Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүүхдийн мөчдийн түлэгдлийн дараах сорвины мэс засал эмчилгээний үр дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4831
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : хүүхэд, түлэгдлийн дараах сорви, Аллодерм, арьс шилжүүлэн суулгах мэс засал, ИЛ-10

Аннотаци

Түлэгдлийн тусламж үйлчилгээ сайжирснаар нас баралтыг бууруулж, биеийн нийт гадаргуугийн 62%-ийг хамарсан түлэгдлийн гэмтлээс амьд үлдэх боломжтой (Роберт нар; 2012) тэмдэглэсэн байна. Эдгээр түлэгдэлтэй эмчлүүлэгчдэд их хэмжээний сорви, үений хөдөлгөөн хязгаарлагдах, загатнах, өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч, гоо сайхны алдагдал ихтэй байдаг бөгөөд олон жилийн турш физиологийн хэвийн үйл ажиллагаагаа алддаг. ГССҮТ-ийн 2015-2021 оны байдлаар нийт түлэгдлийн
69.4% нь 0-18 насны хүүхдийн түлэгдэл эзэлж байгаа бөгөөд 1-4 насны хүүхдийн түлэгдэл
68.4% байгаа болохыг тэмдэглэсэн байна. Түлэгдлийн дараа үүсдэг мөчдийн хамгийн түгээмэл сорви нь хипертрофик сорви нийт тохиолдлын 70%-д тохиолддог болохыг судлаачид тогтоожээ.
Материал, арга зүй: Бид проспектив когорт судалгааны загвараар мөчдийн түлэгдэл оноштой 182 хүүхдийг хамруулан 6 сарын хугацаанд сорви үүсэх эрсдэлт хүчин зүйлийг судалгааны картын тусламжтайгаар даган судалсан. Эмнэлзүйн туршилт судалгааны загвараар бүрэн давхарт арьсны суулгац, хагас бүрэн давхарт арьсны суулгац, Аллодерм хиймэл арьсны суулгац шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ хийлгэж буй 96 хүүхдэд мэс заслын өмнө болон дараа эмчлүүлэгч болон ажиглагчийн сорвины арга, сорвины Ванкуверийн арга, фото зураг авах, үений хөдөлгөөний далайцыг тодорхойлох, Фитцпатрикийн аргаар арьсны хэвшинжийг тодорхойлж, өвдөлтийн хүчийг хэмжилт хийж үр дүнг 7, 14, 30, 60, 180 дахь хоногт харьцуулан судаллаа.
Үр дүн: Бид судалгаанд хамрагдсан эрэгтэй хүүхдүүдийн 46%, эмэгтэй хүүхдийн
43.5%-д нь сорви үүссэн, сорви үүссэн хүүхдийн дундаж ор хоног (
8.38±
4.78) сорви үүсээгүй хүүхдээс (
5.79±
3.14) статистик ач холбогдол бүхий өндөр байв (p<
0.001). 3А зэргийн түлэгдэлтэй хүүхдүүдийн 61%, 3Б зэргийн түлэгдэлтэй хүүхдүүдийн
58.3%-д сорви үүсчээ. Сорвины амьд сорьцын эд судлалын шинжилгээнд сорвины төрлийг авч үзэхэд
66.7% нь хипертрофик сорви,
33.3% нь келойд сорви тодорхойлогдлоо. Иммунохистохимийн аргаар ИЛ-10 рецепторын илрэлийг үнэлэхэд нийт сорвины эдийн
83.3% нь эерэг,
16.7% нь сөрөг будагдав. Бид мэс засал эмчилгээ хийгдсэн 96 хүүхдэд эмчлүүлэгч болон ажиглагчийн сорвины үнэлгээгээр үнэлэхэд эмчилгээний дараах 7 хоногоос статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=
0.046), Үений хөдөлгөөний далайцын өнцөгийг гониометрийн аппарат ашиглан хэмжилт хийхэд эмчилгээний дараа бүрэн давхарт арьсны суулгацын дараа 98%, хагас бүрэн давхарт арьсны суулгацын дараа
94.5%, Аллодерм хиймэл арьсны суулгац шилжүүлэн суулгацын дараа
99.8%-иар үений хөдөлгөөний далайц сэргэж байна.
Дүгнэлт:
1. Хүүхдийн мөчдийн түлэгдлийн дараах сорви үүсэхэд нөлөөлөх зарим хүчин зүйлийг судлахад шарх эдгэрэх хугацаа (OR=1.18; Р<
0.001), түлэгдлийн 3А зэрэг (OR=
9.49; Р<
0.001) нь статистик үнэн магадтай нөлөөлөх хүчин зүйл болж байна.

2. Өнгөн давхаргын дор олон тооны хялгасан судсууд, өргөн зурвас бүхий коллаген ширхгүүд тод будагдаж байгаа нь келойд сорвийг хипертрофик сорвиноос ялгах шалгуур юм. Келойд сорвинд фибробластын ургалт давамгай бүх тохиолдолд ИЛ-10Р альфа рецептор эерэг будагдаж байгаа тул сорвины эмчилгээнд ИЛ-10-ийг хэрэглэх нь ач холбогдолтой.

3. Түлэгдлийн дараах сорвинд хиймэл арьсны суулгац шилжүүлэн суулгах арга нь бүрэн давхарт арьс, хагас бүрэн давхарт арьс шилжүүлэн суулгах мэс заслын аргатай харьцуулахад үений хөдөлгөөний далайц илүү сайжирсан, богино хугацаанд өвдөлт багассан, эмчлүүлэгч болон ажиглагчийн сорвины үнэлгээ, Ванкуверийн үнэлгээгээр эмчилгээний 14 дэхь хоногоос илүү сайжирсан нь статистик ач холбогдолтой (Р<
0.001) байв. Хиймэл арьс шилжүүлэн суулгах мэс заслын арга нь уламжлалт аргыг бодвол илүү том хэмжээний талбайд арьс шилжүүлэн суулгах боломжтой, арьсны тогтоц сайн, дахин мэс засалд орох эрсдэлээс зайлсхийх бүрэн боломжтой байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 6
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0