Цөлийн хээрийн ургамажилд газар ашиглалтын нөлөөг судалсан ба цөлийн хээрт газар ашиглалтын хамгийн түгээмэл хэлбэр болох Хөдөө аж ахуйн газар, Хот, тосгон, бусад суурин газар болон Зам, шугам сүлжээний газар гэсэн гурван ангилалд авч үзсэн. Монгол Улсын газрын нэгдмэл сангийн нэгдүгээр ангилал зургаан газарт хуваагддаг ба дээрх газар ашиглалтын гурван хэлбэр нь нэгдүгээр ангилалд багтдаг. Диссертацийн хоёрдугаар бүлэгт малын бэлчээрийн нөхцөл байдалд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний талаарх мэдээллийг агуулна. Бэлчээрийн нөлөөллийг үнэлэхийн тулд бид биомасс, ургамлын бүрхэвч, зүйлийн баялаг зэрэг үзүүлэлтүүдийг ашиглав. Бидний дэвшүүлсэн таамаглалын дагуу өвөлжөөнөөс холдох тусам бэлчээрийн нөлөөллийн эрчим буурч буй төлөв тодорхойлогдсон. Гуравдугаар бүлэгт, цөлөрхөг хээрийн бүсийн зам (шороон болон засмал) дагуух ургамлын динамик хэрхэн өөрчлөгдөж буй нөлөллийн талаар судалсан. Бидний таамаглалаас харахад замаас гурван өөр зайд (100 м, 300 м, 900 м) биомасс, ургамлын бүрхэц, зүйлийн баялаг, олон наст ургамлын тохиолдоц зэрэг нь харилцан адилгүй байгаа нь ажиглагдсан. Дөрөвдүгээр бүлэгт бид Оюутолгойн зэсийн уурхайн талбайн ургамалжилтад үзүүлэх нөлөөллийг судлав. Уурхайн талбайн доторх болон гаднах ургамлыг харьцуулах аргаар уул уурхайн үйл ажиллагаа нь ойролцоох хүрээлэн буй орчинд хэрхэн нөлөөлөл үзүүлж байгааг судалсан. Хамгийн сүүлийн тавдугаар бүлэгт Ханбогд сумын малын бэлчээрийн даац даацын үнэлгээг гурван хувилбараар тооцов. Энэхүү үнэлгээ нь бэлчээрийн тогтвортой менежментийг цаашид хадгалахын зэрэгцээ тухайн бүс нутагт бэлчээрлэн тэжээгдэж болох малын оновчтой тоог тодорхойлох боломжийг олгоно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 11
Ишлэгдсэн тоо : 0