Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сонсогчдын сэтгэл зүйн зарим асуудлыг судалсан нь /дотоод хэргийн их сургуулийн жишээн дээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.1 Сэтгэл судлал
Улсын дугаар : 4849
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : сонсогч, стресс, оюун санаа

Аннотаци

Судалгааны ажлын сэдвийн ерөнхий үндэслэл. Дэлхий нийт, Монгол Улсын хэмжээнд мэргэшсэн боловсон хүчин, түүнийг бэлтгэх, онцлогийг судлах, түүнд тохируулсан бодлого зайлшгүй хэрэгтэй болсоор ирсэн. Энэ асуудлыг сэтгэл судлалын шинжлэх ухааны цагдаагийн сэтгэл судлал болон цэргийн сэтгэл судлалын салбарууд судалсаар өнөөг хүрсэн байдаг. Тэр дундаа төрийн тусгай алба нь мэргэшсэн байхыг шаарддаг, чиг үүрэг нь онцгой, түүнд тохирсон өвөрмөц үүрэг гүйцэтгэдэг, онцлог бүхий мэргэжилтнийг бэлтгэх асуудал бидний өмнө тулгарсаар ирсэн. Дотоод хэргийн их сургуулийн хувьд сонсогчдын сэтгэл зүйн асуудлыг тодруулан түүнд тохирсон сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах эрэлт хэрэгцээ, шаардлага бий болсон.
Судалгааны ажлын зорилго: Сонсогчдын сэтгэл зүйн зарим асуудал буюу сурах сэдэл, сэтгэл зүйн тогтвортой байдал, сэтгэл зүйн бэлтгэлийг Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын жишээн дээр судалж, дүн шинжилгээ хийх.
Зорилт: Дээрх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Сонсогчдын сэтгэл зүйн зарим хүчин зүйлийн талаарх онолын үндэслэлийг судлах

2. Дотоод хэргийн их сургуулийн бакалаврын түвшний сонсогчдын сурах сэдэл, хандлагыг Г.И.Ильина, Б.Бассын аргаар, сэтгэл зүйн тогтвортой байдлыг Прогноз-2 буюу В.Ю.Рыбникова-ийн боловсруулсан сорилоор тодруулан судлах

3. Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын сэтгэл зүйн зарим онцлогийг судлах

4. Судалгаанд хамрагдсан сонсогчдын судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
Судалгааны хамрах хүрээ: Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид
Судалгааны объект: Сонсогчдын сэтгэл зүй
Судлах зүйл: ДХИС-ийн сонсогчдын сэтгэл зүйн зарим онцлог болох сурах сэдэл, хандлага, сэтгэл зүйн тогтвортой байдал
Судалгааны таамаглал:
1. Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын сурах сэдэл өндөр байна.

2. Сэтгэл зүйн тогтвортой байдлын түвшин Хилийн албаны сургуулийн сонсогчдын хувьд өндөр байна.

3. Сонсогчдын хандлага болон сурах сэдэл болон тогтвортой байдалтай шууд хамааралтай байна.

4. Сэтгэл зүйн тогтвортой байдал болон сэтгэл зүйн бэлтгэлийн үзүүлэлт шууд хамааралтай байна.
I БҮЛЭГ. СОНСОГЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ЗАРИМ АСУУДЛЫГ СУДАЛСАН БАЙДАЛ, ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ
1.1. Сонсогчдын сэтгэл зүйн онцлог, үзэл баримтлал
Сэтгэл судлалын шинжлэх ухааны цэргийн сэтгэл судлал болон цагдаагийн сэтгэл судлалын салбарт сонсогчдын сэтгэл зүйн онцлогийг судлан тайлбарладаг. Үүнийг талаарх онол үзэл баримтлалуудыг дэлгэрүүлэн судлах нь чухал.
Цэргийн суурь мэргэжлээр төрийн тусгай албанд бэлтгэгдэн сурч буй оюутныг сонсогч (cadet- курсант) гэнэ. Монгол нэршлээр бол “сонсох этгээд” гэж тайлбарлагдаж байна (Цэвэл.Я., 1966). Энэ нэр томьёог ихэвчлэн тэдэн рүү хандан харилцах үеүүдэд хэрэглэдэг. (Guillotine, 2017).
Канадад "Сонсогч" гэсэн нэр томьёо нь сургалтад хамрагдсан офицерыг хэлдэг бол Германд Сонсогч нь зөвхөн Германы Тэнгисийн цэргийн хүчин бэлтгэлд хамрагдаж буй офицеруудад зориулсан нэршил юм.
1.2 Сонсогчдын сурах сэдэл, түүнийг судалсан байдал
Сэтгэл судлалын шинжлэх ухаанд сэдэл, хэрэгцээ, сонирхол, сэдэлжүүлэлт зэргийг бие хүнийг бүрдүүлэгч чухал хүчин зүйл хэмээн судалдаг ба энэ хүрээнд сонсогчдын сэдэл, сурах сэдлийг тодруулан авч үзэв.
Сэдэл (Motivation) гэдэг нь тодорхой нөхцөл байдалд тодорхой үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдан, өдөөгдөж байдаг эрч хүч, хэрэгцээ ба сонирхлыг нэгтгэсэн хүч юм. Өөрөөр хэлбэл бие хүний олон хэрэгцээ, хүсэл зорилгоос сонгогдон тухайн хэрэгцээг хангахаар үйлдэл хийхэд хүргэж буй өдөөн түлхэгч. Мөн хүн ба адгуус амьтны зорилгод
1.
3. Сонсогчдын хандлага, түүнийг судалсан байдал
Хувь хүний сэтгэл зүйн тогтвортой байдал гэдэг нь нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөхөд болон стрессийн үед ч оюун санааны хувьд оновчтой үйл ажиллагаа явуулах чадвартай байх явдал юм.
Хандлага (Аttitude -Отношение) нь “Ямар нэг үзэгдэл, бодол, үзэл санааны ерөнхий чиглэл” бөгөөд хүмүүсийн үзэл санаа, объект болон үйл явдлыг үнэлэх эерэг ба сөрөг үнэлгээ (G.Myers, 2010) юм. Мөн хүний объект болон асуудалд хандах хариу үйлдлийн энгийн бүтэц ба энэ нь их бага хэмжээгээр сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн туршлага болон зан үйлийн хариу үйлдлээр тодорхойлогдоно. Нөгөө талаас хандлага нь хүний тухайн үеийн
1.
4. Сонсогчдын сэтгэл зүйн тогтвортой байдал, сэтгэл зүйн бэлтгэлийг судалсан байдал
Сэтгэл судлалын шинжлэх ухаан тэр дундаа цагдаагийн болон цэргийн сэтгэл судлалын салбарт бие хүний сэтгэл зүйн тогтвортой байдал болон үүрэг гүйцэтгэх сэтгэл зүйн бэлтгэлийн асуудал чухлаар яригддаг. Сэтгэл зүйн бэлтгэлийн байдлыг Psychological fitness for duty буюу Ажил үүргээ гүйцэтгэх үед сэтгэл зүйн тогтвортой байдал (Associates., 2022) гэж түгээмэл хэрэглэдэг.
I БҮЛЭГ. ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧДЫН СЭТГЭЛ ЗҮЙН ЗАРИМ ОНЦЛОГИЙГ СУДАЛСАН ҮР ДҮН
Дотоод хэргийн их сургуулийн 2018 оноос 2023 оны элсэгчдээс Сэтгэхүй, Сурах сэдэл, Хандлага, Сэтгэл зүйн тогтвортой байдал зэргийг багтаасан анкетын сорил, Сэтгэл зүйчийн ярилцлагын дүгнэлт зэргийг багтаан сэтгэл зүйн суурь судалгааг авч Цагдаагийн сургууль, Хилийн албаны сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургуулийн нийт 2124 сонсогч хамрагдсан.
Сэтгэл зүйн суурь судалгаа сэтгэл зүйн тогтвортой байдлыг тодруулах сорилын найдварт чанарыг Кронбах Альфа тестээр шинжилж үзэхэд альфа утга нь
0.804 буюу найдварт чанар өндөр гарав.
Нийт сонсогчдын хувьд сурах сэдэл нь 722 сонсогч буюу
35.5% нь мэдлэг олж авахад чиглэж буй бол 1109 сонсогч буюу
54.6% нь мэргэжлийн ур чадварт суралцах хүсэлтэй, 199 сонсогч буюу
9.8% нь диплом авах хүсэлтэй гэсэн байна. Энэ үр дүнгээс нийт сонсогчдын
90.1% нь сурах сэдэл эерэг байгаа нь харагдаж байна.
Сурах сэдэл сурч буй сургуулиас нь хамааран ялгаатай эсэхийг параметрийн бус Крускал-Уаллис тест ашиглан шинжлэхэд ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй (p=.799) ба элссэн оноос хамааран ялгаа байгаа эсэхийг мөн адил Крускал-Уаллис тест ашиглан шинжилж үзэхэд ач холбогдол бүхий ялгаа илэрсэн (p=.000).
Хандлагыг судалсан судалгаанд нийт 2124 оролцогч оролцсоноос 1731 нь буюу
84.2% нь эерэг хандлагатай, идэвх өндөр, сэтгэл хөдлөл тогтвортой, 306 нь буюу
14.9% нь идэвх чармайлттай, хандлага төлөвшсөн, сэтгэл хөдлөл тогтвортой гэж гарсан байна. Харин 19 нь буюу
0.9% нь идэвх чармайлт бага, сөрөг хандлагатай гэсэн үнэлгээ авсан байна.
Сэтгэл зүйн тогтвортой байдлыг Прогнозын сорилд нийт 726 сонсогч хамрагдсан ба сонсогчдын 242 нь буюу
33.3% нь сэтгэцийн хувьд тогтвортой, 383 сонсогч буюу 52,7% нь сэтгэцийн хувьд тогтворт байдал дундаж гэсэн бол 101 буюу
13.9% нь сэтгэцийн хувьд тогтворгүй байна
Судалгаанд оролцогчдын сурах сэдлээс шалтгаалан хандлага болон сэтгэл зүйн тогтвортой байдалд ялгаа илрэх эсэхийг Крускал-Уаллис тест ашиглан шинжлэхэд хандлага болон сэтгэл зүйн тогтвортой байдлын нэг хэмжүүр болох прогнозын сорилын үр дүнд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа тус тус илрэв (p=.000; p=.002). Харин сэтгэл зүйн тогтвортой байдлын удаах хэмжүүр болох ярилцлагын үр дүнд сонсогчдын сурах сэдлээс шалтгаалсан ялгаа илэрсэнгүй (p=.225)



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 7

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 46
Сүүлийн сард 15
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :