Судалгааны ажлын зорилго нь суралцагчдын дүрмийн мэдлэг ба тэдгээрийн бичгийн дүрмийн ур чадварын хоорондын уялдаа холбоог янз бүрийн зэрэг хэлбэрээр хэмжихэд оршино. Үүнд: 1. Дүрмийн хэмжигдэхүүн,
2. Хэлний хэрэглээний контекст,
3. Шилжүүлэлт.
Диссертац нь шууд асуумжийн аргаар бичигдсэн. Асуумж дөрвөн хэсэгтэй, 214 асуумж боловсруулсан байна. Энэхүү тоон мэдээлэл цуглуулах ба дүн шинжилгээний асуумжийг боловсруулж Монгол улсын төрийн болон хувийн, хот болон орон нутгийн 15 их дээд сургууль коллежийн 409 оюутнуудаас судалгаа авсан. Мөн Монгол оюутнуудын дүрмийн бичих чадварыг хэмжих зорилгоор англи хэлний бүтцийн нэр үг, тэмдэг нэр, үйл үг, орон цагийн нэр , чанарын хэмжилтийн дүрмийн ангиллын системчилсэн болон дэд системийн шилжүүлгийн 175 асуумжийг боловсруулсан. Диссертаци зургаан бүлэгт хуваагддаг. Дүгнэж үзвэл Монгол хэлний давамгайлсан байдал ба орчин нь англи сурахад сөргөөр нөлөөлж байна. Тиймээс англи хэл сурна гэдэг нь сонсох, унших, ярих, бичихэд гарах хувь хүний хичээл зүтгэлээс хамаарах нь дамжиггүй юм. Иймээс Монгол улсын хос хэлтэн бэлтгэхээр зорьж буй засгийн газрын хичээл зүтгэл дээр тогтохоор байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0