Монгол хэл дээр: Эх орны түүхий эд болох Өмнөговь аймгийн “Цогт-Овоо” сумын нутагт орших “Цогт-Овоо” ордын (44°25′21″N 105°19′17″E) шаврыг читосантай тодорхой харьцаагаар хольж, читосан бүхий полимер шингээгчийн хэрэглээний хязгаарлалтыг шийдэж чадсан читосон суурьтай, үрэл хэлбэрийн шинэ төрлийн композит материалыг гарган авах аргачлалыг боловсруулж, гарган авсан материалаар хүнд болон үнэт металлуудын ионыг усан орчноос шингээх боломжийг тогтоож, шингээлтийн механизмыг тайлбарласанд энэхүү судалгааны ажлын шинэлэг тал оршино.
Энэхүү ажлын хүрээнд гарган авсан читосан суурьтай композит материалыг ашиглан хүнд ба үнэт металлуудын ионыг шингээх процессыг практикт нэвтрүүлж, удирдаж хянахад зайлшгүй хэрэглэгдэх математик загварчлалын төлөвийн тэгшитгэлд шаардагдах термодинамик функц ба кинетикийн үзүүлэлтүүдийг тооцоолон гаргасан нь инженер, технологийн тооцоололд чухал ач холбогдолтой төдийгүй, судалгааны ажил нь уурхайн хаягдал ус, ахуйн болон үйлдвэрлэлийн хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0