Уулын хээрийн зарим хэв шинжийн бэлчээрийн ургамалжлын төлөв байдал болон малын амьдын жингийн өөрчлөлт хоорондын хамаарал, нөлөөлөх хүчин зүйлсийн харилцан үйлчлэлийг биофизик загварчлалын аргыг ашиглан тогтооход уг сэдэвт ажлын зорилго чиглэгдсэн болно. Уулын хээрт зонхилох зарим хэв шинжийн бэлчээрийн ургамлын бүтэц бүрэлдэхүүн, бүтээмж болон малын амьдын жинд нөлөөлөх цаг уур, нарны гэрэл зэрэг орчны хүчин зүйлс болох өөр хоорондоо харилцан хамаарал бүхий нэгдмэл цогц тогтолцоонуудыг бүхэлд нь биофизик загварын аргыг ашиглан харилцан үйлчлэлийн зүй тогтлыг тогтоож, цаашдын өөрчлөлтийн төлөвийг урьдчилан тодорхойлсноороо чухал ач холбогдолтой. Уулын хээрийн зонхилогч бүлгэмдэлд 100 м2 талбайд 9-14 зүйлийн баялагтай, тухайн жилийн ногоо 1 м2 талбайн
28.7-
43.6 хувьд бүрхэж (P>
0.002) байхад ургац
2.0 -
5.4 цн/га (P>.001) байлаа. Судалгаа явуулсан сумдын бэлчээрийн даац
0.3-
0.4 хонь/га ба ачаалал хэтэрч
0.6-1.1 хонь/га болж 1-2 дахин хэтэрсэн байна. Бэлчээрийн ачаалал хэтэрсний улмаас зонхилогч зүйл ургамлуудын
42.8-
68.7 хувь хуурай хээрийн жинхэнэ хуурайсаг ургамлууд эзэлж хуурайших үйл явц эрчимжиж байгаагийн дээр зонхилогч зүйл ургамлын газрын дээрх хэсгийг мал таслан идсэн ч үндэслэг ишээрээ түргэн хугацаанд сэргэн ургах онцлогтой, их ашиглагдсан үед үндсэн бүлгэмдлийн зонхилогчийн үүргээ алддаггүй зүйлс түрэх байдлаар бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт явагдаж байна. Судалгаа явуулсан сумдын хонь дунджаар
44.6 кг, ямаа
36.2 кг, үхэр
243.5 кг, адуу
268.05 кг жинтэй байлаа (R-квадрат
0.51-
0.98). Зун-намрын улиралд бог мал өсвөр насандаа харьцангуй өсөлт
42.8 хувь байхад 5-7 насандаа 35 хувь, бод мал 3-аас доош насны үхэр хоногт 290-430 гр-р жин нэмэгдэж байснаа өсөлтийн хурд нас ахих тутам аажимдаа буурч байлаа. Амьдын жингийн алдагдлын хувьд 30-50 кг жинтэй бог мал дунджаар 21-29 хувь, 200-400 кг жинтэй бод мал 15-30 хувийн жингээ өвөл-хавартаа алдаж байна. Хонины бэлчээрээс идсэн тэжээлийн хангамжийг солилцлын энергиэр тооцоолж үзвэл зун-намрын улиралд
4.76-
7.83 мДж болж физиологийн хэрэгцээнээсээ
0.16-
0.92 мДж-аар бага байгаа нь хонины бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах хэмжээнд байна. Өвөл-хаврын улиралд эм хонь солилцлын энергийн 59-87 хувь, өсвөр насны хонь 44-86 хувийг тус тус дутуу идэж байна. Энэ нь хонины турах гол шалтгаан болно. Малын ашиг шимийн гол үзүүлэлт болох амьдын жингийн өөрчлөлтийг, орчны хүчин зүйлсээс хамааруулан STAGE-III загвараар тодорхойлоход тэдгээрийн харилцан хамаарлын түвшин өндөр (R-squared
0.62-
0.78) байсан нь энэ загварыг Монгол орны нөхцөлд ашиглах боломжтойг илтгэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 13
Ишлэгдсэн тоо : 0