Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Үндэсний аюулгүй байдал ба стратегийн ордуудын ашиглалтын хамаарлын шинжилгээ”



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4811
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : ашигт малтмал, нөлөөлөл, хөрөнгө оруулалтын гэрээ, отряд

Аннотаци

“Үндэсний аюулгүй байдал” гэдэг нь тухайн орны халдашгүй дархан байдал, түүний бусдаас хамааралгүй, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд ил, далд дайны аюул, занал, хөндлөнгийн оролцоо, өнгөлзлөг байхгүйн илэрхийлэл байх бөгөөд энэ нь улс орон бие даасан гадаад, дотоод бодлого явуулах, түүний хэрэг явдалд гаднын нөлөө оролцоогүй байх нөхцөл бүрэн хамгаалагдсан байхыг хэлж байна. Өндөр үнэ цэн бүхий стратегийн ордуудыг зөв зохистой ашиглаж чадвал эдийн засгийн чадавх дээшлэн улс орны аюулгүй байдал хамгаалагдан, хөгжил дэвшилд ихээхэн түлхэц болохын зэрэгцээ эс чадвал тэр хэмжээгээр эдийн засагт хохирол учирч улс төр, бизнесийн ашиг сонирхол бүхий дотоод гадаадын бүлэглэлийн сөргөлдөөний талбар болох магадлалтай байна.
Хоёрдугаар бүлэг: СТРАТЕГИЙН ОРДУУДЫН АШИГЛАЛТ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ
Ашигт малтмалтай холбоотой нийгмийн харилцааг зохицуулсаар ирсэн хуулиудын үндэсний аюулгүй байдлыг хангахад гол ач холбогдол бүхий тодорхой зарим нэг хэм хэмжээнүүдийг харьцуулан шинжлэхэд:
Хуулиуд нь эрдэс баялгийн салбарт өмчийн эзэн болсон төрийн оролцоог аль болох багасгах, хувийн секторын оролцоог хэт давамгайлуулах, гаднын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах халхавчинд хяналт, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь орхигдуулж тусгай зөвшөөрлийг замбараагүй тараах нөхцөл бүрдүүлсэн байна. “Тусгай зөвшөөрөл”-тэй холбоотой харилцааг зохицуулахад хэт төвлөрөөд геологийн эрэл, хайгуулын ажлын үндсэн зарчим, технологи, тавигдах шаардлага, уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, уурхайн удирдлага зохион байгуулалт түүнээс үүдэн хүлээх хариуцлага зэрэг ашигт малтмалын салбарыг бодлогын хэмжээнд авч явах цогц хууль болж чадаагүй байна.
Бороогийн ордыг ашиглахаар байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-ний хэрэгжилт, түүний үр дагаврыг шинжилж үзэхэд: Монгол Улсын Засгийн газар Бороогийн орд дээр үйл ажиллагаа явуулсан “Сентерра Гоулд” ХХК-д хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд ашиглалтын бүхий л хугацаанд холбогдох татвар хураамжийг царцааж, хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан илэрхий худалдааны луйвар хийсэн нь судалгаагаар тогтоогдож байна.
Гэрээний эцсийн үр дүнд хөрөнгө оруулагч олон тэрбумын ашиг олсон бол ард түмний хүртэх ашиг, төсөвт орох орлогод тэр хэмжээгээр алдагдал, хохирол учруулсан төдийгүй нийгмийн сэтгэл зүйд ихээхэн хор уршигтай нөлөөлсөн байна.
Оюу толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг шинжилж үзэхэд: Үндэсний аюулгүй байдал тэр дундаа оршин тогтнохуйн болон эдийн засгийн аюулгүй байдалд үлэмж ач холбогдол бүхий ордыг ашиглахаар ХОГ байгуулахдаа гаднын нэгэн Үндэстэн дамнасан корпорацын 100 хувийн санаачилга, тулгалтаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан олон тооны хууль тогтоомжуудыг зөрчсөн нь Үндсэн хуулийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн суурь зарчим зөрчигдсөн байна.
Энэ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлсон “Үндэсний язгуур ашиг сонирхолд” харшилсан үйлдэл болсон байна.
Гуравдугаар бүлэг: ГУРАВДУГААР БҮЛЭГ. ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА СТРАТЕГИЙН ОРДУУДЫН ХАМААРЛЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН, СТРАТЕГИЙН ОРДУУДЫН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ЗАМ, САНАЛ, ЗӨВЛӨМЖ.
Өмнөх бүлгүүдэд хийсэн шинжилгээгээр тодорхой болсон Монгол улсын өнөөгийн нийгэм эдийн засагт тэр дундаа ашигт малтмалын салбарт үүсээд байгаа хүндрэл бэрхшээлүүд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тодорхойлсон 6 аюулгүй байдал, хангах арга замын 25 зүйл заалттай шууд болон дам байдлаар хамааралтай байгаа нь судалгаагаар нотлогдож байна. Гадаад улс гүрний халдлага түрэмгийлэлтэй эн тэнцэхүйц зарим тохиолдолд давахуйц улс бус тоглогчид болох үндэстэн дамнасан корпорацууд болон олон улсын байгууллагуудын аюул занал гэдэг ойлголт бодитой байна.Төгсгөлийн хэсэгт бүлгүүдийн нэгдсэн дүгнэлтийг бичиж, судалгаанаас зөвлөмж гаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 6

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 39
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :