Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Өрхийн дотоод орчны агаарын чанар, бохирдуулагч хийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4851
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : дотоод орчин, агаарын чанар, нүүрстөрөгчийн дутуу исэл, карбоксигемоглобин, хавдрын эрсдэл

Аннотаци

ДЭМБ-ын мэдээллээр жил бүр
3.8 сая хүн дотоод орчны агаарын бохирдлын улмаас нас барж байна. Хүн амьдралынхаа 80-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг бөгөөд зарим бохирдуулагчийн концентрац гадаад орчны агаараас 2-5 дахин их байгааг судалгаагаар нотолсон. Иймд дотоод орчны агаарын чанарт нөлөөлдөг тоос, тоосонцор, хий, биологийн бохирдуулагчдыг хянахыг зөвлөдөг. Монгол Улсад өрхийн дотоод орчны агаар бохирдуулагчдыг хянадаггүй байна.
Зорилго. Өрхийн дотоод орчны агаарын чанарыг үнэлж, түүнд нөлөөлж буй шалтгааныг тогтоож, бохирдуулагч хийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлах.
Материал, арга зүй. Агшны судалгааны загвараар 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 8 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд гүйцэтгэлээ. Судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүргийн гал түлдэг өрхөөс магадлалт бус зорилтот түүврийн аргаар 84 өрхийг сонгож хамруулан, агаар бохирдуулагч PM
2.5, PM10, CO, СО2 SO2, NO2, бичил цаг уурын үзүүлэлтийг нэг өрхөд 7 хоногийн турш 24 цагаар шууд хэмжилт хийсэн. Өрхийн агаарын чанарт нөлөөлж буй хүчин зүйлсийг асуумж, ажиглалт, ганцаарчилсан ярилцлагын аргаар тогтоосон. Бохирдуулагч хийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоохдоо СО-ийн өртөлтийг захын цусанд карбоксигемоглобин хувийг пульс-ко-оксиметрээр шууд хэмжилтийн инвазив бус аргаар, бичиглэл судалгааны загвараар CO-ийн хордлого оноштойгоор (ӨОУА-10 T58, T59) бүртгэгдсэн өвчлөл, нас баралтын (ӨОУА-10 Х47) 2016-2020 оны мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Формальдегид, бензол, толуол, м, п-ксилолын хэмжилтийн хоёрдогч мэдээлэлд тулгуурлан 0-19 насны хүн амын хавдрын, хавдрын бус магадлалт эрсдэлийг тооцоолов. Статистик боловсруулалтад SPSS-25, R v
4.
0.3 программыг ашиглан, үзүүлэлтүүдийн ялгааг параметрийн бус тестээр, cпеарманы корреляци, олон хүчин зүйлсийн ложистик регрессээр хамаарал, нөлөөллийг тооцооллоо.
Үр дүн. Өрхийн дотоод орчинд PM
2.5 тоосонцор хүйтний улиралд
61.6 мкг/м3 [95%ИХ:
56.9-
166.3], PM10 тоосонцор
83.8 мкг/м3 [95%ИХ:
78.2-
189.5] байна. Бохирдуулагч хийн 24 цагийн дунджийг “Агаарын чанар техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016” стандарттай харьцуулахад CO2 байшин сууцанд
1874.5±930 мг/м3, SO2-ийн концентрац энгийн зуухтай гэр, байшин сууцанд стандартаас 1.3 дахин, NO2-ийн концентрац энгийн зуухтай байшин сууцанд стандартаас 1.7 дахин тус тус их байна. CO-ийн 24 цагийн дундаж концентрац
8.5 мг/м3 [95%ИХ
2.8-
38.1], ДЭМБ-ын зөвлөмжөөс
4.5 мг/м3 -ээр давсан байна. Формальдегид 538 (
95.7 хувь), бензол 141 (
24.2 хувь), м,п-ксилол, толуол 75 (
12.9 хувь) дээжид илэрсэн.
Судалгаанд хамрагдсан өрхийн
42.8 (n=36) хувь нь энгийн зуух, ханан пийшин,
25.2 (n=24) хувь нь нам даралтын зуух,
25.2 (n=24) хувь нь “Өлзий”, “Дөл”, “Хас” зэрэг сайжруулсан зуухтай байна. Өдөрт дунджаар
3.2 удаа [95%ИХ:
2.64-
3.71] галладаг. СО-ийн концентрац нүүрсний кг хэмжээтэй шууд дунд (r = 
0.252, p=
0.001), зуухны бүрэн бүтэн байдал алдагдах (r = 
0.263, p=
0.001), галлах давтамжтай (r =
0.127, p=
0.043), гэрт тамхи татах (r = 
0.127, p=
0.03)-тай шууд сул хамааралтай байна. Тамхи татдаггүй оролцогчийн карбоксигемоглобин сайжруулсан түлш түлдэг өрхийн гишүүнд
3.5 хувь [95% ИХ:
3.07-
3.90], түүхий нүүрс түлдэг өрхийн гишүүнд
5.3 хувь [95% ИХ:
4.1-
6.5], тамхи татдаг оролцогчид
9.2 хувь [95%ИХ:
6.4-
11.9] байна. Бензолын
0.042 мг/м3, формальдегидын
0.02 мг/м3 дундаж концентрациар 0-19 насны хүүхэд 70 жил өртөхөд хавдраар өвчлөх эрсдэлтэй байгааг тогтоолоо.
Дүгнэлт. Өрхийн дотоод орчны агаарын СО, NO2 концентрац MNS4585:2016 стандартын түвшинд, PM
2.5 тоосонцор 1.5 дахин, SO2 1.7 дахин, ДЭМБ-ын зөвлөмжөөс NO2 1.8 дахин, CO
2.6 дахин, PM10 тоосонцор
2.3, PM
2.5 тоосонцор 5 дахин, дахин тус тус их, агаарын температур сууцны төрлөөс хамаарахгүй хэмжилт хийсэн бүх сард стандартаас давсан байна. СО-ийн концентрацид гэрт тамхи татах, зуухны бүрэн бүтэн байдал алдагдах, галлах давтамж зэрэг нь нөлөөлж байна. Дотоод орчны агаарын бохирдуулагч бодисууд нь хүний эрүүл мэнд, амь насанд хохирол үзүүлэх түвшинд байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 7

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 56
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0