Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хээрийн бүсийн доройтсон бэлчээрийн сэргэлтэд ашиглалт болон экологийн чадавхын нөлөө



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4845
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : бэлчээр, сэргэлт, хөрс, ургамал, хариуцлагатай, нүүдэлчин

Аннотаци

Mонгол орны эдийн засаг-нийгмийн хөгжлийн гол тулгуур салбарын нэг болох мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс болсон байгалийн бэлчээрийн төлөв байдал, бүтээмж доройтож, талхлагдсан бэлчээрийн хэмжээ, тархалт сүүлийн 20 жилд багагүй нэмэгдэж байгаа нь хоёр чухал нөөц, тодруулбал мал аж ахуйн үйлдвэрлэлийн болон бэлчээрийн тэжээлийн нөөцийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, эрсдэл учруулж байна.
Манай орны байгалийн бэлчээрийн
66.12 хувийг эзэлдэг хээрийн бэлчээрийн
30.8 хувь нь хуурай хээрт хамаардаг [1], [2] хээрийн бүсийн бэлчээрт нийт малын 60 гаруй хувь нь тархсан болно. Энэ хуурай хээрийн бүсэд бэлчээрийн доройтол бусад бүсийнхээс харьцангуй илүү хурдацтай тэлж байгаа учраас төлөв байдлыг тогтвортой хадгалах, доройтлын өөр өөр зэрэглэлд хамаарах бэлчээрийн сэргэлтийг дэмжих зохистой механизм боловсруулах, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох явдал нэн тулгамдсан асуудал болоод байна[3].
Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан (2015, 2018)-д [4]тэмдэглэснээр сөрөг өөрчлөлтөд өртсөн нийт бэлчээрийн 80 шахам хувь нь байгалийн аясаар сэргэх боломжтой, гагцхүү бэлчээр ашиглалтын одоогийн ачаалал, горимыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тохируулж, нэвтрүүлэх нь чухал болохыг онцлон дүгнэсэн билээ.
Тухайлсан бүс нутгийн уур амьсгал, газарзүйн болон ургамалжлын онцлогоос хамааран бэлчээрийн бүтээмж, ашиглалт даах, сэргэх чадавх харилцан адилгүй байдаг. Тиймээс бэлчээр ашиглалтын ачаалал, сэргээн сайжруулах арга хэмжээг тухайн бэлчээрийн экологийн чадавх, доройтлын түвшинд тохируулан хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй болох тухай манай оронд болон гадаадын орнуудад хийгдсэн судалгаа, туршилтаар нотлогдсон сайн туршлага цөөнгүй.
Малын тооны өсөлтийг даган бэлчээрийн ачаалал тасралтгүй нэмэгдсээр ирсэн нь яваандаа бага ашигладаг болон ашиглалтгүй бэлчээрийн эзлэх хувь буурахад хүргэсний зэрэгцээ ашиглаж байгаа бэлчээрээ улирлаар, богино хугацаагаар сэлгэх боломж хумигдсаар байна. Иймд тухайн орчны хөрс, цаг уурын онцлог, бэлчээрлэлтийг даах, сэргэх чадавхыг дэмжих зохистой ашиглалтыг нэвтрүүлэх нь чухал байна. Бэлчээрийг жигд ачаалалтай ашиглалтын нөлөөг тогтоох, улмаар ашиглалтын энэхүү аргад суурилсан менежментийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 17

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 42
Сүүлийн сард 14
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :