Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Амь тэнссэн үеийн тусламжаар нас баралтыг бууруулах асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4833
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : амь тэнссэн үеийн тусламж, насанд хүрэгчид, нас баралт, өвчний дарамт, эмнэлэг

Аннотаци

Орчин цагт амь тэнссэн үеийн суурь болон эрхтэн орлуулах тусламжийг цогцоор нь өндөр чанартай үзүүлснээр хүнд өвчтөний амийг аврах, амьдралын чанар хийгээд чадвартай амьдруулах эрчимтэй анагаахуйн тогтолцооны үндсэн аргачлал хэмээн үздэг. Эмнэлгийн бус нөхцөлийн нас баралтын судалгаанд дэлхийн хүн амын хэдэн хувь нь, хүн ам зүйн үзүүлэлтийн аль бүлэгт хамаарах хүмүүс, ямар шалтгаанаар нас барсан зэргийг судалсан боловч дээрх эх сурвалжуудад бууруулах боломжтой нас баралтын тухай төдийлэн судлаагүй байна.
Түүнчлэн эмнэлгийн нөхцөлийн нас баралт, өвчний дарамтыг судлахдаа эмнэлгийн анхдагч баримт бичиг буюу өвчний түүхийг эмнэлзүйн мэргэшсэн эмч нарын багаар идэвхтэй аргаар үнэлж судалсан нь нэн ховор байна. Сүүлийн үед ДЭМБ-ын мэдээлэлд үжлийн тархалт, нас баралтын 85% нь бага-дунд орлоготой орнуудад бүртгэгдэж буйг онцлон тэмдэглэжээ. Гэвч дээрх төрлийн судалгаанд бага-дунд орлоготой орнуудын мэдээлэл хомс байсны улмаас үндсэн үр дүнг ӨОО-аас жишигчлэн тооцоолсныг дурьджээ. Харин дэлхийн өвчний дарамтын судалгааны төвөөс (ДӨДС) гаргасан баримт бичигт (Kristina E Rudd нар) үжил нь бүх өвчний хүндрэл байдлаар тохиолддог, оношилоход заавал мэргэшсэн эмчийн оролцоо шаарддаг бөгөөд нийт хүн амын нас баралтын
19.7% нь үжилтэй холбоотой болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл дэлхий дахинд тохиолдож буй таван нас баралт тутмын нэг нь үжилтэй холбоотой болохыг тэмдэглэсэн юм. Иймд нийт нас баралтын бүртгэл болон эмчлүүлэгчийн өвчний түүхийн цогц мэдээлэл зэргийг ашиглан ОУ-ын судалгааны аргачлал хийгээд мэргэшлийн багийн үнэлгээ зэрэгт үндэслэн өөрийн орны нөхцөлд аврах боломжтой эмгэгүүд болон үжлийн шалтгаант нас баралтын үзүүлэлтүүдийг тодорхойлж, амь тэнссэн үеийн тусламжийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх замаар аврах боломжтой нас баралтыг бууруулах боломжийг тооцоолон гаргах нь энэхүү судалгааны үндэслэл болно.
Зорилго: Эмнэлгийн болон эмнэлгийн бус нөхцөлд амь тэнссэн үеийн тусламжаар аврах боломжтой нас баралтад хүргэсэн зонхилох өвчлөлүүдийг тодорхойлж, эмнэлгийн нөхцөлд нас баралтад хүргэж буй өвчний учруулж буй дарамтыг судлан тогтоох
Материал, арга зүй: 2020 оны 01 сарын 01-ээс 06 сарын 30-ыг хүртэл хэвтүүлэн эмчлэх тусламж үзүүлдэг анхан болон лавлагаа шатлалын 118 эмнэлэгт нас барсан 1353 тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 188,839 тохиолдол болон Монгол Улсын засаг захиргааны бүх нэгжид бүртгэгдсэн эмнэлгийн бус нөхцөлд нас барсан 5403 тохиолдлыг тус тус хамруулан судлав.
Нас баралтын шалтгааныг тодруулах зорилгоор судалгааны баг өвчний түүх болон бүртгэл мэдээллийн материалд үнэлгээ хийхдээ амь тэнссэн үеийн тусламжаар аврах боломжтой эмнэлгийн нөхцөлийн нас баралтыг ОУ-д ашигладаг verbal autopsy үнэлгээ болон эмнэлгийн бус нөхцөлийн нас баралтын тохиолдлыг илрүүлэх Евростатын загварчлал (2022 он)-ыг ашигласан. “Орхигдсон код”-той эмгэгүүдийн тохиолдох хувь хэмжээ, өвчний дарамтыг ДЭМБ-ын жишиг хүснэгтийг ашиглан эмнэлгийн нөхцөлийн нас баралтын тохиолдлыг жишиглэн тооцоолов. Үр дүнгийн боловсруулалтыг SPSS 25 программаар student t шинжүүр, Хи квадрат, Анова, корреляци, регрессийн шинжилгээ зэргийг ашиглан гүйцэтгэв.
Үр дүн: Монгол Улсын эмнэлгийн нөхцөлийн нас баралтын үзүүлэлтэд үжил (
34.7%), хавдар (
14.6%), тархины харвалт (
13.4%), гэмтэл (
9.2%) зэрэг өвчлөл зонхилж байна. Амь тэнссэн үеийн тусламжийн хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх замаар насанд хүрэгчдэд тохиолдсон 1353 (100%) нас баралтыг 967 (
71.3%) хүртэл (386 тохиолдлоор) бууруулах боломжтой байна. Эмнэлгийн нөхцөлийн нас баралтын дээрх үзүүлэлт нь тусламж үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн байршлаас (суманд>аймагт> Улаанбаатарт байрших эмнэлгүүд [r=-
0.85, p<
0.001]) хүчтэй хамааралтай байна. Хүн амын эмнэлгийн бус нөхцөлийн нас баралтын үзүүлэлтэд хавдар (
29.6%), зүрхний архаг өвчин (
13.9%), тархины харвалт (
11.0%), гэмтэл (
7.6%) зэрэг өвчлөл зонхилж байна. Эмнэлгийн бус нөхцөлд хүн амд тохиолдож буй 5403 (100%) нас баралтыг тухайн бүлгийн иргэдэд үзүүлэх амь тэнссэн үеийн суурь тусламжийг сайжруулах замаар 3829 (
70.9%) хүртэл (1574 тохиолдлоор) бууруулах боломжтой хэмээн тооцов. Эмнэлгийн бус нөхцөлийн нас баралтын дээрх үзүүлэлт бүртгэгдэж тохиолдсон байршлаас (аймгийн төвд>суманд>Улаанбаатарт [r=
0.95, p<
0.001]) хүчтэй хамааралтай байна. Эмнэлгийн нөхцөлийн нас баралтад хүргэж буй шалтгааныг илрүүлж, зөв бүртгээгүй буюу орхигдсон кодоор мэдээлсэн тохиолдол
15.7% (243)-ийг эзэлж байв. Нуугдмал үжлийн шалтгаант нас баралт
59.6% байх боломжтой гэж үзэв. Орхигдсон кодонд хамаарах нуугдмал үжлийн улмаас учирсан чадвар алдсаныг тооцсон амьдралын жилүүд 100,000 хүн амд 10461 (
9937.9-
10984.5) буюу хамгийн өндөр харин гэмтэл 3443, (
3270.9-
3615.2), хавдар 3149 (
2991.6-
3306.5), тархины харвалт 3035 (
2883.3-
3186.8) тус тус ноогдож, өвчний дарамтын тэргүүлэх байрыг эзэлж байна.

