Дэлхий дахинд 1.3 тэрбум хүн буюу насанд хүрсэн 5 хүн тутмын 1 нь тамхи татаж, тамхины шалтгаант нас баралтын тохиолдол жил бүр
8.7 сая бүртгэгдэж байна. Тамхины шалтгаант нас баралтын 80 орчим хувь нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдож, дээрх улс орнууд тамхи үйлдвэрлэгчдийн маркетингийн гол бай болж байна. Монгол Улс (МУ)-д тамхины шалтгаант нас баралт
100.000 хүн амд
166.6 тохиолдож, нийт хүн амын
29.5% нь тамхи татдаг бөгөөд 2 эрэгтэй тутмын 1 (
51.7%) нь тамхи татаж байна. Тамхи татдаг иргэдийн 70% нь тамхинаас гарах хүсэлтэй байдаг ч ойролцоогоор 50 орчим хувь нь тамхинаас гарах оролдлого хийдэг боловч харамсалтай нь оролдлого хийсэн иргэдийн 4-7% нь тамхинаас гарч чаддаг. Иймд тамхинаас гаргах цитизин (табекс) эм, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнг тооцож, зан үйлийг өөрчлөх зөвлөгөөний үзүүлэх нөлөөг судалж, нотолгоо бүрдүүлэх нь судалгааны үндэслэл болж байна.
Зорилго: Тамхинаас гаргах цитизин (табекс) эм, никотин орлуулах наалт эмчилгээний үр дүнг тооцож, зан үйлийг өөрчлөх зөвлөгөөний үзүүлэх нөлөөг судлах.
Судалгааны материал ба аргазүй: Эмнэлэгт суурилсан, нууцлалгүй, зэрэгцээ бүлэгт, санамсаргүй хяналтат эмнэлзүйн туршилт судалгааны мэдээллийг 2022 оны 02 сарын 01-ний өдөр эхэлж 5 сарын хугацаанд Улаанбаатар хотын 6 дүүргийн ЭМТ-ийг түшиглэн цуглуулсан. Судалгаанд оролцогчдыг цитизин (табекс) эм, никотин орлуулах наалт эмчилгээний үндсэн 2 бүлэгт (1:1) хуваарилахаас гадна эмчилгээний бүлэг тус бүрийг зан үйлийг өөрчлөх зөвлөгөөтэй болон зөвлөгөөгүй гэсэн нийт 4 бүлэгт (1:1) санамсаргүй хуваарилсан. Судалгаанд оролцогчдод цитизин (табекс) эм, никотин орлуулах наалт эмчилгээний 25-28 хоног хэрэглэх тунг олгож, зан үйлийг өөрчлөх зөвлөгөөтэй бүлэгт оролцогчдод зан үйлийг өөрчлөх зөвлөгөөг ДЭМБ-ын 5А, 5R аргачлалын дагуу 3 удаагийн давтамжтай өгсөн. Нийт 875 хүн (1:1) эмчилгээг эхлүүлж 700 оролцогч эмчилгээг бүрэн дуусгасан. Эмчилгээний эхний өдөр, 14 дэх хоног, 1 дэх сар, хяналтын 2 дахь саруудад тамхины хэрэглээг үнэлж үр дүнг тооцсон.
Судалгааны үр дүн: Судалгаанд оролцогчдын
74.3% эрэгтэй,
25.7% нь эмэгтэй, дундаж нас
44.3 ±
11.9 байсан. Дунджаар
19.1 ±
6.8 настайдаа тамхи татаж эхэлсэн бөгөөд татсан дундаж хугацаа
23.7 ±
11.8 жил, өдөрт дунджаар
15.4 ± 7 ширхэг тамхи татаж байсан ба 638 (
72.9%) нь урьд нь тамхинаас гарах оролдлого хийж байсан байна. Эмчилгээ эхлүүлсэн 875 (100%) оролцогчдын дунд цитизин (табекс) эмийн бүлэгт 2 дахь сард 192 (
45.6%) нь, никотин орлуулах наалт эмчилгээний бүлэгт 176 (
38.8%) нь тамхинаас гарсан байна. Цитизин (табекс) эмийн эмчилгээний бүлгийг никотин орлуулах наалт эмчилгээний бүлэгтэй харьцуулахад 1.176 дахин их буюу
17.5 хувиар илүү (p=
0.041) үр дүнтэй байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Зан үйлийг өөрчлөх зөвлөгөөний 2 бүлгээр харьцуулахад зөвлөгөөтэй бүлэгт 196 (
44.4%) нь, зөвлөгөөгүй бүлэгт 172 (
39.6%) нь тамхинаас гарсан байна. Зөвлөгөөтэй бүлгийг зөвлөгөөгүй бүлэгтэй харьцуулахад 1.121 дахин их буюу
12.1 хувиар илүү (p=
0.149) үр дүнтэй байна. Эмчилгээ, хяналтын хугацаанд наалт зөвлөгөөгүй бүлгийг наалт зөвлөгөөтэй бүлэгтэй харьцуулахад 1.156 (95% CI, 1.462-
0.913) дахин их (p=
0.228), эм зөвлөгөөгүй бүлэгтэй харьцуулахад 1.258 (95% CI, 1.605-
0.987) дахин их (p=
0.064), эм зөвлөгөөтэй бүлэгтэй харьцуулахад 1.546 (95% CI, 1.992-
0.198) дахин илүү дүнтэй буюу тамхинаас гаргаж байна (p=
0.001). Эмчилгээний үргэлжлэх хугацаанд 2 бүлэгт даралт ихсэх, зүрхний цохилт олшрох, ам хуурайших, дотор муухайрах, цээж хорсох, хий ханиалгах, хоолны дуршил нэмэгдэх, эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх, нойрны хэм өөрчлөгдөх, наалт эмчилгээний бүлэгт наалт наасан хэсэгт загатнах зэрэг гаж нөлөө тохиолдож байсан.
Дүгнэлт: Судалгаанд оролцогчид дунджаар
19.1 насандаа тамхи татаж эхэлсэн бөгөөд өдөрт
15.4 ширхэг тамхи татаж байна. Цитизин (табекс) эмийн бүлэгт 192 (
45.6%) нь, никотин орлуулах орлуулах наалт эмчилгээний бүлэгт 176 (
38.8%) нь тамхинаас гарсан байна. Цитизин (табекс) эм никотин орлуулах наалт эмчилгээтэй харьцуулахад
17.5 хувиар илүү (p=
0.041) үр дүнтэй байна. Зөвлөгөөтэй бүлгийг зөвлөгөөгүй бүлэгтэй харьцуулахад
12.1 хувиар илүү (p=
0.149) үр дүнтэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 6
Ишлэгдсэн тоо : 0