой. Өндөр давталтын хурдтай фемтосекундийн импульсийн лазерын гаралтын спектрийн шугам хоорондын зай нарийссанаар хугацааны нарийвчлалыг дээшлүүлэн, хэт хурдан процессын динамик судалгаа явуулах боломж бүрдсэн.
Гамма цацрагаар өдөөн өнгөний төв үүсгэсэн лити фторын кристалл ба фемтосекундийн титан-сапфирын лазерын харилцан үйлчлэлд ажиглагдах люминесценцийн спектроскопийн судалгааг явуулсан. Лити фторын кристаллыг өөр өөр энергитэй фемтосекундийн лазерын пульсээр өдөөхөд люминесценцийн ялгаатай пикүүд ажиглагдсан. Үүнийг лити фторын кристаллын энергийн бүс хоорондох иончлолын харилцан үйлчлэл болон хоёр фотоны шингээлтээр явагдах өнгөний төв үүсэх ялгаатай механизмтай холбоотой болохыг тогтоосон
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0