Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

"Уур амьсгалын болон газар ашиглалтын өөрчлөлтөөс Туул голын гадаргын усны нөөцөд үзүүлэх нөлөөллийг үнэлэх нь”



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.7 Бусад байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4788
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : ГАДАРГЫН УСНЫ ЗАГВАРЧЛАЛ, ХХАТЗ-УУР АМЬГАЛ-ГАЗАР АШИГЛАЛТЫН ӨӨРЧЛӨЛТ, ГАДАРГЫН УС, ГАДАРГЫН УСНЫ БАЛАНС

Аннотаци

Туул голын сав газарт, Улаанбаатар хотын хүн амын өсөлттэй холбоотойгоор газар ашиглалтын хувьд хот суурин газрын хэмжээ нэмэгдэж, нөгөө талаас сүүлийн 75 жилд Улаанбаатар хот орчимд жилийн дундаж температур
2.60С-ээр нэмэгдэхийн зэрэгцээ хур тунадасны хэмжээ нь 5%-иар буурсан байдаг (Нийслэлийн байгаль орчны газар, 2018). Уур амьсгалын болон газар ашиглалтын өөрчлөлт нь Туул голын гадаргын усны нөөц, горим, мөн Туул голын гадаргын болон газрын доорх усны харилцан хамааралд ихээхэн нөлөөллийг үзүүлсээр байгаа нь сүүлийн жилүүдэд Туул гол нь хаврын улиралд Улаанбаатар хотын төв хэсэгт урсацгүй болж шургах үзэгдлээр илэрч байна (И.Бямбахүү болон бусад, 2016). Туул голын сав газар нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хувьд хамгийн эмзэг сав газар юм (И.Бямбахүү болон бусад, 2016).
Дулаан, шим тэжээл, чийгийн горим нь ургамлан бүрхэвчийн ургалтад үндсэн нөөц болдог боловч хуурай болон хагас хуурай экосистемийн хувьд чийгийн горим нь гол хүчин зүйл болдог (Rodriguez-Iturbe, 2000; Albertson and Kiely, 2001; Porporato et al., 2001). Учир нь чийгийн горим, усны баланс нь ургамлан бүрхэвчийн ургалтад чухал хүчин зүйл бөгөөд хур тунадас нь усны нөөцийн цорын ганц эх үүсвэр бөгөөд ууршилт нь хуурай болон хагас хуурай бүс нутагт усны балансын хувьд алдагдах гол зам болдог (Li et al., 2007).
Иймээс, хуурай болон хагас хуурай бүс нутгийн хувьд экосистемийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд нь уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий тул бүс нутгийн усны нөөц, горимд уур амьсгалын өөрчлөлт болон газар ашиглалтын нөлөөллийг үнэлж, холбогдох нь менежментийн төлөвлөгөөг боловсруулахад маш чухал юм (Byambakhuu, 2011). Тухайлбал, гидрологи, биогеохими, экологийн үйл явцын хоорондын уялдаа холбоог ойлгох үндсэн ойлголтыг сайжруулахын тулд илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, салбар хоорондын уялдааг ханган системчилсэн байдлаар уур амьсгалын өөрчлөлт болон газар ашиглалтын өөрчлөлтийн нөлөөллийн асуудлыг цогцоор судлах шаардлагатай байна.
Монгол Улсад усны нөөц, горимын судалгаануудад орчин үеийн загварчлалыг ашиглаж тодорхой үр дүнгүүдийг гаргасан боловч судалгааны чиглэл нь бие даасан байдлаар буюу усны бохирдол, усны нөөц, горим, уур амьсгалын нөлөөлөл зэргийг авч үзсэн байна. Гэтэл тус сав газрын гадаргын усны нөөц, горимд үзүүлэх газар ашиглалт, газрын бүрхэвч болон уур амьсгалын өөрчлөлт нь харилцан уялдаатайгаар нарийн төвөгтэй системээр нөлөөлдөг.
Иймд энэхүү судалгааны ажлаар Туул-Алтанбулаг ус судлалын харуулаас дээших Туул голын сав газрын дээд хэсгийг хамарсан 8920км2 ус хурах талбайн хэмжээнд Туул голын гадаргын усны нөөц, горимд уур амьсгалын болон газар ашиглалтын өөрчлөлтөөс үзүүлэх дан болон хавсарсан нөлөөллийг гадаргын усны SWAT загварчлалаар үнэлэхэд чиглэсэн нь болно.
Ингэхдээ, Туул голын гадаргын усны балансад үзүүлэх газар ашиглалтын өөрчлөлтийн нөлөөллийг суурь нөхцөл (BL)-ийг 2019 оноор, мөн ирээдүйн газар ашиглалтын өөрчлөлтийг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалд үндэслэн 2040 оны байдлаар сонгож авсан. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн мэдээг гурван өөр цаг хугацаанд буюу ойрын ирээдүй (2016–2035), дунд ирээдүй (2046–2065), алс ирээдүй (2081–2100)-д харгалзах хүлэмжийн хийн агууламжийг төлөөлөх замнал/ Representative Concentration Pathways (ХХАТЗ/RCP) буюу RCP
2.6, RCP
4.5 болон RCP
8.5 хувилбаруудад үндэслэсэн боловсруулав.
Монгол Улсын төрийн бодлогод Хэнтий, Хангай, Хөвсгөлийн уулсаас эх авсан томоохон голын сав газарт усны нөөцийн цогцолбор байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь Туул голын усны нөөцийн цогцолбор юм. Усны нөөцийн цогцолборыг байгуулахад уур амьсгалын өөрчлөлт, газар ашиглалтаас тухайн голын гадаргын усны нөөцөд үзүүлэх нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэл, орчин үеийн судалгааны загварчлал, программ хангамж болон улсын байгууллагын байнгын хэмжилтийн мэдээллийг ашиглаж үнэлснээр бусад сав газар, голууд дээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээс өмнө энэхүү судалгаанд ашигласан арга зүй, загварчлалаар үр дүнг урьдчилан тооцоолж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд ашиглах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 46
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :