Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Органик цэсийн (Solanum melongena,L) талбайд зарим хөнөөлт үе хөлтөнтэй тэмцэх биологийн арга боловсруулсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.5 Бусад ХАА шинжлэх ухаан
Улсын дугаар : 4854
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг : ангуучин шавж, хүлэмж, нийм ойл, ургамал хамгаалал, ургамлын өсөлт хөгжилт, фотосинтез

Аннотаци

Монгол улсад хүнсний аюулгүй байдлын асуудал тулгамдаж байгаа, дотоодын үйлдвэрлэлийн хүнсний ногооны хангамж дутагдалтай байгаа өнөөгийн цаг үед аль болох химийн пестицидийн хэрэглээг багасгаж, органик хүнсийг үйлдвэрлэх шаардлага байсаар байна.
Монгол улсын тариалангийн тухай хууль, Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого (2016-2025 он хүртэл), Алсын хараа-2050 (2020), Органик хүнсний тухай хууль (2016), Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хууль (2012), Таримал ургамлын үр, сортын тухай хууль (2021), Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай зэрэг тариалангийн хууль, тогтоомжууд батлагдсанаар тариалангийн үйлдвэрлэл явуулах эрх зүйн орчин бүрдэж байна.
Монгол улсын хувьд хүлэмжид цөөн нэр төрлийн хүнсний ногоог ургуулах боловч тэдгээрт тархдаг өвчин, хортны төрөл, зүйлийн бүрэлдэхүүнийг бүрэн тодорхойлсон судалгааны үр дүнгүүд болон ялангуяа тэдгээртэй тэмцэх арга, ургуулах технологийн аргуудыг хослуулан судалсан судалгаа дутмаг байсаар байна.
Судалгааны ажлын зорилго
Энэхүү судалгааны ажлын хүрээнд цэсийн ургацын гарц, чанарт сөргөөр нөлөөлөгч хүчин зүйл болох хөнөөлт үе хөлтнүүдийн /шавж, хачиг/ гаралт, тархалт, хөнөөлийг органик тариалангийн шаардлагад нийцсэн байгальд ээлтэй тэмцэх аргын технологиудыг хэрэглэн бууруулах, тэдгээртэй, тэмцэх арга боловсруулахад оршино.
Судалгааны зорилтууд
1. Цэсийн талбайд тархсан үе хөлтний зүйлийн бүрэлдэхүүн, гаралт, тархалтыг судлах

2. Цэсийг гэмтээгч гоц хөнөөлт үе хөлтний морфологи, биологи, экологийн онцлогийг судлах
• Цэсийн талбайд тархсан хоёр толбот шүлхий хачгийн морфологи, биологи, экологийн онцлогийг судлах
• Цэсийн талбайд тархсан трипсийн зүйлийг тодорхойлж, түүний морфологи, биологи, экологийн онцлогийг тогтоох

3. Цэсийн талбайд тархсан бүлэг үе хөлтний хөнөөлийг тооцох

4. Цэсийн талбайд бүлэг хөнөөлт үет хөлтөнтэй тэмцэх биологийн аргуудыг туршиж, үр дүнг тогтоох
Хөнөөлт үе хөлтний эсрэг явуулсан тэмцэх аргын туршилтын арга зүй
Цэсийн талбайд бүлэг хөнөөлт организмын эсрэг тэмцэх аргын туршилтын талбайг хяналтыг оролцуулан нийт 5 хувилбар (A, B,C,D,E), 4 давталттайгаар 120м2 хүлэмжид стандарт дактиль аргаар байрлуулсан. Үүнд: Тайлбар:
A.ФИТОСЕЙД ХАЧИГ- Гаргасан НОРМ (1:5)
B.NEEM ТОС (30мл/4,5л ус)+ ФИТОСЕЙД ХАЧИГ(1:5)
C.NEEM ТОС (30мл/4,5л ус)
D.NEEM ТОС-(30мл/4,5л ус) +(LC+BEB 2% уусмал)-өсөлт идэвхжүүлэгч
E.ХЯНАЛТ (ус) бусад хувилбаруудтай харьцуулж үр дүнг тооцох зэрэг байсан.
Туршилтын талбайд ургамлуудыг тарьсан схем нь 60х40 см байсан ба нэг дэвсгийн хэмжээ 6 м2 (1.2х5 м), нэг дэвсэг дэх ургамлын тоо 24 ш, нийт ургамлын тоо 480 ш байсан.
Хөнөөлт үе хөлтөнтэй тэмцэх аргын үр дүнг тооцох арга: Хөнөөлт үе хөлтөнтэй тэмцэх ажлыг явуулахын өмнө тус талбайдаа “Могойчлох” байрлалаар 10 цэгт 5 ургамлыг хамруулан нэг цэг болгон авч хөнөөлт үе хөлтний тоо, толгойн нягтралыг тооцож, бэлдмэл хэрэглэсний 1, 5, 10, 15, 20 хоногийн дараагаар тэмцэх аргын үр дүнг амьд үлдсэн хөнөөлт үе хөлтний тоотой харьцуулах замаар хөнөөлт шавжийн үхлийн хувийг буюу техник үр дүнг (ТҮД%) И. Я. Беляевын аргаар тодорхойлов. Үүнд:
А- тэмцэх аргын өмнөх шавж, хачгийн тоо
В- тэмцэх арга хэрэглэсний дараах амьд үлдсэн шавж, хачгийн тоо
Шавжийн үзэгдэл зүйн ажиглалтыг суурин судалгаа ба лабораторийн нөхцөлд гүйцэтгэн үр дүнг явуулын судалгаатай харьцуулан үзэх замаар нарийвчлан тогтоож, Н.В.Бондаренко, Б.В.Добровольский нарын аргыг ашиглан үзэгдэл зүйн хуанлийг зохиов.
Имаго, өндөг, авгалдай, хүүхэлдэйн үе шатны хөгжил эхлэхээс дуусах хүртэл үеийг цэгийн судалгаагаар тооцсон. Үүний тулд судалгааны талбайд 5 хоног тутамд ажиглалт тооллого хийж, тухайн зүйлийн гаралт, тархалт эхлэх үеэс хөгжлийн үзэгдэл зүйн бичиглэлийг хийв.
1. Нийлэг хальсан хүлэмжид тариалсан цэсийн талбайд аалз хэлбэртний ангийн 1 зүйл, шавжийн ангийн 4 зүйл, нийт 5 зүйл хөнөөлт үе хөлтөн тэмдэглэгдсэнээс 3 зүйл нь хөнөөлтэй буюу фитофаги идэштэй, 2 зүйл нь шавж идэштэй буюу ангуучин амьдралтай шавжууд тархсан бөгөөд тархалт, хөнөөлийн хувьд хоёр толбот шүлхий хачиг (T.urticae), Тамхины трипс (T.tabaci) зэрэг үе хөлтнүүд давамгайлж байгааг тогтоов.

