Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 2022 оны тоон мэдээгээр дэлхийд нийт
7.9 тэрбум хүн амьдарч байгаагаас
55.4 сая орчим хүн жил бүр нас барж байгаагийн
4.4 сая нь осол, гэмтлийн улмаас амь насаа алдсан байна. 2021 оны байдлаар урьдчилан сэргийлэх боломжтой гэмтлээс шалтгаалсан нас баралт нийт нас баралтын гурав дахь шалтгаан болж байна. Осол гэмтлийн шалтгаанаар нас барж байгаа
4.4 сая хүний
3.16 сая нь санамсаргүй бэртэл гэмтэл авч, 1.25 сая хүн хүчирхийллийн улмаас нас барж байна. Дэлхийн нийт хүн амд тохиолдож буй осол гэмтлийн 50 орчим хувь нь Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудад тохиолдсон байна. Монгол Улсын хүн амын дунд осол гэмтлийн шалтгааны улмаас өвчлөх, нас барах, тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 2020 оны байдлаар өвчлөлийн тав дахь, нас баралтын гурав дахь шалтгаан нь осол гэмтэл болж байна. 2016-2020 онуудад Монгол улсын хэмжээнд осол гэмтлийн 660041 тохиолдол, нас баралтын 13551 тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас
баралтаас үүдэлтэй амьдрах боломжтой алдсан жил болон осол гэмтлийн улмаас чадва р алдсан амьдралын жил, өвчний дарамтыг тооцоолох нь улс оронд осол гэмтлийн улмаас нийгэм эдийн засагт учруулж буй алдагдал, хор хохирлыг тооцоолон, өвчний ачаалал дарамтыг бууруулах бодлогыг удирдлага, төлөвлөлтийн түвшинд боловсруулан, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэвэл илүү үр ашигтай байх арга замыг эрэлхийлэхэд
энэ судалгаа нь зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Осол, гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтын улмаас, чадвар алдсаныг тооцсон амьдарсан
жилүүдийг тооцоолоход судалгааны зорилго оршино.
Судалгааны ажлын арга аргачлал: Энэхүү судалгааг дискрептив судалгааны загварыг ашиглан баримтын судалгааны аргаар хийж гүйцэтгэсэн. Судалгаанд 2016-2020 оны осол гэмтлийн шалтгаант 13551 нас баралт, тэргүүлэх таван шалтгааны 456280 өвчлөлийн тоон мэдээнд үндэслэн осол гэмтлийн шалтгаант нас баралтаас үүдэлтэй амьдрах боломжтой алдсан жил, өвчний дарамт, бүтээмжийн алдагдлыг Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын өвчний дарамт тооцдог олон улсын аргачлалын дагуу тооцоолсон.
Үр дүн: Монгол Улсын хэмжээнд 2016-2020 онд бүртгэгдсэн осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгааны нийт чадвар алдсаныг тооцсон амьдралын жилүүд 538840 буюу 100000 хүн амд 3328 байна. Нэг хүнд ногдох осол гэмтлийн ачааллаар ихэнх насны бүлэгт амиа хорлолт, санамсаргүй хордох, хорт бодист өртөх нь эхний хоёр байрыг эзэлж байсан бол зам тээврийн осол гуравдугаарт орж байна. Гэсэн хэдий ч насны бүлэг, хүйсээс
хамааран осол гэмтлийн шалтгаан өөр өөр байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтаар судалгааны таван жилийн хугацаанд 13551 хүн нас барснаар нийт 444540 амьдрах боломжтой хүн жилийг алдсан байна. Нэг хүн дунджаар
33.5 хүн жил алдсан байна. Эрэгтэйчүүдийн амьдрах боломжтой алдсан хүн жил 335637 (
75.5%), эмэгтэйчүүдийн амьдрах боломжтой алдсан хүн жил 108903 (
24.5%) байна. Хөдөлмөрийн насны хүн амын
бүтээмжит амьдралаас алдсан жил 338482, осол гэмтлийн шалтгаант нэг нас баралт дунджаар
31.2 хүн жилийг алдаж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралтаас үүдэлтэй бүтээмжийн алдагдал
29.9 тэрбум төгрөг байна. 2020 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн амбулатори болон хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний нийт зардал
34.7 тэрбум төгрөг байсан бөгөөд тусламж үйлчилгээний нийт зардлын
75.4 хувийг хэвтүүлэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний зардал эзэлж байна. 2020 онд бүртгэгдсэн 142761 осол гэмтлийн шинэ тохиолдлын эмчилгээний нийт зардал
41.4 тэрбум төгрөг байна.
Дүгнэлт: Осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгааны чадвар алдалтыг тооцсон амьдралын жилүүд 100000 хүн амд 3328 байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс
2.5 дахин их чадвар алдалтыг тооцсон амьдралын жил алдаж байна. Судалгаанд хамруулсан таван жилийн хугацаанд осол гэмтлийн улмаас 13551 хүн нас барж, 444540 хүн жилийг алдсан. Алдсан хүн жилээс үүссэн бүтээмжийн алдагдал
29.9 тэрбум төгрөгөөр тооцогдож байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 14
Ишлэгдсэн тоо : 0