2. Дүгнэлт:
1. Эмнэлгийн нөхцөлийн нас баралтын үзүүлэлтэд үжил (
34.7%), хавдар (
14.6%), тархины харвалт (
13.4%), гэмтэл (
9.2%) тэргүүлэх шалтгаан болж байна. Амь тэнссэн үеийн тусламж үзүүлж хүн амд тохиолдох эмнэлгийн нөхцөлийн нас баралтыг 386 (
28.5%) тохиолдлоор бууруулах боломжтой бөгөөд дээрх үзүүлэлт тусламж үзүүлж буй эмнэлгийн байршлаас (суманд>аймагт>Улаанбаатарт [r=-
0.85, p<
0.001]) хүчтэй хамааралтай байна.

2. Эмнэлгийн бус нөхцөлийн нас баралтын үзүүлэлтэд хавдар (
29.6%), зүрхний архаг өвчин (
13.9%), тархины харвалт (
11.0%), гэмтэл (
7.6%) зэрэг нь тэргүүлж байна. Амь тэнссэн үеийн суурь тусламж үзүүлж эмнэлгийн бус нөхцөлд хүн амд ноогдох нас баралтыг 1574 (
29.1%)-иар бууруулах боломжтой бөгөөд энэ нь тохиолдож бүртгэгдсэн байршлаас (аймагт>суманд>Улаанбаатарт [r=
0.95, p<
0.001]) хүчтэй хамааралтай байна.

3. Эмнэлгийн нөхцөлийн нас баралтад хүргэж буй өвчний
15.7%-ийг орхигдсон кодоор бүртгэдэг бөгөөд үжлийн шалтгаант нас баралтын
59.6% нь оношлогдоогүй байх боломжтой байна. ЧАТАЖ-ээр 100,000 хүн амд үжил 10461 (
9937.9-
10984.5), гэмтэл 3443 тус тус ноогдож, өвчний дарамтын хувьд тэргүүлж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 13

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 42
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :