Энэхүү нэг сэдэвт судалгааны ажил нь тасралтгүй боловсролын сургалтаар эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах боломжийн талаар судлахад чиглэгдсэн болно.
Сүүлийн жилүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хувийн их дээд сургуулийн тоо нэмэгдэн, жил бүр төгсөгчдийн тоо тогтвортой өсөх чиг хандлагатай байгаа боловч төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны өнөөгийн чадамж, нөхцөл бололцоо эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн мэдлэг, дадлага, ур чадварыг олгох боломжгүй байгаа нь энэ талын судалгаа, шийдэл нэн шаардлагатай байгааг илтгэх болсон.
Даяаршил, технологийн хурдацтай өөрчлөлт нь нийгэм, хөдөлмөрлөх орчин, ажлын байрыг хамарсан олон тулгамдсан асуудлыг хүлээн зөвшөөрч, гарц шийдлийг цогцоор хурдацтайгаар шийдэн дэлхий даяараа эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжлийг тогтвортой байлгах, эрчимтэй хөгжүүлэх, хүн ардын сайн сайхан, аюулгүй, чанартай амьдралын баталгааг хангах арга замыг эрэлхийлэхэд хүргэж байна. Иймд одоо түгээмэл хэрэглэгдэж буй тасралтгүй сургалтаар чадавхжуулж буй өнөөгийн нөхцөл байдлыг бодитой үнэлэх, үндэсний хөгжлийн цогц бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан засгийн газрын урт хугацааны төлөвлөлтөд тусгах, оновчтой хэрэгжүүлэх, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх нь нэн шаардлагатай
ДЭМБ-ын батласан эрүүл мэндийн салбарын стратеги бодлогыг хэрэгжүүлэх, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог бий болгох, идэвх зүтгэлтэй, санаачилгатай ажиллах өндөр ур чадвартай хүний нөөц бэлтгэх, чадавхжуулах, ажиллах боломж орчин нөхцөл бүрдүүлэхэд тусгайлсан урт хугацааны судалгааг хийх нь нэн чухал болох нь судалгаанаас харагдсан болно
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 14
Ишлэгдсэн тоо : 0