2. Голлон тархсан хөнөөлт үе хөлтнүүдээс зүйл тодорхойлох судалгааг альфа түвшний ангилал зүй болон молекул генетикийн аргаар цэсийн талбайд тархсан трипсийн зүйлийг тодорхойлоход Thrips tabaci зүйл болох нь удам зүйн гарал үүслээрээ тогтоогдож, дэлхийн генбанканд OP288232 дугаартайгаар бүртгэгдэн баталгаажсан.

3. Тамхины трипсийн гаралт,тархалт, тооны хөдлөл зүйг судалгааны жилүүдээр тооцон үзэхэд 7-р сарын II, III арав хоногуудад тархаж эхэлсэн бөгөөд тэдгээрийн популяцийн хэмжээ туршилтын хувилбаруудад (A;B;C;D) тэмцэх аргын нөлөөгөөр буурсан бол харин хяналтын хувилбарт (E) бодгалийн тоо тасралтгүй полином хамаарлаар өсөж байсан ба тамхины трипс (T.tabaci) нь 30С хэмийн дулаантай, 60% чийгтэй нөхцөлд нэг үе удмын хөгжил
12.42±
0.19 хоногт явагдаж байгааг тогтоов.

4. Цэсийн талбайд хоёр толбот шүлхий хачиг (Tetranychus urticae)-ийн гаралт тархалт 7-р сарын II, III арав хоногт эхэлж, ид олшролт (хяналтын хувилбараар) нь 8-р сарын I, III арав хоногт тохиож буй бөгөөд тэмцэх арга явуулаагүй хувилбарт популяцийн өсөлт тасралтгүй өсөж (620-973 ш/ ургамал), харин тэмцэх арга хэмжээ явуулсан хувилбарт популяцийн хэмжээ тасралтгүй буурч, тооцоот ургамалд тохиолдох бодгалийн дундаж тоо ургамал ургалтын хугацааны төгсгөлд 89,5 ш бодгаль болж цөөрсөн ба Хоёр толбот шүлхий хачиг (T.urticae) нь
63.2±
2.81% чийгтэй,
22.5±
0.73C0 хэмийн дулаантай хүлэмжийн нөхцөлд нэг үе удам дунджаар 17,16±
0.80 хоног үргэлжилж байгааг судалж, тогтоов.

5. Цэсийн гэмтлийг судалгааны жилүүдээр нэгтгэн авч үзэхэд тооцоот навчны 74,25-88,63% гэмтсэн байх бөгөөд 5 баллын системээр үнэлэн үзэхэд 31,9-38,9% нь 1 балл, 28,9-31% нь 2 балл, 17,8-19,23% 3 балл, 7-13,4% нь 4 балл харин 4,1-6,9 % нь 5 баллын гэмтэл эзэлж байв.

6. Хөнөөлт үе хөлтний эсрэг хэрэглэсэн тэмцэх аргын техник үр дүнг JMP 15 программ ашиглан давтан хэмжигдэхүүнтэй ANOVA шинжилгээний аргаар шинжлэхэд 2017 оны ургацын хувьд В (Ангуучин фитосейд-1:5+Неем-30мл/4,5л ус) нь бусад хувилбаруудаас бодит зөрүүтэй, 2018 оны ургацад хувилбар бүрийн хооронд мэдэгдэхүйц ялгаатайг тогтоосон (F =
55.42, p = <.001) бол харин 2019 онд тэмцэх аргын хувилбаруудын ургацын хувьд бодит ялгаа гараагүй (F =
2.61, p = .075) байсан болно.

7. Цэсийн талбайд тархсан үе хөлтнүүдтэй органик аргаар тэмцэж, ургуулахад 1м2 талбайн ургацаар Е буюу хяналттай харьцуулахад А хувилбарт
13.6 %-аар; В хувилбарт
27.0%-аар; C хувилбарт
19.1%; D хувилбарт
9.5%-аар буюу B,С,D –хувилбаруудын ургац (p≥0,05), тус тус давуу байж В хувилбар нь шалгарч байгааг тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 38
Сүүлийн сард 25
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 0

Ишлэгдсэн тоо : 0

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :