Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Багш мэргэжлээр суралцагчдын мэдээлэл, харилцаа холбооны технологийн чадамжийг дэмжих туршилт судалгаа (Бага боловсролын багш мэргэжлээр суралцагч оюутны жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4824
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : МХХТ-Д СУУРИЛСАН СУРГАЛТЫН ОРЧИН, БАГА БОЛОВСРОЛД МХХТ-ИЙГ ХЭРЭГЛЭХ АРГА ЗҮЙ, СУРГАЛТАД МХХТ-ИЙН НӨӨЦИЙГ ХЭРЭГЛЭХ АРГА ЗҮЙ

Аннотаци

Бага боловсролын багш мэргэжлээр суралцагч оюутнуудын мэдээлэл, харилцаа, холбооны технологийг эзэмшсэн байдлыг судлан, МХХТ-ийн чадамжийг дэмжих сонгон судлах хөтөлбөр боловсруулан туршиж, үр дүнг тооцох
• Бага боловсролын багш мэргэжлээр суралцагч оюутнуудын МХХТ-ийн чадамжийг дэмжих онол, арга зүйг судлах
• Бага боловсролын багш мэргэжлээр суралцагч оюутуудын МХХТ-ийн чадамжийг дэмжих арга зүйн инвариант загварыг боловсруулах
• Боловсруулсан загвартаа суурилан бага боловсролын багш мэргэжлээр суралцагч оюутнуудын МХХТ-ийн чадамжийг дэмжих хөтөлбөрийн нэгэн хувилбар боловсруулах
• Боловсруулсан хөтөлбөрийг турших, туршилтын үр дүнг шинжлэх
Судалгааны ажлын онол, арга зүй:
• Бага боловсролын багш мэргэжлээр суралцагч оюутнуудын хөгжлийг дэмжих арга зүйн нэгэн хувилбарыг боловсруулахдаа технологийг хүлээж авах TAM загварыг онол, арга зүйн суурь үндэслэл болгон авлаа.
• Туршилтын хөтөлбөрийн онолын үндсийг боловсруулахдаа хөтөлбөрийн онол арга зүйг Монголын болон бусад орны багшийн МХХТ-ийн стандарт, ЮНЕСКО-ийн олон улсад зөвлөмж болгож буй МХХТ-ийн чадамжийн хүрээний агуулгын онол, арга зүйд үндэс болгон түүнийг хэрэгжүүлэх зөвлөмжийг үндэслэв.
Судалгааны шинэлэг тал:
• Бага боловсролын багш мэргэжлээр суралцагч оюутнуудын МХХТ-ийн чадамжийн инвариант загварыг бусад боловсролын түвшин, хичээлд буулгаж ашиглахаар боловсруулсан.
• Инвариант загварт суурилсан туршилтын хөтөлбөрийг ЮНЕСКО-гийн багшийн МХХТ-ийн чадамжийн гүнзгийрүүлэх түвшний агуулгын 6 модулийн хүрээг баримжаалан боловсруулсан.
• Сонгон судлах буюу уян хатан хөтөлбөрөөр хичээллэх боломжийг нэмэгдүүлсэн.
• Багшийн МХХТ-ийн чадамжийн нийтлэг шаардлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн.
Судалгааны ажлын шинжлэх ухаан, практик ач холбогдол:
• Бага боловсролын багш бэлтгэх явцад оюутны МХХТ-ийн чадамжийг дэмжих, хөгжүүлэх, оюутны технологитой ажиллах чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн орчин үеийн сургалтын онолын үндсэнд суурилсан сургалтын хөтөлбөрийн нэгэн хувилбарыг боловсруулсан. Ингэхдээ зарим улс орны багшийн МХХТ-ийн стандартын харьцуулсан судалгааг хийж сургалтын хөтөлбөрийн онолын баримжааг дээшлүүлэх боломжийг бүрдүүлсэнд оршино.
• Инвариант загварыг бусад боловсролын түвшинд, тухайн хичээлийн болон суралцагчийн онцлогийг харгалзан тусгах, ашиглах боломжтойгоор боловсруулсан.
• Судалгааны ажлын хүрээнд туршилтын хөтөлбөрийн нэгэн хувилбарыг танхимын бус (онлайн) хэлбэрээр хэрэгжүүлэхэд сургалтын веб сайт, YouTube суваг ажиллуулах замаар оюутны оролцоог нэмэгдүүлэх, МХХТ-ийн чадварыг хөгжүүлэх боломжийг дээшлүүлсэн нь уг судалгааны практик ач холбогдлыг илтгэнэ.
Судалгааны объект:
Бага боловсролын багш мэргэжлээр суралцагч оюутнуудын МХХТ-ийн сургалт
Судалгааны ажлын бүтэц:
Энэхүү судалгааны ажил нь удиртгал, үндсэн 2 бүлэг, 6 дэд бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт, бүхий нийт 135 хуудастай, 66 зураг, 38 хүснэгт орсон болно.
Ерөнхий дүгнэлт:
Уг судалгааны ажлаар бага боловсролын багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын МХХТ-ийн чадамжийг дэмжих хосолсон сургалтын технологийн загварыг боловсруулж түүнд үндэслэн сонгон судлах хөтөлбөрийн нэгэн хувилбарыг боловсруулж, туршсан үр дүнгээс бид дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
• Нийгэм цаг үе болон шинэ үеийн суралцагч нарын онцлогоос шалтгаалан багш нарын МХХТ-ийн хэрэглээний чадвар нэмэгдэж байгаа боловч технологийн хурдтай хувьсал нь багш нараас илүү их чадвар, өөрчлөлтийг шаардаж байгаа боловч оюутнуудын (судалгаанд хамрагдсан) МХХТ-ийг багшлахад ашиглах чадамж нь энэхүү хурдыг гүйцэж чадахгүй байгааг тэдний өөрийн үнэлгээний судалгааны үр дүн (
50.9 хувь) харуулж байна.
• Оюутнуудын МХХТ-ийн чадамжийг хөгжүүлэх зорилгоор боловсруулсан хөтөлбөр нь арга зүйн хувьд багшлах дадлагын хугацаанд ЕБС-ийн орчинд хосолсон сургалтын технологийн загварт (инвариант) суурилан хэрэгжсэн бөгөөд энэ нь оюутан, ЕБС-ийн багш, эцэг эхийн цахим хэрэглээний чадварт эергээр нөлөөлж байсан.
• Сонгон судлах хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан Андерсоны шинэ таксономид суурилсан дасгал даалгавруудыг туршихад цахим хичээл бэлтгэх, хичээл зохион байгуулахад МХХТ-ийг ашиглах мэдлэг, чадвар дутмаг зэрэг нийтлэг асуудал оюутнуудад тулгарч байсан бөгөөд туршилтын хугацаан цахим хичээл төлөвлөх, бэлтгэх, сургалтад ашиглах, багш, сурагчидтай цахим харилцаа хамтын ажиллагаа үүсгэх чадвартай болж байгаа нь даалгаврын үр дүнтэй болсныг харуулж байна.
• Оюутнуудын МХХТ-ийн чадамжид ахиц гарч байгаа нь туршилтын өмнөх болон явцын, эцсийн төлөв байдлын тархалтын цувааны шинжилгээ, Т-тестийн статистик (tтооц =
26.7, p=.000) тооцоолол болон оюутнуудаас авсан ярилцлагын үр дүн тус тус нотолж байгаа тул туршилтын хөтөлбөр нь оюутны МХХТ-ийн чадамжийг дэмжиж чадаж байна гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 18

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 73
Сүүлийн сард 23
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :