Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хятадын жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний шинэчлэл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4405
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : судалгаа, инноваци, жижиг дунд үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, хятад

Аннотаци

Хятад улс нь аж ахуй эрхлэлтийн хүчин зүйлс давамгайлдгаас дэлхийн худалдааны төв болон үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд тэргүүлэгч орон юм. Эдгээр нь Хятад улс өрсөлдөх чадвартай салбаруудыг бий болгохын тулд интернационализмыг баримтлах болсон. Хөдөлмөр эрхлэлтийн салбар нь хөдөлмөрийн болон ерөнхий технологийн зардалд инноваци хийх тал дээр анхаарсан бүрэн өөрчлөлтийн горимтой тулгарч байна. Хятадын худалдааны үйл ажиллагааны нэлээд хэсгийг боловсруулах аж үйлдвэр эзэлдэг. Гэсэн хэдий ч одоо байгаа бэрхшээлүүд нь тус улсын жижиг, дунд үйлдвэрүүдийн аль алинд нь тулгарч байгаа юм. Wenzhou хотыг судалж үзвэл тус улсын худалдааны үйл ажиллагаанд тулгарч буй олон сорилтуудыг олж харж болно. Хятадын бизнесийн чиг хандлага нь шинээр гарч ирж буй аж ахуйн нэгжүүд болон завсрын бизнес нэгжүүдийн аль алины хүрээнд эргэлддэг. Эдгээр салбарууд дэвшилтэт технологид чиглэсэн институцийн сорилтуудтай тулгарж буй хэдий ч сүүлийн жилүүдэд хөгжилт эрчимтэй явагдаж байна. Хятадын зах зээлийн нарийн судалгаанаас харахад саад бэрхшээл аж ахуйн нэгжүүдийн инновацид нөлөөлдөг ба мөн институцын орчны өнөөгийн байдал нь аж ахуйн нэгжүүдийн хөгжилд бүхэлд нь нөлөөлдөг. Дэлхийд тэргүүлэгч худалдааны төвийн өнөөгийн байдалд үзүүлэх нөлөө нь янз бүрийн дотоод болон гадаад хүчин зүйлээс хамаарч байна. Эдгээр хүчин зүйлүүдэд өрсөлдөх чадварын цар хүрээ, бэлэн хөрөнгийн хүртээмж, зохицуулалтын бодлого, татварын систем, бизнесийн дэмжлэг үзүүлэх бүтэц зэрэг орно. Эдгээр хүчин зүйлсийн дүн шинжилгээ нь Хятад дахь маркетеруудын гүйцэтгэлийн нөхцөл байдлыг хязгаарладаг ч ерөнхийдөө үнэлгээний ерөнхий схемийг бэхжүүлж, үр ашгийг нэмэгдүүлдэг.
Энэхүү судалгааны зорилго нь Хятадын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүний инновацийн практикийн талаархи тайлбар нотолгоог цуглуулах, Хоёрдугаарт, инновацийн бүтээгдэхүүний тогтвортой хөгжилд үзүүлэх нөлөөг судлах, Гуравдугаарт, уг судалгаа нь бүтээгдэхүүний инноваци, түүний шинж чанар нь ЖДҮ-д үзүүлэх нөлөөллийг харуулсан загвар боловсруулах бөгөөд эцэст нь Хятад дахь бүтээгдэхүүний инноваци ба ЖДҮ-ийн хөгжлийн хоорондын хамаарлыг гаргахад оршино.
Энэхүү судалгаагаар бодлогын хэрэгжилт, хөрөнгө оруулагчдын бодлого, татвар ногдуулалтын талаар бий болсон асуудлуудыг авч үзэх болно. Шалгуур нь Хятадын аж ахуйн нэгжүүдийг өөр өөр эзэмшлийн тогтолцоонд нийцсэн бие даасан байгууллагууд гэж тодорхойлсон. Хөрөнгө эзэмшлийн бодлого нь бизнесийн хурдацтай өсөлт, хөгжлийн талаарх ерөнхий ойлголтод итгэх итгэлийг өгдөг. Бизнесийн нэгжүүдийн үнэлгээ нь Хятад улс ажлын байр бий болгох, нийтийн хэрэгцээг хангах үүрэг хариуцлагад тайлбар өгдөг. Аж үйлдвэрийн бодлого нь бизнесийн нэгжийн ерөнхий тоймыг гаргах боломжийг олгодог ба сайжруулах боломжийг олгож дэлхийн зах зээлийн чиг хандлагатай холбоо тогтоож өгнө. Бусад улс оронд байрны хэмжээ, ерөнхий тоон дээр үндэслэн тодорхойлолтыг гаргадаг байхад Хятадад энэ тодорхойлолт нь тухайн салбарт ногдох борлуулалтын хэмжээ болон нийт хөрөнгийн хэмжээнд чиглэдэг учир жижиг дунд үйлдвэр гэсэн тодорхойлолт өөр байдаг. Хятадын аж ахуйн нэгжүүд дэлхийн худалдааны төвийн ажил эрхлэлт, үндсэн орлогыг бүрдүүлдэг. Энэ нь бизнесийн нэгжийн 98 хувьтай тэнцэх бөгөөд тус улсын нийт хүн амын 60 орчим хувь нь амьжиргаагаа жижиг, дунд үйлдвэрээс залгуулдаг гэсэн үг. Аж үйлдвэрийн бүтээмж 2012 оны байдлаар ойролцоогоор 75% байна. Эдгээр тоонд мөн тухайн оны орлогын статистикийн 50% орсон. ЖДҮ нь хотын үндсэн хүн амын ажил эрхлэлтийн боломжийн 75 орчим хувийг хангадаг. Логик өгөгдлөөр энэ нь хувийн үйлдвэр, төрийн аж ахуйн нэгжээс халагдсан ажилчдын 50 орчим хувийг бүрдүүлж байна (Чао, 2012).
Энэхүү судалгаанд анхдагч болон хоёрдогч судалгааны аргуудыг ашигласан. Хоёрдогч судалгааны аргад судлаач дотоод сүлжээ, интернетийн мэдээлэл, холбогдох ном, бусад холбогдох эх үүсвэрүүдийг ашигласан бол анхдагч судалгааны аргад судалгааны арга зүйг ашиглан анхдагч мэдээллийг цуглуулан, дүн шинжилгээ хийсэн. Энэхүү судалгааны үр дүнгээс Хятадын жижиг, дунд бизнесүүд тус улсын хүн амын өргөн хүрээг хамарсан хөдөлмөрийн зах зээлийг эзэлдэг болох нь харагдаж байна. Хятадын ЖДҮ эдийн засгийн салбарын хөгжилд ихээхэн түлхэц өгч байгаа ба эдгээр бизнесийн нэгжүүд маш олон хүнийг ажлын байраар хангаж байна. Энэ нь дэлхийн жишигт хүрсэн эдийн засагт үйлчилдэг Хятад улсын экспортын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа бөгөөд Хятад улс өөрийн инновациар дэлхийн зах зээл дээр стратегийн байр суурь эзэлж байна. Хятад улсыг олон улсын худалдаатай холбож өгөхөд ахуйн нэгжүүд чухал үүрэг гүйцэтгэж байна. Дэлхийн худалдааны үзэсгэлэнг зохион байгуулах нь Хятадын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвийг өргөжүүлэх боломжийг олгож байгаа ба Хятадын аж ахуйн нэгжүүдийн амжилтыг харуулан шинэ эрин үе, тогтолцооны үед шинээр гарч ирж буй технологиор бүтээгдсэн шинэ бараа бүтээгдэхүүнүүдийг Шанхай хотын байгууламжууд харуулж байна.
Эдгээр ололт амжилт нь Хятадын жижиг дунд үйлдвэрүүдтэй холбоотой. Бизнесийн байгууллагуудын бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээ нь том аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад томоохон зах зээлд үйлчилдэг. Энэ ялгаа нь ЖДҮ-үүд шинэ бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр үйлдвэрлэх шаардлагыг бий болгож байна. Хятад улс дэлхийн худалдааны хэмжээнд сайжирч байгаа нь шинээр бий болсон ЖДҮ-үүдийг нэгтгэж чадсантай холбоотой (Blackman, 2006).



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 19

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 18
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :