Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Математикийн нээлттэй бодлого бодох үйл ажиллагааны нэгэн загварын туршилт, үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4816
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : нээлттэй арга барил, нээлттэй асуулт, нээлттэй даалгавар, нээлттэй бодлого, бүтээлч сэтэлгээ

Аннотаци

Нээлттэй асуулт, нээлттэй бодлого, нээлттэй үйл ажиллагаа агуулга бүхий чиглэлээр 1973-2023 оны бүтээлүүдээс онцолсон 48 бүтээлийг шийдэгдэх хэлбэр, нээлттэй хандлага, өгөгдөх хэлбэрүүд, ДТСБЧ-т нөлөөлөх нь, үнэлгээний материал болгох нь, бодлого бодох чадвараа хөгжүүлэх гэсэн 6 сэдвийн хүрээнд ангилан судалсан. Эндээс бага боловсролын математикийн агуулгын хувьд a) олон аргаар бодогдох b) янз бүрийн байдлаар тайлбарлах c) бусад бодлогоос үүсэх, эсвэл түүний өргөтгөл болох d) олон зөв хариутай байх бүхий бодлогуудыг нээлттэй бодлого хэмээн нэрлээд судалгаандаа ашигласан.
Багшийн сургуульд 2022 оны намрын улиралд суралцаж байсан 880 оюутны сэтгэлгээний хэв шинжийг тандан судлах баримтад дүн шинжилгээ хийж, аливаа зүйлийг байгаа байдалд нь биш, олон талаас нь харж харьцуулалт хийхийг эрмэлздэг проектив сэтгэлгээг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй байгааг тодорхойлсон.
Суралцагчдаас авсан байдлыг тогтоох сорилын дундаж оноо “бодлогыг олон аргаар бодох” чадварыг илрүүлэх 4 дүгээр шалгуур дээр хамгийн бага 443 буюу 51%-ийн гүйцэтгэлтэй байсан нь энэхүү чадварыг сайжруулахад анхаарах хэрэгтэйг харуулсан.
Судалгаанд хамрагдсан суралцагчдын бодлого бодох үйл ажиллагааны гүйцэтгэлд нөлөөлж болохуйц хүчин зүйлсийг тодруулсан. Эндээс суралцагчийн хувийн ур чадвараас илүүтэйгээр хандлага илүү нөлөөтэй болохыг судалгааны үр дүн харуулав.
7А загварыг сургалтад туршин хэрэгжүүлэх явцад 7 үндсэн шалгуур нийт үр дүнд хэрхэн нөлөөлж буйг дараах регрессийн тэгшитгэлээр илэрхийлэв.
y= -
7.936+
0.045∙x_1 +
0.125∙x_2+
0.162∙x_3+
0.238∙x_4++
0.154∙x_5+
0.245∙x_6+
0.092∙x_7 (3)
стандартчилагдсан коэффициентуудын утгыг ажиглахад нийт үр дүнд (шалгуур-1) хамгийн багаар, (шалгуур-6) хамгийн ихээр нөлөөлөхүйц харагдаж байна.
x_1- Анхны өгөгдөлтэй ажиллах;Мэдээллийн эх үүсвэртэй ажиллах
x_2- Алхамчилсан төлөвлөгөөг боловсруулах; Бодох бодох үйл ажиллагааг төлөвлөх
x_3- Алхмуудын дагуу бодолтыг гүйцэтгэх; Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явц
x_4- Ахин бодолтоо шинжлэх;Бодолтыг эргэн шинжлэх үйл явц
x_5- Амжилт ололтоо хуваалцах; Гүйцэтгэлийн үр дүнг хуваалцах
x_6- Анхны бодлогыг өөрчлөх, шинэ бодлого зохиох; Бодлогыг өөрчлөх чадвар
x_7- Ахисан түвшний бодлогоор мэдлэг чадвараа бататгах. Мэдлэг чадвараа бататгах, хөгжүүлэх
Эндээс ирээдүйн бага боловсролын багш болохоор суралцаж буй оюутнууд сурах бичгийн бэлэн бодлого бодохоос илүүтэйгээр өөрсдөө бодлогыг шинээр зохиогч байх нь чухал гэсэн санааг дэвшүүлж байна.
Г.П. Щедровицкийн үйл ажиллагааны онол болон Роберт Стернбергийн оюун ухааны онолд тулгуурлан математикийн бодлого бодох үйл ажиллагааны 7А загварыг боловсруулж, математикийн сургалтыг зохион байгуулснаар, судалгаанд хамрагдсан суралцагчдын математикийн бодлого бодох чадварт эерэг нөлөө үзүүлсэн болохыг t тест, anova шинжилгээгээр батлав.
Мөн 7А загварыг сургалтад ашигласны үр дүнд суралцагчдын бие даалтын оноо болох В үнэлгээний үзүүлэлтэд эергээр нөлөөлсөн болохыг хүснэгт 74 -д харуулав. Эхэнд, дунд, төгсгөлд гэсэн байдлаар хосолсон түүврийн T тест ашиглан шалгахад утга нь -
4.697-оос -
14.871 хооронд, корреляцын коэффициентын утга .852-оос .968 хооронд, p -ийн утга нь p< .001 статистикийн ач холбогдолтой түвшинд байгаа нь 7А загварыг сургалтад ашигласнаар суралцагчдын бодлого бодох чадварт ахиц гарсны өөр нэгэн нотолгоо болно. Эдгээр нь судалгааны ажлын зорилго, зорилт биелсэн бөгөөд хамгаалах зүйл амжилттай болсныг харуулж байгаа юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 53
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :